Монголд амиа алдсан Англи шүхэрчний хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Монголд амиа алдсан Англи шүхэрчний хэргийг дахин шалгана

Монголд амиа алдсан Англи шүхэрчний хэргийг дахин шалгана

Монголд амь үрэгдсэн англи шүхэрчний хэргийг дахин шалгахаар болж, мөрдөн байцаалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд Честер Магистрэйтс шүүх танхимд дор хаяж бүтэн өдөр болно хэмээн товложээ.

Английн шүхэрчин 53 настай Стив Наш 2016 онд Хангайн нуруунд аялж явахдаа Монгол иргэнд дээрэмдүүлж, нас баржээ.
Ноён Нашийн гэр бүлийн хуульчийн хэлснээр гэмт хэрэгтэн нь Батсүхийн Гантулга. Түүнд 2017 онд Монгол Улсын хуулиар хамгийн хүнд ял буюу 16 жил хорих ял сонсгожээ.
Ноён Нашийн цогцсыг Хөөт гэх газраас олсон бөгөөд үхлийн шалтгааныг цочрол, цус алдалт хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Талийгаач Монгол орныг тойрон шүхэртэй аялал хийхээр найз Гарет Астонтой хамт Монголд ирсэн ч найз нь бэртсэн учир аяллаа цааш ганцаар үргэлжлүүлэхээс өөр аргагүй болжээ. Гэвч удалгүй эхнэр нь Нашийн байршил тогтоогч хөдөлгөөнгүй болсныг анзаарсан байна.
Нашийн эхнэр Ширлей "Стив маань бурхан болсноос хойш манай гэр бүл сүйрчихлээ. Би түүнгүйгээр маш их ганцаардаж, амьдрал утгагүй мэт санагдаж байна. Тэр амьдралд их хайртай хүн байсан. Түүнд цаашид хийж бүтээх зүйл маш их байсан. Тэр алуурчин нөхрийг минь, бас намайг алчихлаа. Түүнийг минь юу ч буцааж авчирч чадахгүй ч гэсэн түүнийг алсан алуурчин шударга ёс гэж юу байдгийг биеэр үзэх ёстой" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: chesire-live.co.uk
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж