Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргажээ. Тус аймгийн Хөхморьт сумын 680 өрхийн 70 гаруй хувь нь хуванцар шанага хэрэглэдэг байна.
Хуванцар шанага, усны саванд формальдегид бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элэг, бөөрийг гэмтээхээс гадна архаг хууч өвчнийг сэдрээж, төрөл бүрийн харшил болон хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж.
Халуун зүйл хутгах, самрахад хуванцар урвалд орж хорт хавдар үүсгэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс тус зөвлөлөөс “Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гарган, сумынхаа ард иргэдийг өөрсдийн болоод гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах энгийн алхмыг хэвшүүлэхийг уриалсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ