УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах шатандаа орж, хууль тогтоогчдын “Хаан”-члал дуусахад ердөө зургаахан сар үлдлээ.
Эрх баригчдын хувьд 2020 оны сонгууль урьдынхаас хүнд нөхцөлд болно. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа томсгосон 26 тойрогт нэр дэвшихээр болж, тогтолцоог баталсан нь нэг намын гишүүд дотроо дайсан болох замаа зассан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн нь хаанаас ямар хулгай хийсэн бэ гэдгээс эхлээд бүх “но”-гоо дэлгэцгээнэ. Зарим нь ч өнөөдөр дэлгэх үү, маргааш сэвэх үү гээд бачимдуу яваа сурагтай. Учир нь захаасаа намын даргадаа жийгдээд тойроггүй болоод эхэлсэн болохоор тэр. Гэхдээ хашрууд нь “Эхлээд тойрог зураадхаг. Тэрний дараа хөдөл” гэдэг чиглэл ч өгч буй аж.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д тойргийг УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулна хэмээн заасан тул 2020 оны нэгдүгээр сарын 25-нд багтаан тойргоо зурж, батлуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хүлээжээ.
Хамгийн гол нь эрх баригчдыг тойргоо зурж, батлуулахаар мунгинах завсар олонд танигдсан, нэр цэвэр кандитатууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх бэлтгэл ханган, тодорч эхэлсэн нь зодоон үүсгэж мэдэхээр байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн зохицуулахаас МАН бутарч МАХН-ыг баярлуулах эсэх шийдэгдэх болж буй юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр тойрог “усалж” байгаа бөгөөд Сүхбаатар аймагт нэр дэвших бол Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэнтэй хоршино. Нэр цэвэр , дээр нь Ерөнхий сайдын муу түүхийг мэдэхгүй, сонгуулийн үеэр араас “хутгалахгүй” гээд давуу талууд олон. Нэг үгээр хэлбэл, портнерын хувьд хаа ч байхгүй сонголт.
Харин Ерөнхий сайд Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэвэл Ч.Улаан жийгдэнэ. Жийгдэхээ ч мэдэж, карьераа Хүнс хөдөө аж ахуйн сайдаар өндөрлүүлэхээр шийдсэн гэх яриа бий.
Ардчилсан нам эрх барьж байхдаа 2016 онд Сүхбаатар аймагт ногдож байсан мандатын тоог бууруулж нэг болгосон. Харин МАН одоо тойргийг зурахдаа нийслэлийн мандатын тоог бууруулж, Сүхбаатар, Говь-Алтай, Булган, зэрэг аймгуудад нэмж хоёр болгоно. Иймээс Сүхбаатар аймгийн мандатын тоо нэмэгдэнэ гэсэн үг юм.
“Шарк танк” нэвтрүүлгээр олны танил болсон нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ Г.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Хөгжлийн банкны захирлаасаа чөлөөлөгдсөн нь МАН-ын горилогчдоор тогтохгүй бусад улс төрийн намуудын анхаарлыг ч татаад байна.
“Хас” банкийг удирдаж амжилтад хүргэсэн түүний дээлийн захыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАК-ын захирал Б.Нямтайшир хоёрын аль нэг мушгиж суухыг үгүйсгэхгүй гэдэг таамаг хөвөрч байна. Хэн нь ч ар талынх нь батлан даагч байлаа МАН-ын УИХ-д байгаа хууль тогтоогчтой харьцуулшгүй нэр цэвэр нэр дэвшигч.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нарын “усалсан” тойрогт нэр дэвших бэлтгэлээ хангаж, албан үүргээсээ сайн дураараа чөлөөлөгдсөн гурав дахь хүн нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн.
Хэрэв тэр МАН-аас дээрх тойрогт нэр дэвшвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр хоёрын нэг нь тойроггүй үлдэнэ. Харин хэн нь вэ гэдэг нь намууд нэр дэвшигчдээ зарлаж эхлэх зургадугаар сараас тодрох болж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд сайдын алба хашиж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хууль зөрчин, нэр бүхий компанид зээл олгосон, Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсантай холбоотой ташаа мэдээллийг цагдаад өгсөн зэрэг үндэслэлээр хуулийнханд ороогдож, шүүхийн хаалга хүртэл татсан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд ЖДҮХС-гаас зээл авч, бусдын боломжийг хулгайлсан ч гэмшээгүй нэгэн.
Булган аймгийн мандатын тоог нэмэх сургаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдсөн хүн бол Ц.Цэнгэл. Элчин сайдын суудал горилж нэг хэсэг гүйсэн ч Ерөнхийлөгчид гологдсон. Гэвч бууж өгсөнгүй, хуучин тойрогтоо нэр дэвшихээр болж, бэлтгэлээ хангаж эхэллээ.
Булган аймгийн мандатын тоог хассанаас Ё.Отгонбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээсээ татгалзаж, Ж.Бат-Эрдэнэд боломж олгосон. Улмаар 2017 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд болж, дэвшсэн юм.
“Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр одоогийн хууль тогтоогчдоос нэг нь нэр дэвших эрхгүй болж буй. Хамгийн гол нь аль тойрогт өрсөлдөх вэ гэдэг анхаарал татаж буй.
Улс төрийн хүрээнд одоогоор аав Л.Одончимэдийнхээ төрсөн нутгийг бараадаж Дорноговьд өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй гэдэг таамаг яригдаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Л.Одончимэдийн хүү юм. Мөн МАН дотроос Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой ойр ажилладаг нэгэн ч гэж тодотгож болно.
Энэ мэтчлэн шинэ кандитатууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх сургаар МАН-ын хууль тогтоогчдын дахин сонгуульд өрсөлдөх боломж хумигдаж эхлээд байна.
Түүнийгээ дагаад 2020 оны УИХ-ын сонгуулийн зодоонд МАН-ынхан дотроо эхэлж зодолдох болоод буй юм.
Г.ХОРОЛ
Болд 2020-01-06 64.119.20.212
За одоо энэ хэд болно ард тумэн дэмжихгуй шуу дээ
zochin 2020-01-06 202.179.25.16
Odbayar,Tsengel ,Chinburen 3 bolio ichmeer yum Chinburen bolj bno gehdee mergejlin ajil ni l uurt ni zohidog shuu dee ene baliar ajild orj yadag buun heruulin manand orno shuu dee mini bodloor ard tumenteigee hamt baisan ni hamaagui deer nuguu 2 bol nadeil hereggui gej bodoj bna
Amaraa zaluu hun uzeed aldag yu ni bolohgui gej soyoltoi arai eh ornoo hudaldaj idehgui bhaa uvuu ni mundag eh oronch hun baisan gedeg utgaar ni harj bna l daa
Зочин 2020-01-06 67.247.8.185
Sain uvuugiin neriig husur hayhgui baihaa ene zaluu. Budad ni hog n**** shuu dee
Зочин 2020-01-06 71.87.105.182
Одбаяр,Цэнгэл , Чинбүрэн нар ичээсэй . Дуракууд
ҮНЭН ҮҮ ? 2020-01-06 71.87.105.182
Чинбүрэн минь эхнэр 4 үрсээ өнчрүүлчээд юун улстөр вэ? Ихэр охидоо бодохгүй байж Эх орноо бодох сэтгэл юу л бол???
Zovhin 2020-01-06 51.38.115.230
Haha neereee tee kkkk
Шинэ Залуус 2020-01-06 71.87.105.182
ИХ ХУРАЛ-д орж байгаагүй ,Нэр цэвэр, Шинэ , Боловсролтой залуусаар ИХ ХУРАЛ-г бүрдүүлье ! Хуучин байсан гишүүд одоо болно. Улс эх орон сөнөх нь…
Зочин 2020-01-06 67.247.8.185
Pinchin guain ach nertei turtei uvuuguu zalgah baihaa busad ni jujigchi. Shuu dee
Зочин 2020-01-06 202.126.89.81
Булганд Э.Мөнхочир дэвших ёстой зөв хүн
Зочин 2020-01-06 202.126.89.81
Булган аймагт Э.Мөнхочир үзэх хэрэгтэй зөв хүн
Зочин 2020-01-06 83.23.234.102
Ene teneg general nertei durak tetgevert gargaa
Зочин 2020-01-06 202.9.46.217
JDU zeel avsanaaraa baharhaad yavdag j.enhbayariig devshuulj l onigoond orov doo MANguudaa.
Зочин 2020-01-06 64.119.24.200
Бандааш баярсайханы зураг алга байна, төрийн төлөө тиркогоо ч хайрлахгүй зүтгэх юм билээ
Зочин 2020-01-06 192.82.78.58
Ер нь Монголын улс төрд ичих нүүргүй нөхдүүд нэр дэвшиж тэрийг нь ард түмэн сонгож, тэгээд хэн нь илүү ухаантай байна даа.
Зочин 2020-01-06 64.119.19.227
Номтойбаярыг одоо арай ч дахиж дэвшүүлэхгүй байлгүй дээ.
Зочин 2020-01-06 192.82.76.123
Чинбүрэн минь эхнэр 4 үрсээ өнчрүүлчээд юун улстөр вэ? Ихэр охидоо бодохгүй байж Эх орноо бодох сэтгэл юу л бол???
Zochin 2020-01-06 112.72.8.243
Amartuvshin shuu mundag
Ard 2020-01-06 64.119.19.109
Hiliin tsergiin sergelen geh heniin nuhriig dornodiinhon demjihgui ee! Nomtoi guriliin hulgaich 2 bolorchuluun ch gsen hereggui!!!
Зочин 2020-01-06 182.160.37.235
Чинбүрэн эмчээрээ л байл даа
мм 2020-01-06 182.160.37.235
Чинбүрээн миний дүү эмчээн хий ард түмэнд тэр нь таныг нэр бүтэн үлдээнэ
Зочин 2020-01-06 122.201.21.47
Цэнгэл мэнгэл гэсэн хэнд ч хэрэггүй юмнууд
зайлахгүй гай болох нь дээ
zochin 2020-01-06 202.179.25.16
Цэнгэл болохгүй ээ одоо хоцрогдосон байхгүй олон жил улс төрөөр явсан болоо өөрийн хүсэлтээр гарах хэрэгтэй шүүүүүүүүүүүүүүү
Зочин 2020-01-06 139.5.217.43
МАН болон АН -аас нэр дэвшсэн хэн ч байсан бүү сонго .Тэд дараагийн ЖДҮ чин,дараагийн Хөөн Хэлэлцэх Хугацаагаар далимдуулан татварын мөнгө идэхээр өлөн нүдээ гаргасан луйварчид шүү
Зочин 2020-01-06 121.128.39.226
Ухаан дутуу усан тэнэг шунал гэж аймшгийн эх орон ард түмэнээ гэсэн сэтгэлгүй хумсаа нуусан муурнаас дор үмхий хүүрүүдээс чадалтай хөгжилтэй гадаадын 20 хүн байхад 3 сая хүн амтай улсыг улс шиг хөгжүүлж чадна
Манай үхэрүүд бол хулгайч худалч хүчиндэгч ер нь ертөнцийн хамгийн муу муухай шингэсэн амилсан чөтгөрүүд шүү
zochin 2020-01-06 202.179.27.36
Odbayar, Chengel ta 2 ichicheeee
иргэн 2020-01-06 66.181.170.215
хүний амь авар гэж тангараг өргөсөн эмч хүн шүү дээ. тэгж л гавяат өгсөн
Gana 2020-01-06 27.123.214.2
Цэнгэл ах минь жаахан амарсан нь дээргүй юу? Та өдөр шөнөгүй, орондоо орох завгүй төрийн төлөө зүтгэх юм. Одоо биеэ бодоод жаахан амрах хэрэгтэй шүү дээ.
Одбаяр л а л а р ичиж амьдар 2020-01-06 139.5.216.174
зайлоо
ccc 2020-01-06 192.82.77.189
“Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр l bishsu
иргэн 2020-01-06 202.179.25.115
Чинбүрэн хулгайч нарын үүрэнд орж амархан хөлжих зам харж дээ буруу л шийдвэр бн эмч ч үгүй нэр төр ч үгүй хоцрох вий
zochin 2020-01-06 202.55.184.252
Odbayar yaana daa. butehgui garshd
эмч 2020-01-06 202.179.27.47
Чинбүрэн улс төрч биш ээ зүгээр л хагалгаагаа хий л дээ , эмнэлгийн дарга ч хэцүүхэн хийж байсан шүүдээ одоо ид хагалгаа хийж эмчийн ажлаа хийдэг нас нь шүүдээ
Зочин 2020-01-06 202.9.40.22
Сайн эмч хагалгаагаа л хийвэл 76 мангуугийн нэг болсноос хамаагүй ард ьүмэгд хэрэгтэй бхймаар юм.
Зочин 2020-01-06 103.229.122.157
Зодоон бол юу ч биш боон юм болно доо гэхдээ ард тумэн энэ намыг сонгохгуй биз дээ дарга нь ХХБанкны 14.0 тэр бумын хэрэгт холбогдож байсан нь саяхан шуу дээ тэр хэрэгийг ард тумэн хурэлсухээс нэхэнэ шуу дээ
Horold 2020-01-06 202.70.34.70
Zodoon zodoon geed l yas hayasan yum bichih yum daa.
zochin 2020-01-06 202.21.124.133
ene odbayar ichdeggui yum bh daa
zochin 2020-01-06 202.21.124.133
ene odbayar odoo ichdeggui yum uu tsagaandaa garsan
Зочин 2020-01-06 202.131.236.138
Энэ О.Одбаяр гэж бүтэхгүй нөхөр
Зочин 2020-01-06 202.131.236.138
Хаанаас дэвших нь тодорхой шүү дээ ийм хүн нэр дэвшихээр энэ Монгол улс мань яах юм болж байна арай арай
Иргэн 2020-01-06 192.82.76.173
Хүрэлсүхийн толгойлсон ЖДҮчидийн намын үнэлэмж навс унасан байгаа одоогийн 65 дэвшвэл 65:0-оор хусуулнадаа
hannn 2020-01-06 202.21.126.22
herev tiim bol AN bur suraggui dee kk minii bodloor MAN 40 garui suudal avch medne shuu
Зочин 2020-01-06 64.119.19.10
Болорчулуун бол орчин үеийн боловсон хулгайчийн шинэ тѳлѳѳгч мѳн
ЗОЧИН 2020-01-06 103.10.23.6
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд ЖДҮХС-гаас зээл авч, бусдын боломжийг хулгайлсан ч гэмшээгүй нэгэн.
Зочин 2020-01-06 67.247.8.185
Dornodiin gajiguud saataluud bochuluun no bayriig songoj marzan yum bolov doo