“Хөвөлзөх ертөнцийн зураач”, “Өдрөөс үлдсэн зүйл” зэрэг монгол хэлнээ орчуулагдан олны талархлыг хүлээсэн бүтээлүүдийн зохиолч, Нобелийн шагналт Казүо Ишигүрогийн “Намайг бүү явуулаач” номын нээлт энэ сарын 9-ний өдөр болох юм.
"Намайг бүү явуулаач" (2005) зохиол нь Ишигүрогийн зургаа дахь роман бөгөөд түүний бусад зохиолуудын нэгэн адил хүний оршихуйн асуудлыг хөндсөн билээ. Романы баатрууд нь жинхэнэ хүн гэж эс тооцогдох клон байх тусмаа энэ асуудал улам ч гүн хөндөгдөж байгааг уншигч та хэдийн анзаарсан биз ээ.
Сайн бүтээл мөнхийн маргаан, мэтгэлцээн дагуулж, амт шимтээ өгсөөр байдаг. "Мон судар" компаниас Казүо Ишигүрог шимтэн уншигчдад зориулан, хамтдаа нэгэн өдөр "Намайг бүү явуулаач" зохиолын талаар санал бодлоо хуваалцаж, ярилцах боломжийг 2020.01.09-ний өдөр Интерном их дэлгүүрийн төв салбарын давхарт Cafe 4450-д 18:30 цагт олгожээ. Энэхүү арга хэмжээ сонирхсон хэн бүхэнд нээлттэй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ