Чөлөөт бөхийн УАШТ-ийн долоон жингийн аваргууд тодров | News.MN

Чөлөөт бөхийн УАШТ-ийн долоон жингийн аваргууд тодров

Чөлөөт бөхийн УАШТ-ийн долоон жингийн аваргууд тодров

Чөлөөт бөхийн УАШТ-ийн долоон жингийн аваргууд тодров

Спортын төв ордонд Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш амжилттай үргэлжлэв. Өнгөрсөн бямба гариг (2020.01.04)-т эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 59 кг гэсэн 7 жин тус бүрийн медалийн төлөөх барилдаан болж, аваргууд тодорсон байна.

Эрэгтэйчүүдийн

57 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч клуб), Батжаргалын Төгс (Төгс), Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар), Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс) нарын 32 бөх хүч сорив. “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга шигшээ барилдаанд спортын мастер Б.Төгсийг ялснаар гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Шиань хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд хүч үзэхээр болов. Мөн тэрбээр хагас шигшээд гол өрсөлдөгч ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаярыг 4:4-өөр ялж, аварга болов.

65 кг-д Ганзоригийн Мандахнаран, Сармандахын Билгүүн, Батчулууны Батмагнай (Алдар), Баттулгын Нямдорж нарын 27 бөх хүч үзэв. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээд С.Билгүүнийг 13:4-өөр ялж, Монгол Улсын аваргаас ес дэх түрүүгээ хүртэв.

70 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), Гансүхийн Бэгзжав (Эрч), Ганхуягийн Ханбүргэд (Алдар), Зүүнбаянгийн Мөнхтулга (Женко) нарын 29 бөх барилдан, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэнг түрүүлж, анх удаа улсын аварга болов.

86 кг-д Оргодолын Үйтүмэн (Алдар), Нармандахын Шинэтөр (МУБИС), Ганбаатарын Ганхуяг (МУБИС), Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс) нарын 14 бөх барилдав. “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн долоо дахь удаагаа Монгол Улсын аварга болсноор гурав дахь олимпийн дайралтаа хийхээр боллоо.

Эмэгтэйчүүдийн

50 кг-ын жинд Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс), Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар), Нандинцэцэгийн Анударь (Хилчин), Долгоржавын Отгонжаргал (Женко) нарын 19 бөх хүч үзлээ. Энэ жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг “Алдар”-ын Б.Мөнхнарыг онооны илт давуугаар буюу 8:1-ээр ялж, гурав дахь удаагаа (өмнө нь 2016, 2019 онд түрүүлсэн) улсын аварга болов.

55 кг-д Мөнхболдын Дөлгөөн (Налайх), Бүүвэйбаатарын Хатантуул (Хүч), Батхуягийн Хулан (Аврагч), Баянмөнхийн Отгонтуяа (Алдар) нарын 14 бөх барилдав. Энэ жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ийн хүрэл медальт, ОУХМ Б.Дөлгөөн анх удаагаа улсын аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Хүч” спорт хорооны тамирчин Б.Хатантуулыг 5:3-аар ялжээ.

59 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин), Наранцацралын Энхтуяа (Аврагч), Дашнямын Энхжаргал (Алдартан), Тогтохбаатарын Цэнд-Аюуш (Эрч) нарын 13 бөх барилдав. Энэ жинд ОУХМ Э.Даваачимэг ялж, улсын аваргаар тав дахь удаагаа тодров.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-05 66.181.161.113

Баатаржавын Шоовдор маш муу барилдсан. Уг нь дэмжиж байлаа харамсалтай ялагдсан.

Avatar

Зочин 2020-01-05 64.119.18.180

Эндээ болохоор авч шидээд л, янз бурийн мэх хийгээд л сурхий л байдаг, хилийн дээс алхахаараа л адгийн шалны алчуур болчихдог улс даа, энэ челеетийнхен

Avatar

zr70 2020-01-05 139.5.216.105

End ch turuuleh yahav….bugd bie bienee medhiin deedeer medehees…Tom temtseenii odgui nehduud naanchin baijil baina…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж