Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ | News.MN

Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ

Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ

Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ

Засгийн газрын ээлжит бус  хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар  тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудал зэрэг цаг үеийн олон асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын бүтцэд зарим өөрчлөлтийг  хийхээр болжээ.

Тодруулбал,  голлох 10 гаруй аймгийн 100 гаруй суманд эхний ээлжинд Экологийн цагдаагийн нэгж байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр байгаль орчин, уул уурхайн экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Нийт 170 гаруй хүний орон тооны зардлыг 2020 оны төсөвт  суулгасан байна.

Хуучин Төмөр замын цагдаа,  нисэхийн цагдаа, замын цагдаагийн газар байсныг Тээврийн цагдаагийн газар гэж нэг бүтэцтэй болгохоор мөн шийдвэрлэжээ. Түүнчлэн  цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг  хэд хэдэн газар байсныг мөн нэгтгэж  Мэдээлэл, судалгааны нэг алба болгохоор болжээ.

Энэ тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Манай цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцдэг. Сүүлийн 2-3 жилийн байдлаар  гэмт хэргийн гаралт 10 хувийн бууралттай байгаа. 2017 онд намайг ажил авах  үед гэмт хэргийн өсөлт 67 хувьтай байсан.  Гэмт хэргийн гаралт ялангуяа Улаанбаатар хотод  нэлээд хувиар буурч байгаа нь ахицтай” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.199

Будлиантай өвгөн дуу оржээ… хамсаатнуудын хэргээ дарж хэвтээд овоо удаа дуугүй байлаа шүү…

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.117

Том хэргүүдээ ялангуяа авилгал албан тушаалын хэргээ шийдээчээ хууль зүйн сайдаа Та чинь 30 жил их хурлын гишүүн, хуулийн сайд хийсэн өөрийгөө монголын тэргүүлэх хуульч, бусад хуульчид юу ч мэддэггүй тэнэгүүд , би шудрага хүн гээдл өөрийгөө магтаад байдаг биздээ. Авилгал багассан уу.

Avatar

иргэн 2020-01-06 103.57.92.84

цагдаа гэмт хэрэгтэйгээ л тэмц, урьдчилан сэргийл. Байгаль орчны яам, байгаль хамгаалагчид, сумын ЗДТГазар дахь байгаль орчны мэрэгжилтнүүд, сав газрын захиргаа гээд үй олон төсвөөс цалинжигчид юу хийхэв? энэ засгийн бүтэц, чиг үүрэг нтр ёстой замаа алдлаа … хэлэх ч үг алга

Avatar

Зочин 2020-01-06 123.20.208.125

Нямдорж ажил аваад гэм хэрэг буурсан гэнэ. Харин ч өссөн. урд өмнө байгаагүй, бүлэглэсэн, зохион байгуулалттай улс төрчид оролцсон гэм хэргүүд эрс нэмэгдсэн. ЖДҮ, Салхит, Жастын Батхүү гээд цувран даа…….. Яахаараа МАН Засаг авбал Нямдорж сайд хийж байдгийн монгол өөр хүн байхгүй юм уу эсвэл Нямдоржнамын болон бүлэглэлийн захиалгаар гэмт хэргүүдийг займчуулж, замхруулдаг уу…….. Тэр дүргүй хүрэхээрээ "би мэднэ шүү" гэдэг. Юу мэдээд, нуун дарагдуулаад байнаа. ЭНэ чинь өөрөө гэмт хэрэг байх

Б.Анхтуяа

Б.Анхтуяа 2020-01-06 192.82.65.168

өөрөө сайндаа гэмт хэргийн гаралтыг бууруулчихсан юм шиг ярихын. доод тушаалын алба хаагчдын л гавъяа шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж