Австралийг нөмөрсөн түймэр дүрэлзсэн хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Австралийг нөмөрсөн түймэр дүрэлзсэн хэвээр байна

Австралийг нөмөрсөн түймэр дүрэлзсэн хэвээр байна

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон түймэр дахиад хэдэн ч сар үргэлжилж магадгүй хэмээн анхааруулж байна.

Түймэр анх 2019 оны есдүгээр сард гарснаас хойш өдгөө 24 хүн амиа алдаж, хагас тэрбум ан амьтан галд хуйхлагдаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канберра хот агаарын чанарын индекс хамгийн аюултай түвшинд хүрээд байна.
Галд гэр орон, бизнесээ алдсан нэгэндээ австраличууд чадах чинээгээрээ тусалж байгаа хэмээн Ерөнхий сайд Моррисон ярьжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд түймэр хамгийн их хөнөөлтэй байж, дахин зуу зуун гэр орон сүйдэж, тэнгэр улаанаараа эргэлдэж, дээрээс үнс хаялж, үзэгдэх орчин алхмын зайнаас хэтрэхгүй харанхуйлж байжээ.
Ням гаригт /2020.01.05/ Викториа болон Шинэ Өмнөд Вэйлст агаарын хэм буурч, салхины хурд удаашран бага зэрэг бороо орсон ч энэ нь түймэр унтраахад дорвитой нэмэр болоогүйг эрх баригчид анхааруулж байна.
Ерөнхий сайд Моррисон Энэтхэгт хийх айлчлалаа цуцлан Бямба гаригт /2020.01.04/ Австралийн ойрын түүхэнд байгаагүй олон цэргийн дайчилгаа явууллаа. 3000 цэргийг гал түймэр унтраах ажилд дайчилжээ.
Түүний хэлснээр түймэр дахин хэдэн ч сар үргэлжилж магадгүй байгаа бөгөөд гал түймэрт хохирогчдод туслах нийгэмлэг цаашид хоёр жилийн турш үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Австрали даяар нийт 200 орчим түймэр үргэлжлэн ассаар байна. Түймэрт 1200 гаруй айлын орон байр шатаж, сая сая м.кв талбай үнс болсон байна.
Түймэрт өртөгсдөд туслах зорилгоор өнгөрөгч амралтын өдрүүдэд /2020.01.04-2020.01.05/ 13 сая ам.долларын хандив цугларчээ.
Эх сурвалж: bbc.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж