Дуучин Пинк Австралийн түймрийг унтраахад 500 мянган ам.доллар хандивлана

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Дуучин Пинк Австралийн түймрийг унтраахад 500 мянган ам.доллар хандивлана

Дуучин Пинк Австралийн түймрийг унтраахад 500 мянган ам.доллар хандивлана

Австрали улсад есдүгээр сараас эхлэн ассан ой хээрийн түймрийн улмаас өдгөө 23 хүний амь үрэгдэж, олон арван хүн сураггүй болж, бараг хагас тэрбум ан амьтан өртөөд байгаа билээ. Энэ түймэр нь Австрали улсын түүхэн дэх хамгийн их талбайг хамарсан, их хохирол учруулсан түймэр болж байна. Ийнхүү нэгэнт гал түймэр хяналтаас гарсан учир тус улсын эрх баригчид түймрийг унтраахад цэргийн албан хаагчдыг дайчлах шийдвэр гаргаад байгаа юм.

Мөн олны танил алдартнууд энэхүү гамшгийг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Тухайлбал, Америкийн дуучин Пинк Австралийн Онцгой байдлын албаныханд гал түймрийн аюулыг даван туулахад өөрийн зүгээс 500 мянган ам.доллар хандивлаж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Түүнчлэн Австралийн хошин урлагийн жүжигчин Селесте Барбер өөрийн инстаграмын дагагчдыг уриалан 20 сая ам.долларын хандив цуглуулсан байна. Энэ мэтчилэн жүжигчин Леонардо Ди Каприо, Игги Азалеа, Наоми Уаттс, Ким Кардашиан, Николь Кидман, Хью Жакман зэрэг алдартнууд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан гал түймрийн аюулыг австраличуудтай хамтдаа даван туулахыг уриалж, өөрсдийн зүгээс ч тус тусын хандиваа өргөхийг мэдэгджээ.

Эх сурвалж: METRO.CO.UK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж