Хонь
Энэ долоо хоног таны үерхэл, хайр дурлалд гайхалтай сайн байх болно. Хосын эерэг харилцаа таны сэтгэл санааг өөдрөг байлгана. Хайрт нь таны амьдралд хичнээн их гэрэл гэгээ нэмж байгааг та лав анзаарна. Гэсэн хэдий ч, амралтын өдрүүдээр асуудал үүсч магадгүй тул тайван байж, хүлээцтэй хандаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног танд таатай байна. Од эрхэс энэ байрлалд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой.
Үхэр
Энэ долоо хоногт таны хувийн амьдрал багахан асуудалтай тулгарах нь. Хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрөөж, романтик болзоонд яваарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног үр өгөөжтэй байх тул бизнес эрхлэгчид санаа амар байж болно. Од эрхэс үхэрүүдийг бэртэж гэмтэхээс сэргийлж, хянамгай байхыг сануулж байна.
Ихэр
Ихрийн ордныхны хувьд энэ долоо хоног сайнтай, муутай байх бололтой. Хувийн амьдралдаа анхаарахгүй бол хостойгоо муудалцах асуудлууд гарч ирж магадгүй. Мэдрэмжиндээ захирагдалгүй тайван байгаарай. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хөрөнгө оруулалт хийхэд тааламжгүй. Энэ долоо хоногт элдэв зүйлд сатааралгүй төлөвлөсөн ажлаа бүтээж, зорилгодоо анхаарах хэрэгтэй.
Мэлхий
Мэлхийн ордныхон энэ долоо хоногт хайр дурлалын тал дээр азтай, одтой байх тул удаан хугацаанд төлөвлөсөн гэрлэх, үерхэх саналаа тавьбал эерэг хариу сонсоно. Таалагддаг нэгэнтэйгээ ойртож дотносоход тохиромжтой. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ долоо хоногт шинэ төлөвлөгөө, стратеги боловсруулж ажиллавал ажил урагштай байх болно.
Арслан
Арслангийхны хувьд энэ долоо хоног тогтуун тайван байна. Зан байдалдаа анхаарахгүй бол их зүйл алдаж болзошгүй. Хостой арслангууд хосдоо хувийн орон зай өгөх шаардлагатай. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг зав гаргаарай.
Охин
Энэ долоо хоногт хувийн амьдралаа нэн түрүүнд тавих хэрэгтэй. Эс бөгөөс хэрүүл маргаан, ам зөрөх асууудлууд гарч ирнэ. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрүүлж, өөртөө цаг гаргах нь таныг гэнэтийн асуудал тулгарах үед өөдрөг байхад тусална. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт одтой байх тул үрэлгэн зан гаргахгүй байвал зохилтой.
Жинлүүр
Хайр дурлалын амьдралд шинэ содон зүйл тохиолдохгүй тайван тогтуун байна. Хүмүүстэй ам муруйхаас зайлсхий. Төлбөр тооцоондоо хянамгай байж, өр зээл тавихгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Таны шаргуу хөдөлмөрийг удахгүй өндрөөр үнэлэх тул хичээл зүтгэлээ зогсоож болохгүй.
Хилэнц
Хилэнцийн ордныхон гайхалтай хайр дурлал, шинэ адал явдалтай учирна. Энэ долоо хоногт ганц бие хилэнцүүд хүнтэй танилцах тул өөртөө цаг ямагт анхаарууштай. Зарлага гаргахдаа төсвөө үргэлж анхаарахгүй бол энэ долоо хоногт хэтрүүлэн хамаг мөнгөө үрэн таран хийж магадгүй. Ойр дотны бус хүндээ мөнгө зээлүүлэхгүй байвал танд гарзгүй.
Нум
Ажил хөдөлмөрт тань багагүй бэрхшээл тулгарах тул шаламгай байж асуудлыг даруй шийдэхгүй бол стресстэх магадлалтай. Гариг эрхэс энэ долоо хоногт таныг хүнд мөнгө зээлдүүлэхгүй байхыг анхааруулж байна. Эрүүл мэнддээ анхаарч эрүүл хооллох нь энэ долоо хоногийг давж гарахад тань тус болно.
Матар
Энэ долоо хоногт танд гайхалтай боломжууд гарч ирэх тул шаргуу хөдөлмөрлөж, боломжийг алдаж болохгүй. Тушаал дэвшиж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Худалдан авалт хийхдээ анхаарах шаардлагатай тул бодлогогүй худалдан авалт хийж болохгүй. Хайр сэтгэлийн хувьд хостойгоо хамтдаа цагийг өнгөрөөж, улам дотносох боломж гарч ирнэ.
Хумх
Шаргуу ажиллаж, өөрийгөө шинэ зүйлд сориход тохиромжтой цаг үе. Ажил дээрээ ахмад тушаалтан, удирдлагатай ам муруйхаас зайлсхий. Худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээ хойшлуулж, дахин нэг бодож үзэхэд буруудахгүй. Амралтад явах, агаар салхинд гарах, хосдоо бэлэг бэлэглэх зэрэг нь танд эрч хүч, урам зориг өгөх болно.
Загас
Удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа бүтээхэд тохиромжтой. Ажил дээрээ алдар нэр хүртэх тул хэт онгирох, бардамнахаас сэргийлээрэй. Хостой загасныхны хувьд хамтрагчаа ойлгож сонсож, зэмлэхгүй байх нь чухал. Тэвчээртэй байж хянамгай хандах нь ирээдүйд хэрэгтэй. Сайн амарч, эрүүл хооллох нь нэн чухал.
Холбоотой мэдээ