Япон улс цагаачлалын журмаа чангатгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Япон улс цагаачлалын журмаа чангатгахаар болжээ

Япон улс цагаачлалын журмаа чангатгахаар болжээ

“Nissan Motor” компанийн Гүйцэтгэх захирал асан Карлос Гон Япон улсаас оргон зайлсан гэсэн мэдээлэлтэй холбогдуулан тус улс цагаачлалын журмаа чангатгахаар болсон тухай Японы Хууль зүйн сайд Масако Мори мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдэлдээ Карлос Гоны энэ үйлдэлд харамсч байгаагаа илэрхийлээд, үнэн мөнийг илчлэхийн тулд бүх зүйлийг нарийвчлан шалгах болно гэж амласан байна.

Компанийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаад буй Гон нь Японоос гарч, Ливанд ирснээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг интерполын улаан жагсаалтад оруулж, эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

Гоныг 2010-2018 оны хооронд “Nissan” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байхдаа компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар үйлдсэн гэж буруутган, 2018 оны арваннэгдүгээр сард баривчилсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард түүнийг 8,9 сая ам.долларын барьцаагаар сулласан ч гэрийн хорионд байсан түүний харилцаа холбооны хэрэгсэл ашиглах боломжийг хязгаарлаж, Японоос гарахыг хориглосон байв.

Гоны хувьд өөрийгөө ямар ч буруугүй, “Nissan Motor”-ын бусад захирлууд, Японы прокурорууд болон “Nissan”, “Renault”-ын нэгдлийг бэхжүүлэх төлөвлөгөөг нь эсэргүүцсэн Засгийн газрын гишүүдийн явуулгаар хилс хэрэгт холбогдсон гэж мэдэгдсээр ирсэн билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж