Хятадын эрх баригчид уйгуруудад соёлын геноцид хийж байна гэв | News.MN

Хятадын эрх баригчид уйгуруудад соёлын геноцид хийж байна гэв

Хятадын эрх баригчид уйгуруудад соёлын геноцид хийж байна гэв

Хятадын эрх баригчид уйгуруудад соёлын геноцид хийж байна гэв

Хятад дахь Исламын шашинтны итгэл үнэмшил, үндэстний цөөнх бүлгүүдийг хянах өргөн хүрээний кампанит ажлын хүрээнд Хятад улс уйгуруудын олон жилийн түүх соёлын дурсгал болох оршуулгын газруудаг газрын хөрснөөс хуулан хаяж байна гэж ажиглагчид үзэж байна.

CNN агентлагийн эрэн сурвалжлах баг энэ сэдвийн хүрээнд нэг сарын турш Уйгурын олон нийттэй хамтран ажилласан бөгөөд сансраас авсан хиймэл дагуулын зургуудаас шинжилж үзвэл нийт 100 гаруй оршуулгын газрыг устгаж, сүйтгэсэн нь тодорхой харагдаж байгаа аж.

Энэ ажлыг Хятадын эрх баригчид оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх гэсэн нэрийн доор явуулдаг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ бол нэг төрлийн “соёлын геноцид” гэж 20 жилийн өмнө Шинжаанаас дүрвэсэн, яруу найрагч Азиз Иса Елкун хэлсэн байна.

Тэрбээр одоогоос 20 жилийн өмнө Шинжаанаас дүрвэж, гэр бүлээсээ тусгаарлагджээ. Тэр дахин гэр бүлтэйгээ уулзах, улмаар ээжтэйгээ утсаар ч болтугай ярих боломжгүй болсон байна. Хүү нь ээжтэйгээ утсаар ярих болгонд Хятадын цагдаа нар хаалгыг нь балбаж, байцааж эхэлдэг байсан учир ээж нь хүүгээсээ дахиж залгахгүй байхыг гуйжээ. 2017 онд Азизын эцэг нас барсан бөгөөд тэр эцгийнхээ оршуулгад оролцох ямар ч боломж байсангүй. Тиймээс тэр технологийн хөгжлийг ашиглан “Google Earth”-ээр аавыгаа нутаглуулсан газрыг харахаар шийджээ.

Эцгийг нь хамаатнуудынх нь хажууд нутаглуулсан бөгөөд Азиз хүүхэд байхдаа мөргөл үйлдэх гэж, нас барсан хамаатнуудаа эргэж тойрох гэж тэр газар хэдэн арван удаа очиж байсан учир байршлыг нь маш сайн мэддэг байжээ. Энэ байдлаар тэр эцгийгээ нутаглуулсан газрыг хоёр жил орчим “Google Earth”-ийн тусламжтай эргэж тойрч хардаг байжээ. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэр урьдын л адил эцгийнхээ газрыг харах гэтэл тэнд ямар ч оршуулгын газар байсангүй. Бүгдийг нь газрын хөрстэй тэгшилсэн байжээ. Энэ бол Шинжааны Хотан хотын төвд байрлах уйгуруудын хамгийн эртний түүхтэй Султаним оршуулгын газар байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд энэ газрыг ийнхүү устгасан байна.

Уйгурын оршуулгын газруудыг сүйтгэж байгаа тухай анх аравдугаар сард Францын мэдээллийн агентлаг AFP, хиймэл дагуулын зураглал шинждэг “Earthrise Alliance” зэрэг байгууллагууд мэдээлж байжээ. Тэдний олж авсан мэдээллээр, 2014 оноос хойш дор хаяж 45 оршуулгын газрыг устгасан гэсэн бол CNN-ийн мэдээллээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд маш идэвхтэй буюу 100 гаруй оршуулгын газар устаж үгүй болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-05 59.153.114.167

Манайд Даландавхар Консулын дэнжын булшуудыг нуулгэж устгахад бид яах ч угуй л бг биз дээ муслимуудын булш амбааруудыг арилгалгуй яахав дээ тийм хэцуу байвал Уйгар чантуунууд буцаад Буддын шашнаа авах л угуй юуу даа тэд суулд Аравуудын довтолгооны дараал уван цуван ислам болсон болохоос Уйгарын бурханы шашны туух дурсгал маш их шуу дээ

Avatar

ХЭХЭ 2020-01-05 66.181.188.171

мөөр мөөр

Avatar

zochin 2020-01-05 103.14.37.8

Хятадууд шинжааныг арай л муухай дарлаж байна.

Avatar

Зочин 2020-01-05 103.26.195.143

Улс гэж байгаа л юм бол дотоод гадаад талдаа дэг журам тогтоох нь зев!! Манайх шиг ардчилал хvний заяагдмал эрх гэж гуцалдаж улилдсаар энэ том Хитад улс орон нь сvйрч дуусвал дэлхий сенене биздээ!!??

Avatar

Зочин 2020-01-05 107.77.173.37

Сонин юм аа.Энэ лалын шашинтнууд нэр л их АНУ-ыг харааж зүхсэн хүмүүс байх юм,гэтэл лалын шашинт Уйгар ах дүүсийнх нь төлөө нөгөө л муу Америкчууд нь ам нээж дугарч байх юм.

Avatar

Нурбол 2020-01-05 94.25.170.208

Сайн байна уу? Нэгдүгээрт Лал биш Ислам юм. Хоёрдугаарт АНУ-г харааж зүхэж байгаа бол, Ойрхи Дорнодод (Ирак, Иран, Сири)дайны хөлд нэрвэгдсэн олон гэм зэмгүй улс байдаг учраас арга ч үгүй биз, энэ нь бүх Муслимчууд гэсэн үг биш юм. Гуравдугаарт Хятадын Исламын шашинтай ард олонд хийж буй зүйлст эсрэг байр суурь илэрхийлсэн цөөхөн улс орон байсан хэдий ч (тухайлбал Турк) АНУ ганцаараа ам нээж буй хэрэг гэх нь тохиромжгүй болно.

Avatar

Нурбол 2020-01-05 94.25.170.208

Хэдийгээр ихэнхи хүн ам нь Исламын шүтлэгтэй (Саудын Араб г.м) том орнууд зохистой байр сууриа илэрхийлж чадахгүй байгаа нь харамсалтай ч, би Муслим гэсэн хүн болгон дотроо Хятадын явуулж буй энэхүү үйлдэлд эсрэг байр суурьтай байгаа болно! 🙂

Avatar

Зочин 2020-01-05 107.77.173.37

Та өөрөө ах дүү нараа өмөөрсөн үү?

Avatar

Нурбол 2020-01-05 94.25.170.214

Өчүүхэн надад найдоага тавин хүлээн суухаас өөр хийж чадах юм алга даа..

0 0
Avatar

Зочин 2020-01-05 192.82.78.184

Уйгурууд, лалууд, бурханы шашинтай улсуудыг дандаа өөрсдийн үхэгсдийн оршуулгын шавар амбаараар түрээ барьж суугаа газрыг нь эзэлж авч байдаг . Үүнийг х***а нар анзаарсан учраас тэрийг нь газартай тэгшилж байгаа бол уу. Хандыг нь дарж байвал таарна.

Avatar

Зочин 2020-01-05 66.181.182.55

Мөнхнаран ээжээ

Avatar

Зочин 2020-01-05 202.9.40.0

уйгарчууд бидний ахан дуус биш дайсан гэдгийг ойлго хятадууд дараад устгаад огчвол их сайн бн

Avatar

Зочин 2020-01-05 117.111.1.217

Уйгарууд шал ү****ц дорой юмаа яаж ч чадахгүй дуусах л биз

Avatar

Зочин 2020-01-05 43.242.242.59

Эд нар зүүнгарын хаант улсын гол дайсан нь байсан. Шашин зан заншил хэл яриа тэс өөр үндэстэн. Тэд нар Зүүнгарын хаант улсын дагвар улс байхдаа ойрад-манжийн дайны үед Зүүнгарын хаант улсын хаан Даваачийг нутагт нь зугатаж орж ирэхэд барьж аваад Манжид тушаасан буруу номтонгууд байгаа юм. Уйгаруудыг хятадууд яах нь маньд огт хамаагүй. Харин тэд нар Зүүнгарын монголчуудын үлдэгдэл болох цөөхөнөөлд нарыг казахуудтай нийлж шахаж уусгах бодлого явуулдаг гэсэн.

Avatar

Зочин 2020-01-05 103.212.117.69

Зүүн гарын улсын гал голомт үндэс угсаа чинь эд нар байгаа юм.

Avatar

Зочин 2020-01-05 139.5.217.46

jinjan-uigariin baruun tal kashgar hoton bol uigaruudiin nutagaa. harin zvvn tal ni bol zvvngariin haant ulsiin gol nutag ch dee..

Avatar

Зочин 2020-01-05 117.111.1.217

Хасагууд аймаар солиотой юм бна лээшд юм үзээгүй юмуу даа өөрсдийг нь тоосон хүн байхгүй байхад тэнэгтэж өгдгийн

Avatar

Зочин 2020-01-05 202.179.31.47

ha ha ha Uigar manid ogt hamaagui

Avatar

Зочин 2020-01-05 107.77.173.37

Нөгөө айхтар Иран,Ирак гээд өөр хаанах хаанах ч билээ Израиль АНУ-ыг харааж зүхээд байдаг гарууд лалын шашинт Уйгар ах дүүсээ өмөөрөөд Хятадын эсрэг ган үг ганхийж дугарч чадахгүй байгаа биз. Худлаа л байхгүй юу….

Avatar

Нурбол 2020-01-05 94.25.170.208

Тун харамсалтай хэрэг..

Avatar

GREAT MONGOLIA 2020-01-05 122.201.21.233

FREE XINJIANG UIGUR. FREE TIBET, FREE INNER MONGOLIA

Avatar

Зочин 2020-01-05 66.181.182.55

Манайхаар бол өвөрмонголчуудыг ад үзэж байгаатай адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж