МАН-ын бүлэг 14.00 цагаас хуралдана

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг 14.00 цагаас хуралдана

МАН-ын бүлэг 14.00 цагаас хуралдана
Хуваарь ёсоор МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр /2019.01.06/ 14.00 цагаас товлогджээ. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэхээс гадна ҮАБЗ-өөс гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцэхээр болжээ.
Үүнээс өмнө Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар нэгдсэн байр сууринд хүрэхээр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахуулсан ажлын хэсгийн холбогдох мэдээллийг сонсч байна. Ингэснээр тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудал өнөөдөр Засгийн газраар шийдвэрлэгдэж  улмаар МАН-ын бүлгээр орох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж