Сэм Керр Челсигийн төлөө дебют тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Сэм Керр Челсигийн төлөө дебют тоглолтоо хийлээ

Сэм Керр Челсигийн төлөө дебют тоглолтоо хийлээ

Австралийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч, АНУ болон Австралийн эмэгтэйчүүдийн лигийн бүх цаг үеийн мэргэн бууч өдгөө 26 настай Сэм Керр Челси клубын эмэгтэйчүүдийн багт өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр /2020.01.05/ Реадинг багийн эсрэг Челсигийн төлөө анхны тоглолтоо хийж, ердөө 90 секундын дотор анхны гоолоо оруулжээ.

Сэм Керр нь 2018-2019 оны улиралд АНУ-ын Чикаго Рэд Старс багийн төлөө 40 тоглолтод 34 гоол оруулсан үзүүлэлттэй АНУ-ын эмэгтэйчүүдийн лигийн шилдэг тоглогч, алтан шаахай зэрэг томоохон шагналуудын эзэн болсон. Мөн тэрбээр Их Британий the Guardian сайтаас авсан 2019 оны шилдэг 100 эмэгтэй хөлбөмбөгийн тамирчдын санал асуулгыг тэргүүлсэн юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж