Өнгөрсөн 2019 онд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 900-1500 гр жинтэй дөрвөн нярай төрснийг сурфактант эмчилгээ болон туршлагатай эмч нарын ур чадварын үр дүнд амжилттай амьдруулж чаджээ.
Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2019 онд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3-4 ортой нярайн тасаг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангасан байна. Тодруулбал, тус тасагт инкубатор гурав, дулаацуулах ширээ хоёр, амьсгалын аппарат, шарлалт эмчлэх фото аппарат байршуулж, сурфактант зэрэг эмчилгээ нэвтрүүлжээ.
Сурфактант эмчилгээ нь жин багатай төрсөн нярайн амьдрах чадварыг баталгаатай болгодгоороо давуу талтай аж. Энэхүү эмчилгээг урьд нь ЭХЭМҮТ-д хийдэг байжээ. Өртөг өндөрт тооцогдох уг эмчилгээг орон нутагт хийж эхлэх зорилгоор нярайн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ