Бичил санхүүгийн MoneyMan компаниас хийсэн судалгаагаар шинэ жилээр оросуудын бэлгэнд хамгийн их авсан зүйл нь гоо сайхны бараа, төрөл бүрийн электрон төхөөрөмж байжээ. Тухайлбал, 21 хувь нь гоо сайхны бараа бэлгэнд авсан гэсэн бол 18 хувь нь электрон бараа, ухаалаг төхөөрөмж авсан гэжээ.
Мөн төрөл бүрийн сургалтын эрхийн бичгийг их бэлэглэсэн байна. Тодруулбал, 15 хувь нь сургалтын эрхийн бичиг авсан гэж хариулжээ.
Эдгээрээс гадна тоглоом, гацуур модны чимэглэл /13%/, спортын төрөл бүрийн хэрэглэл /10%/, ном /9%/, хувцас, аксессуар /7%/, аяллын тийз /3%/-ийг бэлгэнд авчээ.
Холбоотой мэдээ