Монголд 10 “Алтан донор” бий | News.MN

Монголд 10 “Алтан донор” бий

Монголд 10 “Алтан донор” бий

Монголд 10 “Алтан донор” бий

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй ажээ. Хүний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг байна.

Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээнүүд хийж, тэнцсэн цуснаас зургаан цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн хэрэглэдэг ажээ.

Манай улсад цусны "Хүндэт донор" 300 гаруй хүн байдаг бөгөөд өнгөрсөн 10 жилд 100-гаас дээш удаа цусаа хандивлажээ. Мөн 220 удаа цусаа хандивласан "Топ донор" нэг, 150 гаруй удаа хандивласан "Алтан донор" 10 хүн байдаг аж. Хүндэт доноруудыг төр, засгийн байгууллагаас бодлогын хэмжээнд дэмжиж урамшуулдаг байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлснээр, манай улсад 100-гаас дээш удаа цусаа өгсөн 35 хүн байдаг. Тэдгээр хүнийг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Хүндэт донор иргэд магадлан итгэмжлэгдсэн амралтад нэг удаа үнэгүй амрахаас гадна нийтийн тээврээр мөн үнэгүй зорчдог байна. 70 удаа бусдад цусаа хандивласан иргэн "Хүрэл донор", 100-гаас дээш удаа цусаа өгсөн хүн "Мөнгөн донор", 150-иас дээш бол "Алтан донор" болдог байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Галбадрах 2020-01-05 184.22.56.197

Алтан донор гэж тооны хойноос хөөсөн донор их болж байгаа Сивингийн донор их тоогоо нэмэх гэж их явдаг юм байна лээ миний мэдэх хэдэн Донор хэд удаа сивингээ өгчихвөл гээд Цэвэр цусны Донор яг цөөн тоогоор ч болов уу чухал байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж