Авлига төгсөрч, АТГ бууж өгөв | News.MN

Авлига төгсөрч, АТГ бууж өгөв

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Авлига төгсөрч, АТГ бууж өгөв

Авлига төгсөрч, АТГ бууж өгөв

Авлигатай тэмцэх газрынхан авлига, албан тушаалын гэмт хэргийн өмнө "гараа өргөн" бууж өгөхөөс аргагүйд хүрч байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан ч эцэстээ "хохирогч" шахуу болж, суллагдлаа.

АТГ-аас Х.Оргил-Эрдэнийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-нд саатуулсан юм. Үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргасан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үндэслэлээ  "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байна" гэж үзсэн байдаг. Түүнтэй хамт БНХАУ-ын нэг иргэн саатуулагдсан ч мөн адил 48 цагийн дараа суллагдсан юм.

Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан болсон явдлын талаар "Манай үйлчлүүлэгч бусдаас авилга авсан зүйл байхгүй.  Дарханы замыг шуурхай явуул гэж шаардлага тавьсны төлөө гүйцэтгэгч компанийн захирал өрөөнд нь юм орж тавьчхаад зугтаагаад гарчихсан. Төрийн албан хаагчдыг муухай харагдуулах ямар санаа оноо байна вэ. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс анхааралтай харж байгаа. Өгөөд авч байхад нь барьсан асуудал байхгүй. Манай үйлчлүүлэгчийн зүгээс дотор нь юу байсныг мэдээгүй" гэх тайлбар өгөөд буй.

Эл мэдүүлэгт нь үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан байдаг.

Засгийн газрын шийдвэрээр 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гаргасан. Замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шийдэж нийт 83.4 сая ам.долларын санхүүжилттэй байхаар зарласан.  Нийт замын ажлыг таван багцад хувааж багц тус бүрт БНХАУ-ын компани шалгараад байв. Үүнд БНХАУ-ын "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж", "Чайна Стейт Шинжан Констракшн Инженеринг" групп хоёр багцад, "Гуйжоу Хайвей Инженеринг групп" "Чайна ЖеоИнженеринг Корпораци" гэсэн таван компани ажил гүйцэтгэж байжээ.

Х.Оргил-Эрдэнийг "Хэйлонжиан Жиньеи өүд энд Бридж" компаниас 20 мянган юанын авлига авсан гэж мэдээлж буй. 

Эл хэрэг мандахаас өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 10-нд шилжих шөнө АТГ-ынхан Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг саатуулж, 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр нэг тендерээс 500 сая төгрөг "нэхсэн" гэх мэдээлэл ч бий.

Сайдаа солиод ч авлига, албан тушаалын дуулиант хэргүүд нь дарагддаггүй энэ яаманд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан гашуун түүх бий. Энэ хэргийг тус яамны газрын дарга асан Б.Махбал үйлдсэнээ хүлээсэн ч шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хэд, хэдэн удаа хойшлогдсоноос өнөөдрийг хүртэл шүүх хурлын товыг тогтоож чадахгүй байна.  

Зам тээврийн хөгжлийн яам нэг хүний "мэдэл"-д олсон жил явсан. Авлигад идэгдсэн энэ яамны "идээ бээр" ийнхүү зад тавьж байна. Зам тээврийн салбарын авлигыг цэгцэлье гэвэл зам тээврийн салбарыг бүхэлд нь цэвэрлэх цаг болжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-06 203.91.112.146

Монголын шүүх цагдаа прокурор АТГ гэсэн хууль сахиулах нэртэй захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг энэ байгууллагуудын тогтолцоо бүрэлдхүүн процессын хуулиудыг бүгдийг шинэчлэхгүй бол монгол улс удахгүй мөхнө
Ер нь ийм улс гэж байснаас байгаагүй нь дээр Хятадын нэг хэсэг болчихвол авилгачид бүгд цаазлагдана

Avatar

Иргэн 2020-01-06 103.212.118.20

Зам тээврийн өмнөх сайдуудын бэлтгэсэн авилгачдын авилга сад тавьж байна. Ер нь төрийн албан хаагёид бараг бүгдээрээ авилгач болсон. Юу үнэн тэр үнэн шүү

Avatar

Яам 2020-01-06 122.201.21.55

Хеерхий Оргилэрдэнэ хелс шивэрнээсээ салж амжилгуй дашийн шог болвоо хе

Avatar

MGL 2020-01-06 103.229.120.92

Ер нь нэг том хэрэг гарахаар өөр нэг сэнсаацтай хэрэг олон нийт дунд мэдээллээд хүмүүсийн сонирхол хэл ам ухаан бодолыг нь тийш хандуулад том хэрэгээ цаагуураа нам жим дардаг юм … ард түмэнийг ядуу мэдлэггүй байлгах тусам улс төрд бгаа хүмүүст л ашигтай…

Avatar

Иргэн 2020-01-06 120.154.105.30

АТГ. ажиллаа мхш муу хийж байгаа нь үнэн хэрэг шалгаж үнхээрийн чадахгүй боловсон хүчний чадвар 0 гэж болно мэргэшсэн мөрдөгч нэг ч байхгүй олоо ажиллаж байгаа ажилчид нь нүдний булай болсон вм хийж байгааг арл түмэн хэлж байгаа

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.117

Тэр сайд ухаантай хошин шогийн жүжигчин юу хийж байнаа. Пенгшү Ганбаатарын дүрд тоглодог. Нөгөө нэг сайд нь Женкогийн дүрд тоглоод байсан биздээ.

Avatar

зочин 2020-01-06 64.119.17.199

Азийн банкны том тендерүүдийг Хятадууд хуу хамдаг болоод удаж байгаа шдээ. Тус банкны төлөөлөгчийн газрын Тендэр хариуцсан Ж. Батцэнгэл гэгч х*******н э****з монгол компаниудыг янз бүрийн аргаар шахан зайлуулдаг. Энэ хулгайчийг бас сайн шалгавал их юм гарнаа.

Avatar

Жаргал 2020-01-06 66.181.161.24

Луйварчид арай дэндлээ. ШҮҮХ шүүгчдийг ард иргэд харж л байгаа шүү. Нѳгѳѳ дээр үеийн нэг үхрийн хулгайч : хѳдѳѳ явж байтал нэг олс хэвтэхээр нь л авсан нѳгѳѳ үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй" гээд хэрэгээ хүлээхгүй байсан гэдэг шиг…

Avatar

зочин 2020-01-06 64.119.17.199

Азийн банкны том тендерүүдийг Хятадууд хуу хамдаг болоод удаж байгаа шдээ. Тус банкны төлөөлөгчийн газрын Тендэр хариуцсан Ж. Батцэнгэл гэгч х*******н э****з монгол компаниудыг янз бүрийн аргаар шахан зайлуулдаг. Энэ хулгайчийг бас сайн шалгавал их юм гарнаа.

Avatar

Зочин 2020-01-06 122.201.21.68

Энэ яам бас Хөдөө аж ахуйн яам хоёрыг чинь аль арваад жилийн өмнө нөгөө бөх хүн хувчилаад авцан шдээ кппп одоо өнгөрсөн Гаалийн газрыг сүбао бас авцан гэсэн

Avatar

zochin 2020-01-06 103.14.37.8

АТГ-ын мэдэлд 500 цэрэг өг. тэгвэл Монголд шудраг ёс тогтоно.

Avatar

Зочин 2020-01-06 66.181.170.73

МАН Ч БАС Л СУПЕР ЮМ АА ЖДҮХС ХЭДС 60 ТЭРБУМ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ОЙМС СААРАЛ ЖАГСААЛТ ХҮЧИН ХҮН АМЬ СОНГУУЛИЙН ТӨСӨВ ГЭЭЛ ХӨВӨРЧ ӨГӨХ ЮМ

Avatar

ffffff 2020-01-06 59.153.113.146

Тэр шийдвэр гаргасан шүүгчийг нь шалгаачэээ. Тэр муу шүүгч энийг уншиж байвал нүгэл чинь нүдэн дээр чинь гарна шүү гэж хэлчихийй

Avatar

irgen 2020-01-06 150.129.142.168

Hurelsuh said ene Barilga.Zam teever Bolivsrol.eruul mend.Huuli zuin Yamdaa tseverlej tsegtslehgui bol shudarga yos mongold hezee ch hetegjihgui ee

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.62

Боодолтой юм нь замын хар буюу битум байсан гэсэн хэхэхэ

Avatar

jenko hurelsuh haana bn 2020-01-06 119.40.103.3

ugaasaa avilgadaa idegdeed sunuj muhuj bgaa uls yumdoo zailuul shudarga tsarailsan heden gulgur darga nar ni hudlaa hutsahaas uur shid bhgui chaavaasdaa gej

Avatar

Зочин 2020-01-06 192.82.73.101

ДАРГАД БУРУУ БАЙХГҮЙ БООДОЛТОЙ ЮМАА МЭДЭЭГҮЙ ГЭНЭ ШҮҮ ..

..ХА ХА ХА

Avatar

Зочин 2020-01-06 203.91.115.54

Хүнээ мянга солиод нэмэргүй дээ. Монголчууд бүхэлдээ доройтолтой оюуны хомсдолд орж мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс буцахаа байсантай холбоотой шүү дээ. Төрийн албан хаагч нарыг цөөлж шат дамжлагаа багасгахгүй л юм бол авилга буурахгүй. Төрийн албан хаагчидын сэтгэхүй ухамсрын түвшин шалан дээр л байна шүү дээ. Толгойгоо солих л хэрэгтэй.

Avatar

иргэн 2020-01-06 66.181.170.215

Нямбаатар гишүүн хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ зөвхөн төрийн албан хаагчидтай холбоотой хэргийг сэгрээгхийг санаачилсан бол иргэд бүх нийтээрээ дэмжих байсан, даанч толгой муу ажиллах юм дааа

Avatar

зочин 2020-01-06 66.181.170.215

Энэ өмгөөлөгч Баатарсайхан АТГ болон Прокурорийн газрийг буруу юм хийсэн ухааны юм ТВ-р ярижээ, эсрэгээрээ өөрөө шүүхч нарт их нөлөөлдөг авилга ийг нь зөөдөг нөхөр шүү дээ. Ах дүү нар нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөөр дүүрэн байдаг

Avatar

Зочин 2020-01-06 119.40.98.177

ийм юм бол аюул шүү

Avatar

АВИЛГАЛ 2020-01-06 202.179.27.20

ЦААШДАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР БООДОЛТОЙ МӨНГӨНӨӨС БУЛТАХ СУРГАЛТ ХИЙМЭЭР ЮМ БИЛЭЭ. 2 ХОН БООДОЛ ЮАНЬТАЙ ХААЛГААР ШАГАЙГААДЛ ЧУЛУУДАХАД ОНОГДОЖ Л БАЙДАГ. ЯГ ОНОЖ БАЙХАД НЬЛ АТГ ОРЖ ИРЖ Л БАЙДАГ. КИНООО КИНО

Avatar

Зочин 2020-01-06 66.181.181.87

Хэдэн хөгшчүүлийн тэтгэвэрийг тэглэх гэлээ гэж үхэж хатаж байгаа улсууд энэ мэтийн луйварчидтай л тэмцээч!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-01-06 192.82.67.33

Авилгачны өрөөнд хайрцагтай мөнгө оруулж хаячихаад гүйгээд алга болдог компани гэж хаана байх вэ дээ??? Хүүхэд хуурч байгаа юм шиг гэнэн тэнэг юм ярихаа боль!!! Аягүй бол хайрцагтай мөнгө өөрөө миний өрөөнд гулсаад ороод ирсэн гэж мэдүүлэх хүн байна даа, энэ нөхөр!!!!

Avatar

ХҮРЭЛСҮХ 2020-01-06 76.107.165.63

Уулаасаа ЖОНХУУ, ГАХАЙ бид гурав худлаа гарууд ш дээ. Хэзээ ч ТАРВАГА-ыг шоронд хийхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх хуулиа хэлэлцэхээ больчихсон. Шударга ёсны оронд тархины тураалт бэртэгчин та нарт бид ХАЛАМЖ санал болгож байна.Эвий та нар минь ам нь өмөлзөөд халамж нэхээд эгдүүтэй ш дээ.

Avatar

зочин 2020-01-06 202.9.46.211

Энэ усантолгой Хүрэлцүх улс орныг удирдаж чадахгүй байнаа ,…. Дарханы замд ганц Монгол компани байхгүй байхдаа яахав дэ !!! …

Avatar

Иргэн 2020-01-06 202.126.89.205

Хүрэлсүхийн Засгийн газар авилгачдаар дүүрчээ.Арын нь Хэнтийн гаралтай АТГ-ын дарга Дашдаваа дааж бөйгаа гэнэ шүү

Avatar

Зочин 2020-01-06 66.181.183.97

Ямар доромжилж дуусдаггүй, шунал нь ханадаггүй новшнууд вэ.

Avatar

Янаг ухна Хүрэлсүх 2020-01-06 76.107.165.63

Худлаа жүжиг ш дээ.хүүхдүүдээ.

Avatar

Зочин 2020-01-06 202.21.111.98

Хэрэг алга

Avatar

Zochin 2020-01-06 66.181.161.21

Battulga nohoi dargiig soliol shudarga bolno gesen haana bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж