Тойм: Ард түмнийг талцуулж, алмайруулсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Тойм: Ард түмнийг талцуулж, алмайруулсан долоо хоног

Тойм: Ард түмнийг талцуулж, алмайруулсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоног багагүй дуулиантай өндөрлөлөө. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амар нарт Бригадын генерал цол олгов. Тэдгээр хүмүүст генерал цол олгосон нь багагүй шүүмжлэл дагуулсан юм.

Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Самдангийн Эрдэнэбал, Эрдэнэдалайн Батсайхан, Гавьяат агрономич цолоор Жалсрайн Баярмагнай, Гавьяат багш цолоор Бавалын Даваадорж, Ламжавын Олзвой,  Осорын Сумьяагарав, Дамирангийн Цэдэв, Зоригтын Байгалмаа, гавьяат барилгачин цолоор Жанарын Батсайхан, Хыстаубайн Баян, Лхамсүрэнгийн Төмөр,Гавьяат дасгалжуулагч цолоор Жамбалдоогийн Лхагва,  Гавьяат жүжигчин цолоор Жигдээгийн Цэцэгмаа, Гавьяат хуульч цолоор Чойжуурын Дашням, Гавьяат эдийн засагч цолоор  Донидын Алтангэрэл, Гавьяат эмч цолоор Батсүхийн Батболд Лувсангийн Гэрэлчимэг Будгианы Дэлгэрхангай,  Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг шагнав.

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн хэлээд, иргэдээ дөрөв, тав хуваагаад талцуулчихав. Тэрбээр он солигдох мөчид баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Төрийн тэргүүний энэ үг олныг алмайруулж, багагүй эсэргүүцэл, бухимдал дагуулав. Зарим хүн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв гэсэн байр суурьтай байсан бол дийлэнх нь үр хүүхдүүддээ авч өгсөн зээлийг нь татварт төлсөн мөнгөөрөө төлмөөргүй байгаа тул тэглэх нь буруу гэсэн үзэл бодлыг илэрхийлж байв.

"Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ирэх долоо хоногт ҮАБЗ болон Ерөнхийлөгчийн хүслээр шийдэгдэх тохироо хийгдсэн" гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн бас нэг дуулиан хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэлтсийн даргын хэрэг байлаа. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдан, улмаар цагдан хоригдсон билээ. Тодруулбал, тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авсан дуулиан байв.

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул  шүүх хуралдааныг 2020.01.03-ны өдрийг хүртэл хойшлуулаад байв. Өнгөрсөн Баасан гариг (2020.01.03)-т түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй хэмээн тус шүүхээс үзэж, Х.Оргил-Эрдэнийг суллах шийдвэр гаргасан нь олныг "алмайруулсан" юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж