Дутуу төрсөн нярай хүүхдүүдийг амьдруулжээ | News.MN

Дутуу төрсөн нярай хүүхдүүдийг амьдруулжээ

Дутуу төрсөн нярай хүүхдүүдийг амьдруулжээ

Дутуу төрсөн нярай хүүхдүүдийг амьдруулжээ

Өнгөрсөн 2019 онд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 900-1500 гр жинтэй дөрвөн нярай төрснийг сурфактант эмчилгээ болон туршлагатай эмч нарын ур чадварын үр дүнд амжилттай амьдруулж чаджээ.

Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2019 онд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3-4 ортой нярайн тасаг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангасан байна. Тодруулбал, тус тасагт инкубатор гурав, дулаацуулах ширээ хоёр,  амьсгалын аппарат, шарлалт эмчлэх фото аппарат байршуулж, сурфактант зэрэг эмчилгээ нэвтрүүлжээ.

Сурфактант эмчилгээ нь жин багатай төрсөн нярайн амьдрах чадварыг баталгаатай болгодгоороо давуу талтай аж. Энэхүү эмчилгээг урьд нь ЭХЭМҮТ-д хийдэг байжээ. Өртөг өндөрт тооцогдох уг эмчилгээг орон нутагт хийж эхлэх зорилгоор нярайн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nasaa 2020-01-05 202.126.89.246

баяр хургий

Avatar

ИРГЭН 2020-01-05 192.82.74.57

АЛТАН ГАРТ ЭМЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ ! НЯЛХ ҮРС НЬ ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ, МОНГОЛЫН ҮРС 100 САЯ БОЛОХ БОЛТУГАЙ !

Avatar

Зочин 2020-01-05 59.153.85.127

zsssssssssss

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж