АНУ-ын цэргийн баазад "Катюша" төрлийн хоёр пуужин тусав

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийн баазад "Катюша" төрлийн хоёр пуужин тусав

АНУ-ын цэргийн баазад "Катюша" төрлийн хоёр пуужин тусав

Иракийн нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яам байрладаг “Green Zone” хэмээх өндөр хамгаалалттай бүс рүү Ираны цэргүүд хоёр удаа их буугаар буудсан бол Багдадын ойролцоох АНУ-ын цэргийн баазад Катюша төрлийн хоёр пуужин туссан байна.

Одоохондоо хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл гараагүй байгаа аж. Өмнөх өдөр нь АНУ-ын явуулсан агаарын цохилтод Ираны генерал Кассем Солеймани алагдсан билээ. Генералын үхэл Иракийн талд маш хүндээр тусч, АНУ-ыг чиглэсэн халдлагыг нь улам өдөөсөн юм.

Эдгээр халдлагын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп маш ноцтой мэдэгдэл хийжээ. Тэрбээр Тегераны зүгээс дахин америкчуудын эсрэг нэг л цохилт өгвөл хариуг нь маш хурдан бөгөөд илүү хүчтэйгээр барих болно гэжээ. Ерөнхийлөгч Трамп хэрэв Иран дахин цохилт өгвөл Ираны түүх соёл, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий 52 газрыг онилсон байгаагаа мэдэгдэв. 52 гэдэг тоо нь тэртээ 1979 онд Тегеран дах АНУ-ын Элчин сайдын яаманд иранчуудад жил гаруйн хугацаанд барьцаалагдсан АНУ-ын 52 иргэнийг төлөөлж байгаа аж.

Сүүлийн үед Багдад дахь АНУ-ын элчин сайдын яам болон Иракт байрлаж буй АНУ-ын цэргийн баазыг чиглэсэн пуужингийн цохилтууд нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг Иран болон Ирак дах тус улсын холбоотнууд үйлдэж байгаа гэж АНУ буруутгадаг.

Өнгөрсөн сард болсон цохилтын үеэр Иракийн умард хэсэгт ажиллаж байсан АНУ-ын армийн гэрээт ажилтан алагдаж, хариуд нь АНУ-ын арми Ираны талыг баримтлагч Иракийн зэвсэгт бүлэглэлд агаарын цохилт өгсний улмаас 25 хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж