Энэ цаг үеийн Чингисийн баатрууд

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Энэ цаг үеийн Чингисийн баатрууд

Энэ цаг үеийн Чингисийн баатрууд

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох нийтлэлүүдээ хүргэж байна.

ОНЫ ХҮН: ХӨХ МОНГОЛЫН ХҮННҮ РОК

Арванхоёрдугаар сарын 31. Он солигдох торгон мөч ирэхэд хэдхэн цаг үлджээ. Энэ л торгон мөчтэй зэрэгцэн “NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “Оны хүн”-ийг тодруулж ирсэн билээ. 2019 оны “Оны хүн”-ээр найман зууны дараа дэлхийг байлдан дагуулж буй монгол эрсийг нэрлэж байна. Тэд бол Б.Дашдондогийн хөвгүүд The Hu.

“Арслан ирвээс алалдан уралдъя

Барс ирвээс байлдан уралдъя

Заан ирвээс жанчилдан уралдъя

Хүн ирвээс хүчилдэн уралдъя”.

Хү, хү, хү, хү. Ээтэн гуталтай найман монгол залуу амьсгалаа түгжиж, хөшингө байдалд орсон металл рокуудыг сэрээж, энэ цаг үеийн Чингисийн баатруудаар дуудуулж явна. Тэд үндэсний язгуур урлагаа, металл роктой хослуулан шив шинэ урсгалыг дэлхийд зарлан, Монголын шинэ экспортыг гадагшаа үйлдвэрлэж байна.

Найман зууны өмнө Их эзэн хаан Чингис дэлхийн талыг морин туурайгаар бөмбөрдөж явсан тэр жимээр Монголын рокууд "байлдан уралдаж" байгааг дэлхий нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ. Тэд хөх Монголын эрчүүд “зүрхэнд нүргэлж”, “бут ниргэж”, “галзуу авч” буйг гайхан биширсээр бас бичсээр. Хү уран бүтээлээрээ байлдан дагуулахаас гадна дүр төрх, стиль имижээрээ ч ялгарч буй.

Хамтлаг найман хүнээс бүрдсэн. Бүгд өөр өөрийн онцлог, дүр төрхтэй. “The Hu”-г 2016 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Дашдондог үүсгэн байгуулж, 2018 онд албан ёсоор  “Юу вэ, юу вэ, юу вэ” нэртэй анхны уран бүтээлээ цацаж байв. “Юу вэ, юу вэ, юу вэ” дуу 2019 оны зургадугаар сард youtube дээр 12.7 сая хандалт авсан анхны амжилтаар тэл дэлхийг шуугиулж эхэлсэн юм. Эндээс Б.Дашдондогийн хөвгүүд дэлхийд Хүннү рокийг хүлээн зөвшөөрүүлэх урт холын аяндаа гарцгаасан гэхэд болно.

Хүннү рокийг төрүүлэх, “The Hu”-г  байгуулах анхны санаагаа Б.Дашдондог аавынхаа нутгаас олсон гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Аавынхаа нутагт очих үед надад төрсөн санаа юм. Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юм сан гэж бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар “The Hu” хамтлаг бий болсон” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.

Хамтлагийнхан Хү нэрнийхээ талаар " Хүү, хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гээд бүгд “ХҮ” язгууртай. Эндээс  хамтлагаа The HU гэж нэрлэсэн. Нэрэн дээр гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон" гэж тайлбарласан байдаг.

Хүннү рокуудын анхны цомгийн нэр “Гэрэг”.  Тэртээх Их Монгол Улсын нэрийн хуудас болж байсан “Гэрэг” цомог  “Billboard”-ийг тэргүүлсэн нь Монголын урлагийн ертөнцийн цоо шинэ, анхны амжилт байлаа.  Цомог “Wolf Totem”, “Yuve yuve yu”, “Shoog Shoog” зэрэг есөн дуунаас бүрджээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ж.НЯМСҮРЭН


ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН АР ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАВХАР МЭХ

Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгч он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэрбээр шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан гэдгийг зарласан нь араасаа олон асуулт дагуулж, нийгэмд талцал, маргаан үүсгээд байна. Энэ шийдвэр гэнэтийн байв уу, үндэслэл судалгаа нь юу байв, зээл тэглэх процессийг хэзээ, хэн, хэрхэн хийх вэ гэсэн асуултуудад УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас тайлбар өгөх хүн олдохгүй байна. Гэхдээ энэ шийдвэр гэнэтхэн гарч ирээгүй гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна.

ҮАБЗ 2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР ХЭЛЭЛЦЖЭЭ

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдөр хуралдахдаа энэ тухай хэлэлцсэн байна. Ингэхдээ энэ асуудлыг Засгийн газар нэг удаагийн хуралдаанаараа авч хэлэлцэж, Монголбанкны удирдлагын түвшинд үүрэг даалгавар өгчээ. Энэ асуудлыг ҮАБЗ хэлэлцсэн бөгөөд хэрэв тус зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа зөвшөөрвөл УИХ, Засгийн газарт чиглэл өгөх ёстой аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэхүү шийдвэрийг ҮАБЗ-ийн хоёр гишүүн нь дэмжиж, нэг нь эсэргүүцжээ.

Монгол Улсад тэтгэврийн насны 400 гаруй мянган иргэн байгаагийн 230 мянга орчим нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь ХААН банкаар, 30 орчим хувь нь Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг.

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу тодорхой хэмжээнд судалгаа хийж, үндэслэлүүдийг гаргасан бөгөөд дотооддоо бонд босгох замаар шийдвэрлэхээр зохих түвшинд яригдсан байна. Энэ нь Салхитын мөнгөний ордыг барьцаалж, 800 тэрбум төгрөгийн бонд босгох хувилбар ажээ. Зохих түвшин гэдэгт Төв банк хамаарч байгаа ажээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ шийдвэрийг огт мэдээгүй хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн нь ч учиртай.

ХААН БАНКНЫ ХУВЬЧЛАЛ ХӨНДӨГДӨХ ҮҮ?

Ерөнхийлөгчийн дуулиант мэдээлэлтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татахуйц үйл явц өрнөж буй тухай мэдээллүүд хөшигний ард хөвөрч эхлэв. Тодруулбал, ХААН банкны 54,4 хувийг худалдах, худалдан авах асуудал сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хөндөгдөж байгаа юм.

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу
Ш.ОЮУНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж