Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа | News.MN

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа

Нэмэлт: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг энэ сардаа багтаан хийж дуусгах шийдвэр гаргажээ. Эл асуудалтай холбоотойгоор ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх хуулийн төслийг өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэхүү хуулийн төслийг Лхагва гаригт /2019.01.08/ Байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлж буйгаар улсын хэмжээнд нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байгаа аж. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна.

Иймээс Засгийн газрын хуралдаанаас зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлж,  түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэж үзжээ.

Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох ёстой гэж үзсэн бөгөөд УИХ-аас холбогдох хуулийг баталсан нөхцөлд тэтгэвэр барьцаалсан зээл зогсож, гурав хүртэл сарын хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр Монголбанк арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна.

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг ЗГ хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид болж байна. Уг хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж буй. Өндөр тэтгэвэртэй ахмад настан дээд тал нь 15 сая төгрөгийн зээл авсан байгаа бол дундаж тэтгэвэртэй нь 3 орчим сая төгрөгийн зээл авчээ. Иймээс тэтгэврийн зээлийг тэглэсэн нөхцөлд хамгийн өндөр зээл авсан нь хожих болж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар "Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Хоёр их наяд төгрөг босгох боломжтой. Дотооддоо бонд гаргах замаар эл асуудлыг шийдвэрлэнэ" гэж тайлбарласан. Гэхдээ бонд гаргана гэдэг Засгийн газрын өр нэмэгдэнэ, нөгөө талдаа арилжааны банкуудад хүчлэн бонд шахах болж буй. Мөн Тавантолгойн ордын IPO гаргах тухай ярьсаар бүрэн эрхээ дуусгах болж буй У.Хүрэлсүхийн танхим бас нэг бондын үлгэр ярьж эхлэв үү гэх хардлага ч дагуулаад байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Тэднээс 100 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "Тэтгэврийн зээлгүй ахмадыг ялгаварлах ёсгүй. Мөнгийг нь өгдөг үү, зээл авах боломж олгодог уу. Тэгш хандах ёстой" хэмээнд мэдэгдсэн. Мөн энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барихаа ч онцолсон билээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-06 202.21.100.210

НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ШИНЧЛЭЛ ХИЙН ГЭЖ ЯРИХ ЮМ. АРД ТҮМЭНДЭЭ ЯМАР ШИНЧЛЭЛ ХИЙХГЭЭД БАЙГААГ НАРИЙН ТАЙЛБАРЛААЧ. ЭНЭ ТОГТОЛЦООГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГААГ НАРИЙН ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Ахмад настан 2020-01-06 202.9.46.126

Тэтгэврийн зээлийг тээглээд ирэн хөгшид хохирно .улс орон энэ их мөнгөөр ганц хэрэгтэй үйлдвэр босгодог ч болоосой Харин ийм мөнгө байна ийм үйлдвэр босгоод ажиллуулаад гэвэл ахмадууд бид нар хийгээд өг ч чадна шүү. Хийж ч байсан юм Баттулга.Чи ард түмнээ мөн их басаж байнаа.

Avatar

монгол иргэн 2020-01-06 178.79.141.97

тэтгэврийн зээл аваад хадгаламжинд хийсэн мэдээлэл яьаад байгааг анхаарсан уу шалгасан уу энэ юу гэсэн үг вэ төр засгаас асууя

Avatar

монгол иргэн 2020-01-06 178.79.141.97

шударга байгаачээ. зээл авахгүй гүрийгээд яваа хөгшчүүдээ яах гэж байна. 12 сард шинээр өндөр зээл авсан иргэд мэдээлэлтэй болоод тэр.

Avatar

zochin 2020-01-06 202.131.234.154

Өмнөх тэтгэврийн зээлийн зөрүү арилгаж чадаагүй байж 0-8,0 сая төгрөгийн тэтгэврийн зөрүү гаргаад хаячих юм. Зээлээ аваад ашигласан л биз дээ хаячихсан юм уу. Аваагүй нь яах юм. Санхүүгийн сахилга бат гэж хаана байна. Олдосны хэрээр зээлж зээлсний хэрээр төрөөр төлүүлдэг болох юм уу. Цалингийн зээлээ тултал авцгаая.

Avatar

Zochin 2020-01-06 66.181.179.87

Tetgeberee undur togtoolgood ih zeel abahdaa baga huu tuluugui adilhan l huu tuldug baisan.yagaad bie bieteigee baritsalddag bnaa.erunhiilugch er ni tetgeberiin zeeliig teglen gej genet tsochood l heleegui buzdee.bugd l medej baisan shuudee.

Avatar

Zochin 2020-01-06 66.181.179.87

Undur tetgeber togtoologson humuus niigmiin daataglaa undur tulj baisan baihgui yudaa.ted uursdiinhuu tulj baisan munguu l erguulj abch baigaashdee.tednii buruu bish bizdee.yagaad ingej muuhai handdag um be?zeel abaagui humuusiig zeel abahiig ni hen baig gesiin.yah gej duraaraa zagadag humuus be?

Avatar

Зочин 2020-01-06 202.179.31.33

Тэтгэврийн зээл тэглүүлээгүй ахмад настанд 1 жилийн гэрээгээр зээл олгодог байх нь зөв шүү Төр ахмадуудаа ялгаварлахгүй хандаасай Тэтгэврийн 1 жилийн гэрээгээр амьдралаа зохицуулдаг ахмадууд олон бий шүү.Зээл тэглүүлж байгаа ахмадууд өөрсдөө хэрэглээгүй өөр бусдын өрийг дарсан зээл байгаа Бага хугацаагаар зээл авдаг ахмад бол яг өөрөө өөртөө зориулж байдаг

Avatar

Зочин 2020-01-06 103.26.195.167

МАНАН 180 мянган ахмадаа хөсөр хаялаа Сонгуульд хар машиндаа найдаж байна даа Гомдол тээсэн хөгшид ямар байдгийг бүгдээрээ харуулаад өгнөө

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

Энэ жонхуу ажлын талаар үгээ хэлчих нам хүн алга . бүгд сонгуулруу тэмүүлсээр

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

Батхүү Алтжин Нямдорж 3 ын өмнөөс төлсөн мөнгийг хурдан гаргуул

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

2008 онд Солонгосын ард ттүмэн хувийнхаа алтан эдлэлийг улсдаа хандивлаж хямралаас гарч байлаа.. Монголд сонгуулын сурталчилггаа хийхийн тулд ард түмний хөрөнгийг 3 хан нөхөр шийдээд хулгайлж байна .. ялгаагийн ойлгохуу таминь

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

Гадаад яамны дипломатууд нь хар тамхи дэлхийгээр нэг зөөж Монголыг дэлхийн шившиг болгож байна. ҮАБЗ гэдэг ид шидтэй юмаа хуралдуулаач жонху гуай

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

Нэртэйгээр нь ҮАБЗ зөвлөмж гаргаад энэ 3 ыг бүх насаар нь ерөнхийлөгч ерөнхий сайд ИХын дарга болгочооч

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

Сонгуулийн сурталчилгааг өөрсдийнх нь мөнгөөр

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.73

ҮАБЗ гэж нэгмангас гарлаа .

Avatar

зочин 2020-01-06 202.131.234.154

Тэтгэвэрийн зээл тэглээд асуудал их. Авсан аваагүй , их бага гээд. тэтгэврийн зээл тэглээл маргааш нь зээл авахгүй бол цагаалахгүй гэнэ

Avatar

Иргэн 2020-01-06 139.5.217.39

Тэтгэврийн зээлийн хүү маш өндөр, бас зээлээс айдаг тул зээл аваагүй. Улсад үсээ бууралтаж зүсээ гундтал ажилласан боловч тэтгэврийг маш багаар тогтоосон. Эх орны баялаг нийт ард түмний өмч тул бүх ард иргэдэд жигд хэмжээний мөнгө олгох нь чухал. Зээлтэйгийнх нь зээлийг дарж шууд банканд, зээлгүйд нь хэрэгцээнд нь. Одоо цагаан сар болох гээд, эм тарианы үнэ өндөр, хоол хүнсэндээ ч хүрэлцэхгүй байна. Гадаадад юмны үнэ өндөр гээд л үнээ нэмэх юм. Гадаадад цалин, тэтгэвэр
сайн шүү.

Avatar

irgen 2020-01-06 202.21.108.37

Tetgeveriin zeeliig tegleh acuudal shal buruu, zeeliig tegleed , daraagaar ni zeel olgohiig zogcooh ni bac boon ercdel daguulnaa 1. lambardlaac zeel avagchdiin too mash olon bolnoo, 2. yduurliin too ulam nemegdene. uuneec uudeed hulgai, zalilan geh uil yavdal gazar avahiig uguicgehiin argagui, Tetgeveriig teglehiin orond tetgeveriig ni nemeh heregtei.

Avatar

Зочин 2020-01-06 103.57.94.209

salhitiin ord ingeed salhind hiisvee huurhii. ingeh geed l tsereg tsagdaa bolood buun kino uzuulsen yum baina.

Avatar

Нара 2020-01-06 59.153.114.247

Тэтгэврийн их хэмжээтэй зээлийг бүгдийг чөлөөлөхийн оронд 5 сая хүртэлх зээлийг нь улсаас төлж бусад ахмадуудад 5 саяыг өгөх хэрэгтэй учир нь зарим нь иьдралын иөнгө нь бага учраас зээл аваагүй зарим нь өр зээлээс айдагтаа зээл авдаггүй олон шалтгаанууд бхйдагшдээ одоо их зээлтэй зарим хүмүүс мэдээлэл аваад авсан байж ч болно

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.32

Миний таньдаг нэг хүн би тэтгэвэрийн өр зээл тавьж үзээгүй гээд гайхуулаад байсан. Гэтэл өчигдөр надтай уулзахдаа зээл тавьж байхгүй яаваа гээд гасалсан хүн явах юм. Хүний араншин гэж

Avatar

Зочин 2020-01-06 103.212.118.138

6 саяаас багыг тэглээд 10 саяас их "зээл" тэй 5000 хүнээс тайлбар авч үнэхээр шаардлагатай зээлтэй хүмүүсийг тэглэх асуудал ярьвал дээр дээ. Тэгэхгүй бол тэр том зээлүүд жип машин болоод явж байгаа, архи болоод дэлгүүрт нь зарагдаж байгаа өөр юу юу бол доо

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.32

Баасанхүүгийн аав ээж нь тэтгэвэрийн зээл аваагүй юм шиг байна. Зээл аваагүй ч гэсэн хүсээд байгаа мөнгийг нь түүнд өгчихөө

Avatar

иргэн 2020-01-06 202.179.31.33

ингэж тэнэгдэхээ боль Баасанхүү ялгаварлагдаад үлдсэн ахмадуудын төлөө санаа тавьсан нь юу буруу байгаа юм бэ

Avatar

Эмгэн 2020-01-06 103.229.123.213

Хариуцлагатай, шударга явсан нь хохирдог нийгэмд амьдарч байгаа нь даанч гутамшигтай юм даа.

Avatar

Тэтгэврийн хөгшин 2020-01-06 202.9.46.126

Яг тийм болоод бнаа. Болгох гэж зээл аваагүй явсан нь мөн бага тэтгэврээс өөр өрхийн ордоггүй хэд нь л зээл авч чадаагүй хохирч үлдэнэдээ. Чааваас гэж үүнийг энэ Баттулга мэтийн нөхөд ойгохгүй байна гэжүү . Ард түмнээсээ хол тасар чээ . Ядуу айл амьтнаар орсон гарсан нь дуулдадгүй шүүдээ. Ордоггүй байх

Avatar

Зочин 2020-01-06 202.131.233.190

мөнгө хэвлэж хулгайлахыг салхитын мөнгөний орд гэж гоё нэрлэсэн юм байна. өмнөх сонгуулийн өмнө эрдэнэтийн 49 гэж гоё нэрлэж байсан

Avatar

Зочин 2020-01-06 139.5.218.97

Ээж минь үхэхэд үр хүүхэд минь өргүй байг гээд зээл аваагүй ингэж хариуцлагатай амьдарснаараа ялгаварлан гадуурхагдлаа новшийн төр засаг н**ш юмаа их зээл авсан өндөр тэтгэвэр авдаг дээдсийн хүрээлэлд тааруулжээ

Avatar

иргэн 2020-01-06 202.179.31.33

Өндөр зээл авсан ахмадууд өөрөө ашиглаагүй хэн нэгний ашиг хонжоонд хэрэглүүлсэн Үүнийг ялгаж харах сөгөөгүй төр байх гэж

Avatar

Үнэн тэнэг шийдвэр 2020-01-06 202.55.188.41

Энэ их мөнгөөр хэдэн сайхан үйлдвэр байгуулаад эндээсээ ноогдол ашиг байдлаар өгвөл эхлээд хүмүүс ажилтай дээр бас сар бүр ноогдол хөгшчүүл авдаг байдлаар шийдвэл зүгээр байсан вм

Avatar

Зочин 2020-01-06 192.82.65.102

bolij uz. tetgevreer ahmaduud yu avsan ve? tsagaan sariin beltgel hiisen shuu dee. tm zeeliig daraad yah yum be!!!
ingeed baival jinhene bosno shuu

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.39

Зээлийг тэглэх зөв.Зөв менежмент хийгээд бүх ахмадаа хамруулж тэгш хувиарлан олгох нь хамгийн зөв шийдвэр .Цаашид зээлийн хүүг ч бууруулж.тэтгэврийг ч нэмэх хэрэгтэй.Боломж байгаа болохоор энэ бүгдийг нэг мөсөн хийж цэгцлэх нь зөв шүү .Авилгачдын мөнгийг хурдан хугацаанд бүрэн оруулах

Avatar

Зочин 2020-01-06 202.170.84.188

НОВШНУУД!!!! УЛС ОРОН СҮЙРҮҮЛЭГЧИД !!!! ЖИНХЭНЭ ДУРАКУУД… Хулгайгаа нуухын тулд ард түмнийг сайхан маллаадааа!!!

Avatar

Зочин 2020-01-06 192.82.64.83

ТҮЙ

Avatar

Зочин 2020-01-06 202.131.243.190

Тэтгэврийн зээлийг цаашид зогсоож ахмадуудыг хамгаалах хэрэгтэй. Зээл аваад өөртөө биш үр хүүхдүүддээ өгөөд хэдэн сар мөнгөний бараа харахгүй зовдог. Энэ зээлийг зогсоохыг эсэргүйцэж байгаа хүмүүс бол ИЧИХГҮЙ эцэг эхээрээ тэжээлгэдэг *ОВШНУУД.

Avatar

Зочин 2020-01-06 202.131.228.114

Арай ч дээ, ийм самуурцан төр байх гэж …, харамсалтай байна.

Avatar

Зочин 2020-01-06 103.26.195.171

Энэ Төрд шургалсан хулгайч нарын арга залийг барж идэхгүй юм байна 20-30 ая төгрөгийн зээл авсан ахмадууд байна ,тэд бол одоогийн Төр зассагт байгаа хулгайч нарын аав ,ээж, ах дүү , хамаатан садангууд тэдэндээ мөнгө өгөх гэж ахмадуудын нэрийг барьж ийм шийдвэр гаргаж байгаа юм Ядарсан муу ахмадууд бол 700-8ОО мянган төгрөгийн зээлтэй байгаа

Avatar

zochin 2020-01-06 202.131.234.154

tetgevree nemeed zeel olgoxoo bolivol zeel teglegdene. avsan avaagui geed ix baga geed asuudal ix. salxitiin urdiig yaj tenshvertei xuviralax be zeel avsan ni xojdog bj bolox uu

Avatar

zochin 2020-01-06 202.131.234.154

salixtiin mungunii ord niitiinx um uu. Zeel avsan xesegiix um uu

Avatar

Зочин 2020-01-06 202.21.96.134

Ямар хогийн шийдвэр вэ?

Avatar

irgen 2020-01-06 122.201.23.158

zeel avahgui guriij bgad odoo tsagaan sariin umnu avdag hugshchuudee oilgooch tetegever ni haatsan zeelee yagshtal tultsuun odoo heregtei ged avah gesen bolohgui bugded ni erh tegsh handah heregtei

Avatar

Зочин 2020-01-06 202.131.225.197

тэтгэврийн зээлийг ажилгүй залхуу үр хүүхэд нь л авдаг. лав л тал хувь нь тийм байгаа. энэ төр засаг ажилгүй залхуу новшнуудаа дэмжээд амиа аваад явж байгаа ахмадууд, тэдний үр хүүхдэд гай болж байна (мөнгөний ханш унана, авдаг тэтгэвэр нь цаас болно). ажилгүй залхуу новшнуудыг дэмжээд хаа хүрэхийг таашгүй.

Avatar

Зочин 2020-01-06 122.201.17.100

Энэ шийдвэрийг зөв, буруу гэж мэтгэлцээд ямар ч нэмэргүй, засаг нь шийддэгээрээ шийджээ. Харин иргэд бидэнд эдийн засагт ямар үр дагавар гарах талаар эдийн засагчид, санхүүчид мэдээлэл өгвөл их зүгээр байна. Ядаж юунд бэлэн байх ёстойгоо мэдмээр байна.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Чөлөөт сонгогчийн бодол 2020-01-06 64.119.16.98

Төрийн 3 өндөрлөгийн шинэ жилийн мэндчилгээ МАН-д ашигтай боллоо. Баттулга өрийг тэглэх тухай зарлаж байгаа ч МАН-ын шийдвэр.Мэндчилгээнийхээ клипийг сүрхий бодож хийж.МАН-ын 2 нь хийсэн, хийх ажлаа товч тайлагнав. 60 тэрбум, ЖДҮДС-гээр хүнд цохилтод орж рингэнд тоолуулж байсан МАН ХОЁР ХӨЛ ДЭЭРЭЭ БОСООД ИРЛЭЭ.Харин цаашид тэнцвэрээ хэр олох нь өөрснөөс нь хамаарах биз. Бусад нам, хүчнүүдэд МАН-тай өрсөлдөж сонгуульд санал авахад жаахан хэцүү болох нь уу яахнав?

Avatar

Ахмад настан 2020-01-06 202.9.46.126

Бүү тэнэгт . Чи тэдний нэгүү. Ард түмэн тэднийг зхарин ч занан жигшиж байна.

Avatar

Зочин 2020-01-06 192.82.77.211

Akhmaduudiin oron suutsnii zeeliig tegvel teglej uguuchee oron suutsni zeeltei akhmaduud negdej zeelee tegluulii

Avatar

Ахмад 2020-01-06 202.9.46.126

Мөн х** ваа бирд минь авах идэхээс өөр бодол байхгүй юу

Avatar

Иргэн 2020-01-06 202.9.47.23

Тэтгэврийн зээлийг нэг төвшин тогтоож тэглэх хэрэгтэй байх, 7 сая төгрөгний болон өндөр тэтгэвэртэй иргэд яах гэж зээл авдаг байна, энэ бол өөр асуудал байх шүү,

Avatar

Зочин 2020-01-06 202.21.100.210

ӨВЛИЙН ХҮҮХДИЙН АМРАЛТЫГ ЖААХАН СУНГАЖ ӨГНӨ ҮҮ

Avatar

Зочин 2020-01-06 202.21.100.210

ХҮҮХДҮҮДИЙН ӨВЛИЙН АМРАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙХАД ХҮҮХДИЙН ОРДОН ДУГУЙЛАНГАА 2020-01-06-ААС ЭХЛЭН ГЭЭД БАЙНА, ҮҮНИЙГ ЕРӨНХИЙ СУРГУУЛУУДЫН АМРАЛТТАЙ АДИЛХАН АМРААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА .ХААНА ХАНДАХ ВЭ. ХАНИАД ТОМУУ ИХ БАЙНА.

Avatar

зочин 2020-01-06 202.9.46.43

Би ямар азгүй вэ . Дөнгөж төлөөд дууссан шдээ..Хэцүү л юм билээ . Азтай хүмүүсд баяр хүрэгье .. Төрд бол талархаад байх юм алга … Нэгнийх нь мөнгийг аваад л нөгөөд нь өгж байгаа шд . Баттулга хармаанаасаа гаргахгүй нь л ойлгомжтой .

Avatar

Зочин 2020-01-06 194.230.158.149

15 sayas deesh zeeltei sard 1 say garui tugrugnii tetgver avdag garuud ingeed hojij bgaa yum. Ahmaduudaa ingej yalgavarlaj bgaa zasag, toriin esreg bosoh tsag boljee

Avatar

Зочин 2020-01-06 203.91.115.51

Zeelgui ni hohirch bolohgui undur nastai humuus tee yag adilhan handah yostoi shuu

Avatar

Иргэн 2020-01-06 202.126.89.205

Хүрэлсүх, Баттулга /ШИНЭ МАНАН/-ын тэнэглэл хирээс хэтэрлээ

Avatar

Zojin 2020-01-06 202.9.47.14

Zeel avaagui ahmaduudaa yalgavarlj bolohgui shuu.Shudarga um gej Mongold alga daa.Novshiin tor mohvol taarna.Gazriin bayalag niit ard tumniih shuu bugdend og tegeed mohoj duus nuudeljin mongoljuud

Avatar

ИРГЭН 2020-01-06 103.212.117.96

Энэ өндөр хүүтэй зээл авна гэдэг чинь аргагүй байдалд орсон л ахмадууд ихэнх нь байгаа ш дээ ! Юм болгон дээр битгий тамын тогоонд орцгоож бай л даа, монголчууд аа ! Зээл нь тэглэгдлээ гээд баяжичихгүй ш дээ , зайлуул ! Бие биенээ хайрлая !

Avatar

Зочин 2020-01-06 194.230.158.149

Bitgii hutsaaa muu luivarchin. Chi zeelee toluulchiheed busad ni hooson hotsroh yumuu

Avatar

Зочин 2020-01-06 117.111.19.247

Буян муутай гэдэг нь Хэдэн хөгшин баярлуулчихад яачихаад боож үхэх гээд байгаан

Avatar

Ахмад настан 2020-01-06 202.9.46.126

Хүрэлсүх хүү минь чи овоо юм хийж байгаа юмсан наад Баттулгынхаа үг энд орвол ёстой дуусна шүү. Эх орноо ч дуусгана. Даруйхан ухаар тэглэх хувилбараа цуцал. Ахмадууд нэг их юм горьдохгүй ээ .олонхи нь зөв юм л хийгээд байвал ёстой баярлана. Амжилт хүсии

Avatar

Адил тэгш олгоё 2020-01-06 202.126.89.73

Одоо зээл аваагүй иргэд өмнө нь өчнөөн удаа зээл авч байсан иргэд олон байгаа. Дахиж зээл авахаас хашгирсан хүмүүс байгаа шүү. Тэрнээс биш болж бүтээд авахгүй байгаа биш шүү. Тэгээд бодохоор одоо зээл авсных нь аз болж. Өмнө авч байсан хүмүүсийн хохь болхийм байна. Ард түмний дунд ингэж яс чулуудахгүй шүү

Avatar

Зочин 2020-01-06 37.120.116.64

МАН гэдэг бүхэл бүтэн улс төрийн хүчин монголын хамгийн том нам энэ тэр гэж донгосдог атлаа Жeнко Зика гэсэн 2-хон хулгайчийн бөгсийг намаараа долоогоод зогсож байна…ха ха ха!!!!!

Avatar

Зочин 2020-01-06 66.181.185.169

Гадаад өрөө эхлээд төлөөчээ олон улсын валютын сангийн зээлийг! !! Юу чухал эрэмбэ дараалалаа мэдэхгүй байх гэждээ

Avatar

Бархүү 2020-01-06 202.126.89.26

Иймэрхүү тэнэглэл монголыг мөхөөж байж л дуусах нь дэ,

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.194

2 их наяд гэж хөөрсөн гар нэг байна.Хөгжлийн банк шалгана,өмч хувьчлал шалгана,Жастын хохиролыг төрд буцааж төлүүлнэ гэж хуцсан.Нэг ч бүтсэн юм байхгүй угаасаа бүтэхгүй.Женко ахынхаа араас орлоо доо.Цагаан захтан амьдралаас тасархай гар маань.

Avatar

цэцэг 2020-01-06 64.119.22.138

хамгийн эрүүл шийдвэр юу гэвэл тэтгэвэрийг 100% нэмэх юм гэхдээ энэ нь ялгаатай бүгдийг нь 100%нэмэх биш ,500 мянгаас доош тэтгэвэр авч байгаа хүмүүсээ л 100% нэмчих .тэгээд хүнсний үнэ нэмэгдээд байгааг хянаж барих барих хэрэгтэй .үнэ хитэрхий зохиомол байна шүү .

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.194

Баасанхүүгийн зөв ялгаварлаж болохгүй.Наад тэнэгүүддээ салаавч өгөх хэрэгтэй.

Avatar

иргэн 2020-01-06 76.107.165.63

Тэр бондыг нь Монголбанк төгрөг хэвлэж авна.Арилжааны банк тийм тэнэг алхам хийхгүй боловуу

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.181

Тэтгэврээсээ байрны зээлээ телдег ахмад бнаа. Х

Avatar

Lavlaa 2020-01-06 64.119.27.5

Zakh zeeliin niigemd amidatch baigaa yum bol ZEEL teglekh gedeg oulgotsoo orkhiyo oo Zeel avsan bol tulukh zarchimtai Turoos zoriltot bulegee demjikh oor arga zam bodlogo gargakh kheregtei Iim bolkhi shudraga bus Arga baij taarakjgui

Avatar

зочин 2020-01-06 202.9.46.211

Нэгэнт ,, ГУРВЫН ХОЛБОО,, ноос гарсан шийдвэрийг энэ муу хэдэн сайд хэлэлцэж яадаг юм бэ ..Эрх мэдэлтэй ч юм шиг жүжгэлчих юмаа .. Гуцалгүй очиж Женко гийнхоо өгзгийг долоо… ха ха .

Avatar

ЗОЧИН 2020-01-06 202.9.46.190

НААД СОНГУУЛИЙН ШОУГАА БОЛЬЖ ҮЗЭЭЧ..!!!! ХУЛГАЙЧУУДАА..!!!! АРД ТҮМЭН МНЬ ИЙМ ЧИХРИЙН ЦААС ШГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЭЧЭЭ..ЗҮГЭЭР Л НЭГДЭЭД БОС ТЭМЦ, УДИРДЛАГУУДААСАА ХАМААРАХГҮЙГЭЭР УР ДАХЬ АЖЛАА ХАЯАД ДОРВИТОЙ ХӨДЛӨЦГӨӨХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2020-01-06 139.5.219.223

Зээлгүй ахмадууд жинхэнэ тэтгэвэрээ амьдарч байгаа. Зээл авчихвал хоол унд, нүүрс түлээ, байранд байгаа нь байр, гэрлийн мөнгөө төлдөг. Зээл авбал амьдрах боломгүй болдог. Бололцоотой болоод зээл авахгүй байгаа юм биш шүү. Хөгшчүүдийг ялгаварлаж болохгүй.

Avatar

Зочин 2020-01-06 192.82.68.141

270000 ахмад зээлтэй 1300000 ахмад
Зээлээ төлж дууссан аваагүй гэсэн дүн мэдээ монголбанк д байна .үлдсэн ахмадаа яаж зохицуулах
10000000 дээш зээлийг300000 с 5000000 зээлийн ялгааг яаж зохицуулах вэ.вэ

Avatar

Irgen 2020-01-06 119.40.102.5

Ingej balairahaa boliochee. Mongo bgaan bol tsetserleg bariachee. Zaluuchuud huuhdee tsetserlegt uguud ajil hiimeer bainashdee

Avatar

Зочин 2020-01-06 64.119.26.109

тэгээд ажлаа хийгээч хувийн цэцэрлэг сарын 80,000 гээд хаа сайгүй л байжил байна ш дээ. Чиний ажил хийж чадахгүй байгаа төр буруутай юу тэй. Битгий ингэж бэлэнчилж, шалтаг тоочиж байгаа хийх хүнд арга нь олддог юм.

Avatar

иргэн 2020-01-06 192.82.78.99

Зээл аваагүй хөгшидийг ялгаварлан гадуурхаж болохгүй.Зохих хэмжээний мөнгий нь өгөх ёстой.

Avatar

ЦДОО 2020-01-06 66.181.177.191

Талх, мах, гурилын үнэ яаж өсөх, долларын ханш ямар өндөр болохыг ухаарах тэнхээ үнэхээр дээрээ ч, доороо ч алга. Ийм мөнгө байгаа юм бол ерөнхий боловсролын сурагчдыг 3 ээлжээр хичээлэхгүй арга хэмжээ аваачээ. УБ хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг цэцэрлэгт хамруулаачээ.20-30 жил хууртаад хашрахгүй байна уу???????

Avatar

ЦДОО 2020-01-06 66.181.177.191

Ийм их мөнгө олж зарцуулах боломжтой бол бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийн хэмжээг яагаад нэмэхгүй байна вэ? Зөвхөн молиго үнхүүлэх арга, сурсан арга сураар боож болдоггүй. Зээлээ тэглүүлсэн юм чинь ахмадууд саналаа хэний төлөө өгөх нь тодорхой. Үнэхээр ахмадууддаа тусалья гэж байгаа бол хүүг нь тэглээд, цаашид хамгийн бага хүү ногдуулах хууль батлах нь зөв. Түүнээс гал унтрааж өөрсдөө попрох шаардлага байхгүй. Тэгээд Монгол Улсын эдийн засагт ямар их хохирол учрахыг төсөөлөх ч үгүй байн

Avatar

ЦДОО 2020-01-06 66.181.177.191

Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч маань тэтгэврийн зээлийг тэглэнэ гээд мэдэгддэж байгаа нь өнгөн дээрээ ахмадуудыг баярлуулж байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн чанартай молигдож байгааг бүгдээрээ ухаараачээ. ЭНЭ НЭГ НАЯАД ШАХУУ ТӨГРӨГ ХААШАА ОРОХ ВЭ МЭДЭЭЖ ХААН БОЛОН ТӨРИЙН БАНК РУУ биз дээ. Буцааж авч чадах эсэх нь эргэлзээтэй ийм их мөнгө авсан банкууд Ерөнхийлөгчийн сонгуульд, МАН-ны сонгуульд, АН-ын сонгуульд хэдийг хандивлах вэ???? Тийм ч учраас АН-ны дарга С.Эрдэнэ дэмжээд байгаа бн.

Avatar

Зочин 2020-01-06 64.119.22.144

мэдээж зээлгүй ахмадуудад хишиг хүртээх нь зөв

Avatar

Зочин 2020-01-06 182.160.37.76

Тэтгэврийн зээлгүй 100000 гаруй ахмадуудад адил хэмжээгээр төрийн хишгийг заавал хүртээх хэрэгтэй. Тэгвэл шударга ёсонд нийцнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж