Тоологч, шалгагчийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна | News.MN

Тоологч, шалгагчийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Тоологч, шалгагчийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Тоологч, шалгагчийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхлэхэд 3 хоног үлдээд байна. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн 2 аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд уламжлалт буюу тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах тоологч, шалгагчийн сургалт өнөөдөр Сүхбаатар дүүрэгт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сургалтыг дүүргийн Статистикийн хэлтсийн дарга, тооллогын комиссын нарийн бичгийн дарга Д.Нарантуяа удирдан нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ам, орон сууцыг тоолох, бүртгэх ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон иргэдэд холбогдох хууль тогтоомж, асуулга, нэмэлт хуудсыг хэрхэн бөглөх, явцын мэдээ, урьдчилсан дүн гаргах, программд оруулах дадлага ажил зэрэг мэдээллийг өглөө. Арван жил тутамд хийгддэг хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд хүн ам, тэдний амьдарч буй орон байрны ахуйн нөхцөлийн талаар олон талт мэдээллийг цуглуулан нийгэм, эдийн засгийн төлөвлөлт, бодлого боловсруулахад өргөн хэрэглэх мэдээллийн санг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: СБД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж