Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалаа

Нэмэлт: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг энэ сардаа багтаан хийж дуусгах шийдвэр гаргажээ. Эл асуудалтай холбоотойгоор ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх хуулийн төслийг өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэхүү хуулийн төслийг Лхагва гаригт /2019.01.08/ Байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлж буйгаар улсын хэмжээнд нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байгаа аж. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна.

Иймээс Засгийн газрын хуралдаанаас зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлж,  түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэж үзжээ.

Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох ёстой гэж үзсэн бөгөөд УИХ-аас холбогдох хуулийг баталсан нөхцөлд тэтгэвэр барьцаалсан зээл зогсож, гурав хүртэл сарын хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр Монголбанк арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна.

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг ЗГ хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид болж байна. Уг хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж буй. Өндөр тэтгэвэртэй ахмад настан дээд тал нь 15 сая төгрөгийн зээл авсан байгаа бол дундаж тэтгэвэртэй нь 3 орчим сая төгрөгийн зээл авчээ. Иймээс тэтгэврийн зээлийг тэглэсэн нөхцөлд хамгийн өндөр зээл авсан нь хожих болж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар "Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Хоёр их наяд төгрөг босгох боломжтой. Дотооддоо бонд гаргах замаар эл асуудлыг шийдвэрлэнэ" гэж тайлбарласан. Гэхдээ бонд гаргана гэдэг Засгийн газрын өр нэмэгдэнэ, нөгөө талдаа арилжааны банкуудад хүчлэн бонд шахах болж буй. Мөн Тавантолгойн ордын IPO гаргах тухай ярьсаар бүрэн эрхээ дуусгах болж буй У.Хүрэлсүхийн танхим бас нэг бондын үлгэр ярьж эхлэв үү гэх хардлага ч дагуулаад байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Тэднээс 100 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "Тэтгэврийн зээлгүй ахмадыг ялгаварлах ёсгүй. Мөнгийг нь өгдөг үү, зээл авах боломж олгодог уу. Тэгш хандах ёстой" хэмээнд мэдэгдсэн. Мөн энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барихаа ч онцолсон билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж