Н.Пүрэвдагва: Б.Баатар намайг сонгодог руу чирсэн, элдсэн | News.MN

Н.Пүрэвдагва: Б.Баатар намайг сонгодог руу чирсэн, элдсэн

Н.Пүрэвдагва: Б.Баатар намайг сонгодог руу чирсэн, элдсэн

Н.Пүрэвдагва: Б.Баатар намайг сонгодог руу чирсэн, элдсэн

Алдарт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина" роман нь дэлхий дахинаа сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэ гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгох гэж байна.

Сонгодог романыг жүжгийн зохиол болгож тайзнаа амилуулах боломжийг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва буй болгож байна. Тэрбээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосноос гадна У.Шекспир, Карло Гольдони, Карло Гоцци, Бернард Шоу, Бертольд Брехт зэрэг олон алдартны бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, үзэгчдийнхээ оюуны цангааг тайлахад хувь нэмэр оруулсан нэгэн. Ингээд ярилцлагаа хүргэе.


-Та сайхан өвөлжиж байна уу. Тантай өчигдөр /2020.01.05/ утсаар ярихад “Анна Каренина” романыхаа орчуулгын сүүлчийн засвараа хийж дуусгалаа” гэж байсан. Анх зохиол уншаад танд юу бодогдсон тухайгаа хуваалцаач?

-“Анна Каренина” гэдэг зохиолыг манай эхнэр уншиж, надад ярьдаг байсан. Хүүхэд байхдаа их олон удаа уншсан гэдэг. Миний хань түүхч мэргэжилтэй, С.Туяа гэж хүн бий. Анх энэ зохиолыг жүжиг болгох санал 2017 онд Н.Наранбаатар найруулагч тавьсан юм. Ингээд л энэ романыг эргээд уншсан. Монгол хэлнээ орчуулсан хоёр, гурван ч орчуулгыг харлаа. Үнэнийг хэлэхэд таалагдаагүй. Орчуулагчид ер нь нэг ийм зантай байдаг юм шүү дээ. Аз болж ОХУ руу явж таарсан. Заавал унших ёстой 100 цуврал дотор багтаан хэвлэсэн “Анна Каренина”-гийн хямд хувилбарыг авч ирсэн. Надад үнэтэй гоё нь хэрэггүй шүү дээ. Тэгээд хамгийн түрүүнд энэ зохиолыг жүжиг болгохын тулд “Анна Каренина гол дүр мөн үү” гэж бодсон. Өөрийн амиа егүүтгэсэн эмэгтэй романы гол дүр болоод бүр болоогүй энэ романаас сэдэвлэн өчнөөн олон ангит кино хийгээд байгаа юм бэ гэдэг асуулт төрсөн. Бүх шашин, соёл иргэншил, үндэстэн амиа хороосон хүнийг таашаадаггүй, бүр хөдөөлүүлэх газар ч өгдөггүй. Тэгээд яагаад ингэж өргөмжлөгдөөд байгаа юм бэ?

Хүссэн ч, эс хүссэн ч зохиолын гол дүр Анна Каренина мөн. Ядаж л зохиолч нь энэ нэрээр нэрлэсэн байна шүү дээ. Тэгвэл түүнийг гол дүрийн хэмжээнд өргөмжилж буй туслах дүрүүд нь хэн юм бэ? Ингээд бодвол надад Каренин гэдэг өвгөн бодогдсон. Хөгшин нөхөр нь гэсэн үг. Тэрбээр зохиолын төгсгөлд хоёр хүүхдийг нь хөтлөөд үлддэг шүү дээ. Тиймээс Анна Каренинаг өргөж байгаа дүр нь Каренин юм байна. Бас энэ романд зөвхөн Анна Каренинагийн тухай өгүүлдэг үү? Үгүй.

Уг романд дөрвөн бүсгүйн амьдралын тухай гардаг. Өөрөөсөө нэг насаар ах хүнтэй суусан Доли, түүний дүү өөрөөсөө 13 нас ах хүнтэй суусан Кити, ааваас ах хүнтэй суусан Анна гээд гурван өөр амьдрал харагдаж байна. Тэд нэг гэр бүлийн хүмүүс бол дөрөв дэх бүсгүй Анна Каренинагийн охин Анна юм. Түүний охин ирээдүйд энэ гурвыг залгамжлах гэдэг утгаараа явж байгаа.

-Тэгвэл таны сонирхлыг ихээр татсан зангилаа хэсэг нь юу байсан бэ?

-Гол дүр болох Анна Каренинагийн дотор хоёр хүн байна. Амьдрал үзээгүй жаахан охин байхдаа настай өвгөний өвөрт орсон. Гэтэл анх удаа гэрээсээ гарч, ах эгч хоёрыгоо салах гэж байхад нь буцаан нийлүүлэхээр гэрт нь очоод нөхрөөс салж буй амьдрал. Тэр мөчид Анна Каренина үе тэнгийн сайхан залуу Бронскийг олж хардаг. Мөн энэ роман Левин, Кити хоёрын энгийн амьдрал, гэр бүлийн утга учрын тухай өгүүлж төгсдөг. Романы энэ төгсгөлөөр жүжгээ төгсгөвөл хэцүү. Хэтэрхий унтаа төгсгөл болох учраас найруулагч хүлээн зөвшөөрөхгүй байх.

Ер нь сонгодог зохиол савангийн дууриуд шиг уншаад мартдаг зохиол биш. Миний энэ жүжиг болгон хөрвүүлж байгаа зохиол ямар болохыг мэдэхгүй. Хамгийн энгийн үгээр хэлэхэд би хагас бэлэн бүтээгдэхүүн хийж өгч байгаа хүн шүү дээ. Найруулагч Н.Наранбаатар зохиолын юуг нь түлхүү барьж хийхийг мэдэхгүй.

-Таныхаар энэ бүтээл сэдэв, агуулгын хувьд өнөөгийн нийгэмд нийцэх үү?

-Энэ бүтээл өнөөгийн нийгэмтэй асар их нийцнэ гэж бодож байна. Зохиол эхлэхэд галт тэрэг ирдэг. Галт тэрэг явж төгсдөг. Ялангуяа Аннатай холбоотой үйл явдлын хэсэгт. Ирэхдээ, явахдаа хүн дайрч амийг нь бүрэлгээд явдаг. Нэг төмөр замчныг дайрч, ирээд явахдаа Анна Каренинаг дайраад явдаг. Галт тэрэг хүмүүн төрөлхтний машинт үйлдвэрлэлийн хөгжлийн бэлгэдэл. Энэ хүчтэй эрчтэй хөгжилд нэг хүн, нэг хэсэг хүн, бараг нийгэм журам ч саад болохгүй дагаж  хөгжих ёстой гэсэн санаа юм уу гэж санагдсан. Бас нэгэн хачирхалтай  юм шиг зүйл бол зохиол хөдөөх тосгонд, тариачны амар амгалан амьдрал, хэмнэлд жарган суугаагаар төгсдөг. Тариачин хүн ардын амьдрал энэ шүү дээ.

Өнөөдөр монголчуудын нүүдлийн соёл иргэншил суурин амьдрал руу шилжиж байна. Монгол Улсын нийт хүн амын хэчнээн хувь нь хот, суурин газарт амьдарч байна вэ. Социалист нийгэмд Монголд 140 мянга орчим малчин байсан. Гэтэл өнөөдөр мал сүрэг нь гурав дахин өссөн ч малчных нь тоо бараг л хэвээрээ байгаа. Албан ёсны статистик мэдээгээр шүү. Хүн амын тоо энэ хугацаанд бараг хоёр дахин, малынх нь тоо гурав дахин их болоод байгаа биз дээ.

Энэ бол соёл иргэншил, хөгжлийн зөрчил мөн үү, мөн. Эрэгтэй, эмэгтэй хүний харилцаа тэгш бус байна гэж чухам юу болох талаар бодох ёстой сэжүүр бий гэж санаж байна. Үзэгчид маань эргэцүүлэх л ёстой. Тэрнээс биш улстөрч эмэгтэйчүүд шиг дарга болох гэж цээжээ дэлдэхийг жендэр гэдэггүй бололтой. Ямар ч нийгэмд тогтвортой байдлыг хангадаг хэсэг гэж байх ёстой. Тэр ахуй соёлын гол цөм нь, гол тээгч гал манагч нь эмэгтэйчүүд шүү дээ. Тийм л учраас гэргий, эхнэр гэж эцэг өвгөд нь өргөмжилж өнөө болтол нэрлэсээр ирсэн хэрэг. Галаа алдуулахгүй, түлшээ дөхүүлэх хүн нь нөхөр нь юм шүү дээ.

-Та өмнө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсантай хамтран хэд хэдэн бүтээл хийсэн байдаг. Харин энэ удаа Н.Наранбаатар найруулагчтай хамтарсан анхны бүтээл үү?

-Тийм. Анхных. Анх Н.Наранбаатар найруулагч 2017 онд “Энэ зохиолыг жүжиг болгож өгөөч” гэж хүссэн. Миний өмнө нь ажиллаж байсан найруулагчид бараг бүгд тэнгэрт хальжээ. Би чинь жүжиг рүү найруулагчаар дамжиж ордог хүн шүү дээ. Драмын театрын залуу ерөнхий найруулагч ийм бүтээл хийх санал тавихад хүлээж авалгүй яах вэ. Бас энэ үед Германы их зохиолч Гётегийн “Фауст”-ыг жүжиг болгох гэж байсан үе. Болмоор санагдаад хүлээж авсан хэрэг. Одоо эргээд бодоход бас л хоосон зоригтой л байж. Шинэ залуу, том бүтээлтэй барилдах гэсэн залууст бидний үеийнхэн боломж байвал туслах гэж хичээх ёстой гэж бодож байсных.

Хэдэн жилийн өмнө Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Гамлет” жүжгийг тавина гэхэд өмнөх үеийн зарим улс “Яаж тавьдаг юм. Тийм жүжгийг тавих найруулагч биш. Монголд ганцхан л Гамлет буюу Л.Жамсранжав байсан. Одоо тэгж тоглох жүжигчин төрөөгүй байна” гэж ярьж байсан. Тэр үед би “Ингэж болохгүй. Үе үеийн залуус өөрсдийн мөрөөдөлтэй. Өөрсдийн харсан Гамлеттай байдаг. Тийм болохоор өөрийн залуу үетэй харьцуулан өнөөгийн залуусыг үгүйсгэж болохгүй” гэж хэлж байсан. Ийм учраас надад болмоор бол үгүй гэх эрх байхгүй. Чадах чинээгээрээ зүтгэх нь миний үүрэг.

-Таныг анх Л.Лхасүрэн найруулагч жүжгийн урлагт “уруу татсан” гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Үнэн. Нэг түүх ярихад нэг өдөр гудамжинд явж байгаад “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн сүлд модны наадмын зохиол бичих ажилд Ю.Цэдэнбал даргын гэргий Анастасия Филатовагийн даалгаварт унасан хүн.

Тэгээд хоёр долоо хоногийн дотор А.Г.Зуев гэж өндөр боловсролтой мэргэжилтэн орос хүнтэй ярьж хөөрч байгаад монгол, орос хэл дээр зохиол бичсэн санаатай. Бүр орос, монгол хэлээр шүлэглэж шүү. Тэгсэн нэг өдөр сүлд модны наадамд ажиллах хүмүүсийг цуглуулахад Л.Лхасүрэн найруулагч ирлээ. Базарваань тэр хүн чинь Хүүхэд, залуучуудын театрын ерөнхий найруулагч байлаа. Араас нь алдарт өвлийн өвгөн Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн багш Ж.Жав, Пионерын ордны жүжиг хүүхэлдэйн дугуйлангийн багш С.Даваахүү орж ирсэн. Тэгээд бид уулзаад, дарга дээр орсон чинь Л.Лхасүрэн “Зохиолын дүр зураг болчихжээ. Цаг тулсан учраас явцын дунд засвар хийгээд явчихья” гэсэн. Тэр цагаас хойш 1983 он хүртэл сүлд модны наадмын зохиол бичиж, жүжиг гээч юм руу хөл тавьсан даа. Дараагаар нь 1996 онд Соёлын төв өргөөнд Л.Лхасүрэнтэй хамтран У.Шекспирийн “Эндүүрлийн паян” инээдмийн жүжиг тавьж байлаа.

-Тэгвэл Б.Баатар найруулагч дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл болгох замыг тань нээсэн гэсэн үү?

-Найруулагч Л.Лхасүрэнтэйгээ анх драмын театрын тайзнаа “Садар эрийг номхотгосон нь” жүжгийг тавьсны дараа “Чи ер нь хаагуур  нуугдаад байсан хүн бэ” гэж Б.Баатар, Б.Мөнхдорж хоёр загнаж байсан. Тэгээд хааяа "зуу татан", жүжгийн тухай ярих болсон. Тэгтэл найруулагч Б.Баатар “Миний найруулагч болсон мөрөөдөл бол Н.Гоголийн “Амьгүй албат” романыг жүжиг болгох. Хараад байхад та л чадах юм байна. Тэрийг жүжиг болгоё” гэсэн. Тэгж хэлсэнээсээ хойш салахгүй шахаж шаардсан.

Тэрнээс хойш Б.Баатартайгаа хамтарсан жүжгүүдээс тоймтойгоос нь хэлбэл, “Кихот ноён”, “Фауст”, “Адууны түүх” жүжиг байна. Хамгийн сүүлд Лев Толстойн зохиолоос сэдэвлэсэн “Адууны түүх” жүжгийг бас л “Миний тавих ёстой жүжиг” гэж байгаад надаар орчуулуулсан. Бид хоёр нэлээн хэдэн жүжиг тавьжээ.

-Б.Баатар найруулагчтай ойр дотно ажиллаж байсан хүний хувьд тэр хэр сайн найруулагч байсан бэ. Та хоёр их дотно найзууд байсан уу?

-Найруулагч Л.Лхасүрэн намайг тайзны урлаг руу чирч, Б.Баатар харин “элдсэн” гэж хэлж болно. Б.Баатар маань намайг ганц жүжиг төдийгүй театрын XX зууны дэлхийн томчуудын онолын бүтээлийн орчуулга руу чирсэн хүн шүү дээ. В.Э.Мейерхольдын 1967 онд л хэвлэгдсэн хоёр боть, Питер Брукийн “Хоосон орон зай”, Ё.Гротовскийн “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу” зэрэг номыг хэлж байна. Миний санахад бид хоёр таарч учраагүй бол өнөөдөр соёл урлагийнхны амны уншлага болоод байгаа эдгээр зохиол монгол хэл дээр гараагүй ч байж магадгүй. Бас энэ хүн “Монгол Улсын театрын тайзан дээр тавигдах бүтээл болж өгвөл шинэ байх ёстой. Цөөн хэдэн зохиолч, зохиолын хүрээнд эргэлдэж болохгүй” гэдэг байсан.

Дээр  нь Б.Баатар ном маш их уншдаг байсан хүн. Украин улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйны нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд суралцаж байхдаа “Баатарын цонх” гэсэн домог ярианы эзэн шүү дээ. Б.Баатар дээд сургуулийнхаа байрны нэг цонхон дээр Бямба гаригт гарч суугаад хонон өнжин ном уншдаг байснаас үүссэн яриа гэж хамт сурч байсан хүмүүс бахархан ярьдаг юм билээ.

-Та жүжгийн зохиол орчуулж өгөхдөө тодорхой хөлс авдаг байх. Уран бүтээлийнхээ үнэ хөлс дээр хэр хатуу ханддаг вэ?

-Би одоо хатуу загнадаг болсон. Өмнө нь  уян зөөлөн хандаг байсан. Ялангуяа Б.Баатартай ажиллаж байхдаа, аль болох уян зөөлөн үнэ хэлдэг байлаа. Б.Баатар бие нь өвдөж байсан ч жүжгээ тавьсаар байсан. Түүний сүүлийн үед тавьсан уран бүтээл голдуу надтай холбоотой байсан. Тэр үед үнэрхэх, тунирхах юм байгаагүй ээ. Гэхдээ би өөрийгөө үнэлэхгүй бол намайг хэн үнэлэх вэ. Би ингэж сарлаган ааш гаргах болсон шалтгаан гэвэл “Адууны түүх” жүжгийн шагнал гэх үү, хөлсийг хамгийн сүүлд надад өгснөөс болсон юм. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Тэр үеэс би муухай аашлах маягтай болсон. Театрынхан бүтээлээ гаргасны дараа өгөх журамтай гэж ярьдаг юм. Би театрын ажилтан биш шүү дээ.

-Одоо танд төлөвлөсөн томоохон бүтээл юу байна?

-Одоо нас 70 дөхөж байгаа ч хийхээр бодсон бүтээл байна. Тухайлбал, тайзны урлагийн ХХ зууны онолчдоос Б.Брехт байна. Материалаа цуглуулчихсан, хийх л ёстой. Б.Брехтийг манай тайз, дэлгэцийнхэн их найруулагч, онолч, жүжгийн зохиолч гэдэг. Гэтэл тэрээр мундаг яруу найрагч байсан юм билээ. Ядаж л түүний 18-хан настайдаа бичсэн шүлэг нь хожим дэлхийг шуугиулсан гурван том жүжиг болсон байдаг юм билээ.

-Алдарт Б.Брехтийг барьж авсан шалтгаан Б.Баатар найруулагчтай холбоотой юу?

-ХХ зууны тайз, дэлгэцийн урлагийн агуу онолчдын талаар Б.Баатар бид хоёрын ярьсан яриа бий. Ер нь ХХ зууны агуу онолчдын тухай өгүүлэхэд Б.Брехт их чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг байсан. “Б.Брехтийн бүтээлийг дуусгахгүйгээр таны хийх ажил дуусахгүй” гэж дандаа ярьдаг байсан юм. Тийм учраас миний ойрын хугацаанд хийх ёстой гол ажлын нэг бол энэ юм.

Мөн 2020 он миний хувьд хоёр сонин бүтээл үзэгч, уншигчдын гар дээр очих гэж байна. Одоо “Анна Каринена” жүжиг миний гараас гарч, Н.Наранбаатар найруулагчийн мэдэлд шилжлээ. Хоёрт нь, ХХ зууны агуу зохиолч Габриэль Гарсиа Маркес гэж хүнийг 15 жил дагаж, 300 гаруй ярицлага авч, хоёр жил ном болгох гэж оролдож, 80 шахам хэвлэлийн хуудастай бүтээлийг Жеральд Мартини гэж нэгэн эрхмийн туувисан бүтээлийг орчуулсан маань энэ гурван сард хэвлэлтээс гарах байх. Тэр үед  "биеэ тооё" гэж бодоод байгаа. /инээв/

Ярилцлагынхаа төгсгөлд үзэгчид “Анна Каренина” жүжгээс юуг ойлгоосой гэж та хүсч байна вэ?

-Үзэгчид тэрийг ойлгоосой гэхээсээ илүү нэгийг эргэцүүлж бодоосой. Амьдралын их олон зүйлийн зах сэжүүр энэ зохиолд байгаа талаар би дээр ярьсан. Чухам үзэгч аль талаас нь харах вэ? Зохиол Левин, Кити хоёрын амьдралаар төгсч байгаа төгсгөлийг энэ жүжигт яагаад харуулж болдоггүй юм бэ гэж бодоосой.

Анна Каренина бол 60 орчим хэвлэлийн хуудастай роман. Жүжгийн зохиол маань 50 гаруй хуудас. Өөрөөр хэлбэл, үүний цаана роман, жүжгийн зохиол хоёрын ядаж харагдах үзэгдэх өнцөг нь энэ. Тэр романд нэг жаран эхэлж байгаа гэсэн үг өгүүлбэр байхгүй.

Миний жүжгийн зохиолд нэг жаран эхэлж байгаа шүү гэдгийг онцолж өгсөн байгаа. Найруулагч Н.Наранбаатар энэ жүжгийг сэтгэл зүйн драм гэж онцолж хэлсэн байсан. Тэгэхээр үзэгчид энэ бүтээлийг тэр талаас нь ойлгоосой гэж хэлэхэд маш хэцүү. Тухайн цаг үед үзэгчид ямар сэтгэгдэл бодолтой байх,  жүжиг үзэхээсээ учирсан явдал нь хүртэл хөрс болж өгнө шүү дээ. Тэр хөрс нь өөр өөр байгаа учраас үзэгчид өөр өөрсдийнхөөрөө л жүжгийг ойлгох биз.

Нөгөө зодоон нүдээнтэй кино, жүжгийг үзэхэд сонирхолтой. Үзэгчид үзээд театраас гарлаа, мартлаа. Хүнд өгөх юм байхгүй. Гэтэл сонгодог зохиолоор хүн бүр тийм амархан жүжиг болгоод байдаггүй. Эсвэл жүжгийн зохиол ховор байгаагийн учир энэ л байх… Үнэнийг хэлэхэд хэлж мэдэхгүй байна.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

B.Anar 2020-01-06 202.9.46.111

Guys bi nom unshdag hun bolgond 1 l zuil heldeg unshij chadhgui bol esvel oilgoson bol chimegui l tsaash n bod b** busdad tulga gej (jujig ch gesen adilhan shu huni uurih n tarih zureh aguu baih tusam jujig nom ter hemjeteiger shingdeg yum (alivag demjij chadhgui bol ama tataj sur hen ch ta naras Ene gaihaltai humusin hichel zuteglig ired uz shuumj bich gej husegui shu L A M nuda)

Avatar

Зочин 2020-01-06 103.14.36.18

Хийж бүтээсэн зүйлээрээ бахархах гавьяатай хүн юм. Цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2020-01-06 74.69.169.154

Шинэ онд Монголчууддаа сайхан бэлэг барьж байгаад баяр хүргье. Ажлын өндөр амжилт хүсье

Avatar

Tolstoi 2020-01-06 103.229.121.125

Ee zohioloo dutuu dulimag oilogson bnahde

Avatar

иргэн 2020-01-06 103.14.36.6

Баяр хүргье. Их мундаг хүн бнаа. Ийм хүмүүсийг байгаа үед нь урамшуулж дэмжиж ашиглах хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2020-01-06 203.91.114.244

энэ номыг тал хүртэл нь уншиж билээ. Үнэхээр сонирхолгүй. Харамсалтай

Avatar

B.Anar 2020-01-06 202.9.46.111

Teged end yuga hiij comnt edr bichij hiitsgured baiga yum ? nomig n ch oilgogui baij yaj jujgig n oilgohv de

Avatar

Зочин 2020-01-06 112.72.8.90

таалагдаагүй мэдээ бичсэн үү? гаргасангүй

Avatar

зочин 2020-01-06 66.181.166.196

Сонгодог нэртэй өөрөөс нь өөр хэн ч ойлгохооргүй нэг сайхан жонхуу зуурах нь дээ, энэ нөхөр, хэлбэр хэт хөөгөөд үзэгчгүй болчихоод ядарч яваа театрыг нэг мөсөн зүйл дуусгах нь дээ

Avatar

санаа 2020-01-06 112.72.8.90

Алиса Емельянова Розенбаумын зохиолоор жүжиг найруулж тавих уу

Avatar

Tolstoi 2020-01-06 103.229.121.125

Yag unen, zohioliihoo mun chanriig sain oilgoigui hun bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж