“Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргажээ | News.MN

“Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргажээ

“Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргажээ

“Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргажээ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргажээ. Тус аймгийн Хөхморьт сумын 680 өрхийн 70 гаруй хувь нь хуванцар шанага хэрэглэдэг байна.

Хуванцар шанага, усны саванд формальдегид бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элэг, бөөрийг гэмтээхээс гадна архаг хууч өвчнийг сэдрээж, төрөл бүрийн харшил болон хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж.

Халуун зүйл хутгах, самрахад хуванцар урвалд орж хорт хавдар үүсгэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс тус зөвлөлөөс “Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гарган, сумынхаа ард иргэдийг өөрсдийн болоод гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах энгийн алхмыг хэвшүүлэхийг уриалсан байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-05 202.126.89.60

Шанганаасаа сувнууд нь илүү хортой аяуултай харагдаж байна анхаар элдэв цагаан идээ хийж зарж байгаа хүмүүсийг давхар хоригло цэгцэлнэ үү анхаар

Avatar

Зочин 2020-01-05 202.9.47.7

Нарантуулын бүх цайны газарууд хуванцар шанага хэрэглэдэг шүү дээ.хүн ардынхаа эрүүл мэндийг бодохгүй зүгээр л мөнгөө бодно шүү дээ.

Avatar

Зочин 2020-01-05 66.181.161.22

нарантуулын заваан цайны газар хоол идэхгүй л байхгүй юу

Avatar

Зочин 2020-01-05 66.181.190.64

huushuur hairahad plastic hutguur hereglej bsn shuu, zun hodoo yavahad. ter iluu ayultai

Avatar

Зочин 2020-01-05 66.181.182.55

Хулгана жилээс өрөө дарахгүй бол 12 жилдээ

Avatar

Зочин 2020-01-05 66.181.182.55

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ

Avatar

Зочин 2020-01-05 66.181.181.61

Зөв санал байна дэмжээд гуулин болон хөнгөн цагаан никель шанага, сав суулга зарж борлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-05 117.111.1.217

Ер нь тэгээд засаг захиргааны байгуулагууд хүний төлөө дуугардагүй дээр үед баг сумын ухуулагч нар хотод бол хорооны ухуулагч нар ард түмэнд яриа таниулга хийж уриалж аэил явуулдаг байлаа Уг нь болиулчихад их амархан л баймаар юм хорт хавдар тусдагаа боль гээд л бүгд ойлгоно

Avatar

Зочин 2020-01-05 117.111.1.217

Хөдөөнийхөн үгэнд орохгүй дээ бүх сав суулга шанага хуванцар юм билээ эмнэлгээр дүүрэн рорт хавдартай хөдөөнийхөн байна

Avatar

зочин 2020-01-05 202.126.89.86

хуванцар саванд өрөм загсаадагаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-05 122.201.21.233

ЭНЭ ЦЭНХЭР САВ Ч БАС АЮУЛТАЙ Ш ДЭЭ. ХЯТАДЫН БОДЛОГО ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж