Шатрын их мастер А.Энхтуулын шавь АНУ-д тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Шатрын их мастер А.Энхтуулын шавь АНУ-д тэргүүлэв

Шатрын их мастер А.Энхтуулын шавь АНУ-д тэргүүлэв

Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул. Тэрбээр 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан удаатай.

Тэгвэл их мастер А.Энхтуулын шавь Г.Тэнүүн АНУ-ын Иллинойс мужид зохион байгуулсан 37 дахь удаагийн “Tim Just Winter Open” тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Түүний шавь Г.Тэнүүн нь алс холын АНУ-аас онлайнаар хичээллэдэг гэнэ.

Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.

Монголдоо шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг их мастер бүсгүй одоо "Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж