Винс Картер түүх бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Винс Картер түүх бүтээлээ

Винс Картер түүх бүтээлээ

Сагсан бөмбөгийн спортын чимэг болсон тоглогчдын нэг яах аргагүй “Хагас хүн, хагас гайхамшиг “ Винс Картер билээ. Тэрбээр өчигдөр /2020.01.05/ Атланта Хавкс багийн бүрэлдэхүүнд багтан  Индиана Пэйсэрс багийн эсрэг талбайд 18 минутыг өнгөрүүлснээр NBA-ийн түүхэнд дөрвөн аравны турш NBA-ийн талбайд тоглосон анхны тоглогч боллоо. Өдгөө 42 настай Винс Картер анх 1998 оны NBA-ийн драфтын 5 дах сонголтоор Торонто Рэпторс багт сонгогдож дараа нь Нью-Жерси Нетс, Орландо Мэжик, Финикс Санс, Даллас Маврикс, Мемфис Гриззлис, Сакременто Кингс зэрэг багуудад тоглож байсан билээ.

Винс Картер нь 2019-2020 оны улирлын өмнө Атланта Хавкс багтай нэг жилийн гэрээ хийснээр NBA-ийн 22 дах улиралдаа тоглох болсон билээ. Нэг зүйлийг сонирхуулахад 1999 онд Винс Картерийг NBA-ийн анхны улиралдаа анх тоглох гэж байхад Лука Дончич дөнгөж төрч, Тим Данкан Сан-Антонио Спурс багт хоёрдох улиралдаа тоглож анхны цомоо хүртэж байжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж