Аймгийн шүүхийг татан буулгав /1933.01.06/

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Аймгийн шүүхийг татан буулгав /1933.01.06/

NEWS АГЕНТЛАГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

1925.01.08 Шүүх яамны дэргэд “Шүүн таслах зөвлөл” байгуулагдав.

1926.01.08 Олон аймаг хошуудад суух Төлөөний түшмэдийг татан буулгах тухай Засгийн газрын шийдвэр гарав.

1927.01 сар БНМАУ-ын шүүхийн тогтолцоог өөрчилж, Улсын Дээд шүүхийг байгуулав. Ингэснээр шүүх нь төрийн захиргааны ба гүйцэтгэх засаглалаас бүрэн тусгаарлагдаж, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.

  • Алтайн Урианхай, Торгуудын аймаг хошуудын дарга нарын хурлаас, тус нутагт, нутгийн хувьсгалт захиргаа байгуулах шийдвэр гаргав.

1928.01 сар МАХН-ын төв хороонд “хуучин ноёд, түшмэд, харгис лам нартай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, нам, төр, аж ахуйн газрыг феодал түшмэдээс ариутган цэвэрлэх зэрэг зүйлүүдийг” зөвлөсөн захидлыг коминтернээс ирүүлэв.

1929.01.09 Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагдав.

1933.01.06 Аймгийн шүүхийг татан буулгаж, зарим үүргийг нь сумын захиргаанд шилжүүлж, сумын захиргааны захиран тушаах эрхийг өргөтгөв.

1935.01 сар Япон Манжийн түрэмгийлэгчид 41 машин, морьт цэрэгтэй их буугаар хүч нэмэгдүүлэн Монголын Мухар овоо, Халхын сүм, Монгол загасны үлдсэн хэсгүүдийг эзлэн авав.

  • Японы бусад цэрэг улсын хилд 20 км хүртэл дотогш цөмрөв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас мэдэгдэл гаргав.
  • Налайх-Улаанбаатарын хооронд нарийн төмөр зам тавьж эхлэв.
  • Цэргийн татвар, лам нарыг үйлдвэрлэлийн хөдөлмөрт хандуулах мөн худалдааны тухай шинэ хуулиуд гарав.
  • Сэцэн хан агсан Навааннэрэн Халхын сүм хавийн нутгийг өөрийнхөө нутаг гэж зарласан Японы мэдэгдлийг эрс няцааж, эсэргүүцэл илэрхийлэв.
  • XIV Далай лам Данзанжамц төрөв.

1936.01 сар Япон баргын цэргийн том, жижиг олон бүлэглэлүүд улсын хилийг удаа дараалан довтолж, зарим газруудад айл буулган, хууль бусаар эзэмших явдал ширүүсэв.

1938.01 сар Сэлэнгэ аймгийг хоёр хувааж, Сэлэнгэ, Булган аймгийг байгуулав.

  • Монголд улс төрийн хэлмэгдэл үргэлжлэв.

1941.01 сар БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдээс, ардын аж ахуйтнаас улсад ноос заавал нийлүүлж байх тухай хууль гаргав.

  • Улсын хэмжээнд хорих ял эдэлж буй лам 2938, хар болсон лам ба хэвээр буй лам нийлээд 26 мянга 762 байна гэж Дотоод яамнаас ерөнхий сайд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарт ирүүлсэн илтгэлдээ бичжээ.

1942.01 сар БНМАУ-ын XV бага хурлаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх эскадрилыг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн улаан армид бэлэглэх шийдвэр гаргав.

1943.01.12 Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгал Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгөв.

1944.01 сар Украины I фронтод байлдаж байсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад “Монгол Ард” экскадрилийн хэрэгцээнд зориулж, Монголын ард түмнээс бэлэглэсэн 116 вагон бэлэглэлийг Монголын төлөөлөгчид хүлээлгэн өгөв.

1945.01 сар  Улсын төлөвлөгөө, тоо бүртгэлийн шалгах газрыг сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисс болгон өөрчлөв.

  • Украины I фронтод байлдаж байсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад “Монгол Ард” экскадрилийн хэрэгцээнд зориулж, Монголын ард түмнээс илгээсэн нэг цуваа 12 вагон бэлэглэлийг Улаан армид хүлээлгэн өгөв.

1960.01.11 БНМАУ-ын СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга н.Моломжамц, н.Лувсан нар БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Сье Фушэн тэргүүтэй Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзав. Эдгээр төлөөлөгчид ойрын хугацаанд Хятадаас Монголд тусламжаар ноосон нэхмэлийн үйлдвэр барьж өгөхөөр тогтсон байна.

1961.01 сар БНМАУ-Балбын вант улстай дипломат харилцаа тогтоов.

  • БНМАУ-Мали улстай дипломат харилцаа тогтоов.
  • БНМАУ ба Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1963.01.08 Үзэл суртлын ажилтнуудын улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болов.

1966.01 сар ЗСБНХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежнев БНМАУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны болон харилан туслалцах гэрээнд Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурав. Энэ гэрээний дагуу Зөвлөлтийн Алс Дорнодын цэргийн бүлэглэлийн зарим анги нэгтгэлүүд Монголд шилжин суурьшив.

1968.01.11 БНМАУ, Норвегийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1970.01 сар БНМАУ-ын Засгийн газар –ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд ойн түмэртэй тэмцэхэд хамтран туслах тухай байгуулсан хэлэлцээг батлав.

  • Орон даяар Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан соёлжилтын хоёр жилийн ажлыг зохион явуулж эхлэв.

1974.01 сар БНМАУ-ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоов.

1978.01 сар Улаанбаатар-Баян-Өлгийг холбосон радио релейн анхны станцын суурийг тавив.

1991.01 сар Засгийн газрын 20 дугаар тогтоол гарав. Уг тогтоолоор бараа, материалын үнэ хоёр дахин нэмэгдэв. Мөн малчин, албан хаагчдын цалин тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлэв.

1993.01 сар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Б.Ельцинтэй уулзав.

2000.01.07 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Баганбанди Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэлд нь хориг тавив. Энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоригийг УИХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

2002.01.07-12 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2006.01.12 Тяньжиний “Бай Лун” вакум цонх хаалганы компани Монгол Улсын барилгын салбарын төлөөлтэй найрсаг хэлэлцээ хийн, хаалга цонх хийхэд хэрэглэгдэх PVC-U материалыг борлуулах хамтын  хөрөнгө оруулалттай хаалга, цонх үйлдвэрлэх компани Монгол Улсад байгуулах тухай тохиролцоонд хүрэв.

2010.01.12 Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болов.

2012.01.09 Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гарав.

2017.01.09 Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж