Сайд Л.Оюун-Эрдэнэ Засаг дарга нарыг гадаадад зугаалуулж явна

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Сайд Л.Оюун-Эрдэнэ Засаг дарга нарыг гадаадад зугаалуулж явна

Сайд Л.Оюун-Эрдэнэ Засаг дарга нарыг гадаадад зугаалуулж явна

УИХ-ын сонгууль болоход хагас жилийн хугацаа үлдэж, УИХ-ын гишүүд дахин сонгогдохын тулд пиараа эхлүүлж, ил, далд сонгуулийн бэлтгэлээ хангах болов. Жишээ татвал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарыг “базах” ажиллагаандаа орж, Энэтхэг орноор зугаалуулахаар өнгөрсөн амралтын өдөр хилийн дээс алхжээ. Энэ үеэр сонгуулиа ярих нь тодорхой.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ мэт гадаад томилолтыг хязгаарладаг ч улс төрийн намууд хуулийнхаа дээр гарч, намын гишүүдээ төдийгүй аймгийн Засаг дарга нарыг лоббиддог. Эл жишгийг сайд Л.Оюун-Эрдэнэ буухиалж, эхлүүллээ. Араас нь бусад нь яаж дутах вэ гээд сонгуулиар ажиллах хүмүүсээ дагуулаад гадаад орныг зорих биз.

УИХ-аас 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар баталсан. Томсгосон мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах нь МАН-ын гишүүд өөрсдийгөө дахин сонгогдох боломжтой гэж үзээд кноп дарсан хэрэг биз. Гэхдээ аль ч УИХ-ын сонгууль эрх баригчдын ялна гэсэн тогтолцоогоор ард түмэн унагаж, хариу барьж ирснийг мартаж бас болохгүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж