Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ

Экологийн цагдаагийн нэгж байгуулж байгаль орчны доройтолтой тэмцэнэ

Засгийн газрын ээлжит бус  хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар  тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудал зэрэг цаг үеийн олон асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын бүтцэд зарим өөрчлөлтийг  хийхээр болжээ.

Тодруулбал,  голлох 10 гаруй аймгийн 100 гаруй суманд эхний ээлжинд Экологийн цагдаагийн нэгж байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр байгаль орчин, уул уурхайн экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Нийт 170 гаруй хүний орон тооны зардлыг 2020 оны төсөвт  суулгасан байна.

Хуучин Төмөр замын цагдаа,  нисэхийн цагдаа, замын цагдаагийн газар байсныг Тээврийн цагдаагийн газар гэж нэг бүтэцтэй болгохоор мөн шийдвэрлэжээ. Түүнчлэн  цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг  хэд хэдэн газар байсныг мөн нэгтгэж  Мэдээлэл, судалгааны нэг алба болгохоор болжээ.

Энэ тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Манай цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцдэг. Сүүлийн 2-3 жилийн байдлаар  гэмт хэргийн гаралт 10 хувийн бууралттай байгаа. 2017 онд намайг ажил авах  үед гэмт хэргийн өсөлт 67 хувьтай байсан.  Гэмт хэргийн гаралт ялангуяа Улаанбаатар хотод  нэлээд хувиар буурч байгаа нь ахицтай” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж