Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж он солигдох мөчид хэлсэн. Улмаар тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.
Тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг маргааш /2020.01.06/ хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж Засгийн газарт ирсэн. Үүнийг даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ингээд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барихаар болж, С.Чинзориг сайд ахлаад, тооцоолол хийгээд явж байна. Ирээдүйд зээлийн дарамттай холбоотой асуудалд төр засаг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон" гэсэн тайлбар өгсөн билээ.
Э.БУРАМ