Гавьяат жүжигчин Ё.Цог "ОРТ" телевизийн бүтээлд тогложээ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Гавьяат жүжигчин Ё.Цог "ОРТ" телевизийн бүтээлд тогложээ

Гавьяат жүжигчин Ё.Цог "ОРТ" телевизийн бүтээлд тогложээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог Оросын "ОРТ" телевизийн бүтээлд тогложээ. Энэ удаад учир битүүлгээр алагдсан Дятловын экспедицийн тухай өгүүлэх кинонд Мансын өвгөний дүрд тоглосон байна.

Өмнө нь гавьяат жүжигчин Ё.Цог цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх нэгэн сонирхолтой уран сайхны киноны гол дүрд Ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Сүхбаатар нартай хамтран тоглосон юм.

Ур чадвар, туршлага “ханхалсан” ахмад уран бүтээлчид хамтран тоглосон “Долдугаар тусгай тасаг” кино нь кино сонирхогчдын сонирхлыг ихээр татаж байв.

Харин энэ удаа тэрбээр Дятловын экспедицийн тухай өгүүлэх кинонд Мансын өвгөний дүрд тоглоод байгаа ажээ. Дятловын экспедицийн нууц сүйрэл болсноос хойш 50 жил өнгөрсөн ч шалтгаан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй л байна. Уг экспедицийн тухай 1990 онд Анатолий Гущин “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” кино болоод телевизийн олон баримтад цуврал нэвтрүүлэг хүртэл гарч байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж