Банкны шуурхай гүйлгээнээс шимтгэл тооцох болжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Банкны шуурхай гүйлгээнээс шимтгэл тооцох болжээ

Банкны шуурхай гүйлгээнээс шимтгэл тооцох болжээ

ОХУ-ын Төв банкны шийдвэрээр шуурхай гүйлгээний төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ болгоноос 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс шимтгэл авахаар болж байна.

Энэхүү төлбөрийн системийг өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сараас ашиглаж байгаа юм. Энэ систем нэвтэрснээр гар утасныхаа дугаараар гүйлгээ хийх, QR кодын тусламжтайгаар төрөл бүрийн үйлчилгээний төлбөрийг хийх боломжтой болжээ.

Ингэхдээ бүх гүйлгээ ямарваа нэг шимтгэл хийгдэж байсан юм. Харин одоо гүйлгээний үнийн дүнгээс хамаарч таван копекээс гурван рубль хүртэлх шимтгэлийг банк суутган авах юм.

Оросын Үндэсний төлбөрийн системийн мэдээгээр Шуурхай төлбөрийн системээр үйлчлүүлэгчийн тоо 1,3 саяд хүрсэн бөгөөд нэвтэрснээс хойш нийтдээ 48 тэрбум рублийн 5,5 сая гүйлгээ хийгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж