Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд
Аж ахуйн нэгжийн нэр | Чиглэл | Хаяг | |
1 | Тэргүүн трейд ХХК | Спиртийн үйлдвэр | Улаанбаатар |
2 | Азык ХХК | Архины үйлдвэр | Баян-Өлгий |
3 | Дарханмоунтайнс ХХК | Архины үйлдвэр | Дархан-Уул |
4 | Хүнс төв ХХК | Архины үйлдвэр | Төв |
5 | Сэлэнгэ шим ХХК | Архины үйлдвэр | Сэлэнгэ |
6 | Бенедакт ХХК | Архины үйлдвэр | Улаанбаатар |
7 | Трансин-Консульт ХХК | Архины үйлдвэр | Улаанбаатар |
8 | Энигма ХХК | Архины үйлдвэр | Улаанбаатар |
9 | Ентүм ХХК | Архины үйлдвэр | Говь-Алтай |
10 | Түшиг Тулга трейд ХХК | Дарсны үйлдвэр | Улаанбаатар |
11 | Ази Инвестмент Капитал групп ХХК | Шар айрагны үйлдвэр | Улаанбаатар |
12 | Мини макро ХХК | Шар айрагны үйлдвэр | Улаанбаатар |
13 | Интер стандарт брьюри ХХК | Шар айрагны үйлдвэр | Улаанбаатар |
14 | Завхан баялаг ХХК | Шар айрагны үйлдвэр | Завхан |
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ