Норвегид 19 хэм хүрч дулаарчээ | News.MN

Норвегид 19 хэм хүрч дулаарчээ

Норвегид 19 хэм хүрч дулаарчээ

Норвегид 19 хэм хүрч дулаарчээ

Норвеги улсын баруун бүс нутагт нэгдүгээр сард ажиглагдаж байгаагүй ер бусын дулаан болж байгаа ажээ. Зарим судлаач үүнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж буй юм байна.

Тус улсын Санндалсора гэх тосгонд агаарын температур 19 хэмд хүрч, дулаарчээ. Шинжээчид Норвегид нэгдүгээр сарын эхээр ингэж дулаарсан тохиолдол байхгүйг онцолсон байна.

Зарим иргэнд ер бусын дулаан нэгдүгээр сар ихэд таатай байгаа бөгөөд усанд сэлэх зэргээр цагийг өнгөрүүлж байгаа аж. Рёума бүсийн захирагч Ивонне Волд “Би Би Си” агентлагт өгсөн ярилцлагадаа “Өмнө нь ажиглагдаж байгаагүй дулаан улирал тохиож байна. Хүмүүс нимгэн цамц, футболктай гадуур алхаж байна” хэмээн ярьжээ.

Ноён Волд дулааны улирал эрт эхэлж байгаа нь таатай хэдий ч жил бүр агаарын хэм ийнхүү нэмэгдвэл яах вэ гэдэг асуудал сэтгэлийг нь түгшээж буй талаар хуваалцсан байна. Скандинавын бүс нутагт арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд түүхэнд ажиглагдаж байгаагүй дулаахан болох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-01-05 113.53.60.70

Nuguu delhiin dulaarlin esreg temtsegch ohin guij ochood uilj unjaad baahan shuumjleh blguide

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж