Канад Оросыг ялан дэлхийн аваргын 18 дах цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Канад Оросыг ялан дэлхийн аваргын 18 дах цомоо хүртлээ

Канад Оросыг ялан дэлхийн аваргын 18 дах цомоо хүртлээ

Хоккейн залуучуудын 44 дэх удаагийн ДАШТ  Чех улсын Острава болон Тршинеч хотуудад зохион байгуулагдаж аваргаа тодрууллаа. Энэ удаагийн ДАШТ-ний шигшээ тоглолтод Канад болон ОХУ-ын шигшээ багууд тааран тоглож Канадын шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийн 4-3 гэсэн харьцаатай ялж өөрсдийн 18 дах залуучуудын ДАШТ-ний аваргын цомоо хүртлээ. Энэхүү тоглолтын эхний гоолыг ОХУ-аас Никита Александров оруулсан ч хоёр минут хүрэхгүй хугацааны дараа Канадын Дайлан Козенс хариуг нь барин тэнцүүлсэн. Үүний дараа Григорий Денисенко болон Максим Соркин ОХУ-аас гоолдон 3-1 тэргүүлж эхэлсэн боловч Канадчууд тоглолтын төгсгөлд санаачлагыг гартаа аван  Конор МкМайкл, Канадын ахлагч Баррет Хайтон, Акил Томас нар ээлж дараалан гоолдож ОХУ-ын залуучуудын шигшээ багийг хожлоо.

Харин хүрэл медалийн төлөө Швед болон Финландын шигшээ багууд тааран тоглож Шведийн шигшээ баг 3-2 харьцаатай өнгөрсөн жилийн аваргуудыг буулгаж авлаа.

Энэ удаагийн ДАШТ “Шилдэг тоглогч”-оор Канадын шигшээн  Алексис Лафрениер шалгарсан бол мэргэн буучаар Шведийн Самуель Фагемо 13 гоолтой шалгарчээ.

Дараагийн хоккейн залуучуудын ДАШТ Канад улсад арванхоёрдугаар сарын 26-аас нэгдүгээр сарын 05-ны хооронд зохион байгуулагдана.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж