Монголд 10 “Алтан донор” бий

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Монголд 10 “Алтан донор” бий

Монголд 10 “Алтан донор” бий

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй ажээ. Хүний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг байна.

Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээнүүд хийж, тэнцсэн цуснаас зургаан цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн хэрэглэдэг ажээ.

Манай улсад цусны "Хүндэт донор" 300 гаруй хүн байдаг бөгөөд өнгөрсөн 10 жилд 100-гаас дээш удаа цусаа хандивлажээ. Мөн 220 удаа цусаа хандивласан "Топ донор" нэг, 150 гаруй удаа хандивласан "Алтан донор" 10 хүн байдаг аж. Хүндэт доноруудыг төр, засгийн байгууллагаас бодлогын хэмжээнд дэмжиж урамшуулдаг байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлснээр, манай улсад 100-гаас дээш удаа цусаа өгсөн 35 хүн байдаг. Тэдгээр хүнийг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Хүндэт донор иргэд магадлан итгэмжлэгдсэн амралтад нэг удаа үнэгүй амрахаас гадна нийтийн тээврээр мөн үнэгүй зорчдог байна. 70 удаа бусдад цусаа хандивласан иргэн "Хүрэл донор", 100-гаас дээш удаа цусаа өгсөн хүн "Мөнгөн донор", 150-иас дээш бол "Алтан донор" болдог байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж