“60 тэрбум”-ын бичлэг бүрэн эхээрээ Soundcloud дээр байршчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

“60 тэрбум”-ын бичлэг бүрэн эхээрээ Soundcloud дээр байршчээ

“60 тэрбум”-ын бичлэг бүрэн эхээрээ Soundcloud дээр байршчээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас иргэн Г.Доржзодовыг шалгах шийдвэр гаргасан билээ. Тэрбээр “60 тэрбум”-ын бичлэгийг “Шинэ Монгол хаад” группийн Стратеги хариуцсан албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа буюу 2014 онд хийсэн бөгөөд бүрэн эрхээр нь Soundcloud дээр байршуулжээ.

Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схемийн тухай ярьсан яриа бичигдсэн байдаг.

Төрийн албан тушаалыг наймаалцаж, томилгоо хийх замаар “60 тэрбум” төгрөг босгох, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг санаархсан гэх хэрэг өдгөө эцэслэн шидэгдээгүй хэвээр байна. Анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Өдгөө тэд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж