Өчигдөр /2019.01.05/ Кени улс дахь АНУ-ын цэргийн хамтын ажиллагааны баазад Аль Каида бүлэглэлд үнэнч байхаа тангаргалсан Аль Шабаб бүлэглэл халдаж, нэг цэрэг, хоёр энгийн ажилтан амь үрэгджээ. Халдлагад хоёр ажилтан өртөж гэмтсэн ч даруй эмнэлэгт хүргэснээр, биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.
Армийн генерал Стефен Тоунсэнд "Өнөөдөр амь үрэгдсэн эрэлхэг хамтран зүтгэгчийнхээ төлөө бидний залбирал тэдний гэр бүл, найз нөхөдтэй үргэлж цуг байх болно. Амь үрэгдсэн нөхдийнхөө төлөө бид хариуцлагаа улам чангатгаж, Африкийн ахан дүүстэйгээ хамт АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Аль Шабаб бүлэглэлтэй хатуу тэмцэж, шударга ёсыг тогтоох болно" хэмээн эмгэнэлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ