АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд | News.MN

АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд

АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд

Багдад хотод өгсөн пуужингийн цохилтын үеэр Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор Иран, АНУ-ын хоорондын харилцаа хурцдав.

“Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор цохилт өгсөн”

Генерал Касим Сулеймани Багдад хот дах нисэх онгоцны буудалд өгсөн пуужингийн цохилтын үеэр Пүрэв гариг (2020.01.02)-ийн орой амиа алдсан. Түүнчлэн энэ цохилтын үеэр Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн амиа алдаж, Иракийн 12 цэргийн албан хаагч бэртжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн нийслэл хот дах тус улсын Элчин сайдын яаманд халдсантай холбогдуулан Украин, Кипр, Беларусь болон Дундад Азид хийх айлчлалаа хойшлуулаад буй юм.

Помпео айлчлалаа нэгдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байсан ч “Иракийн байдлыг ажиглахаар”, мөн бүс нутаг дах АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Вашингтонд үлдэх ёстой болсон гэж тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зааврын дагуу Сулейманигийн эсрэг ажиллагаа явуулсан гэдгээ АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэж, "Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор ийм цохилт өгсөн" хэмээн мэдэгдсэн билээ.

Иран: Энэ бүхнийг зүгээр өнгөрөөхгүй

НҮБ-ын дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи “АНУ генерал Касим Сулейманигийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор эрх баригчид хариугаа авна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр ярилцлага өгөх үеэрээ "Америкчууд Ираны эсрэг хэдийнэ дайн эхлүүлсэн нь эдийн засгийн төдийгүй энэ хүрээнээс давсан дайн юм. Тэд ард түмний хайртай, хамгийн чухал эрхэм генералуудын нэгийг хөнөөж, энэ дайны шинэ хуудсыг нээсэн. Иран энэ бүхнийг зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж. Шаардлагатай гэж үзэж байгаа учир Иран хариу барина. Хэзээ, хаана хариу барихаа Иран өөрөө тодорхойлно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Сулеймани америкчуудад аюул учруулсан ямар ч нотолгоо байхгүй” гэжээ.

Генералын үхэл нефтийн үнийг өсгөв

АНУ-ын өгсөн цохилтын улмаас Ираны генерал Касем Сулеймани амиа алдсан тухай мэдээлсний дараа нефтийн үнэ хоёр гаруй хувиар өсөв. Тодруулбал, “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.76 хувиар өсөж, нэг торх нь 68.09 ам.доллар болсон бол WTI маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ нэг торх нь 62.86 ам.долларт хүрч 2.75 хувиар өссөн байна.

Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ-нд халдлага үйлдсэнийг эрс зэмлэн буруушаалаа

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Иракийн Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага үйлдсэнийг зэмлэн буруушааж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудастаа “Дэлхий дахины дипломатууд нь эсэргүүцлийн бай бус, яриа хэлэлцээ явуулах суваг юм. Багдад дахь ЭСЯ-нд болсон халдлагыг би эрс зэмлэн буруушааж, олон улсын эрхийг хүндлэхийг уриалж байна. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн жиргэжээ.

АНУ өмнө нь Ирак, Сири дэх “Каттаиб Хезболлах” бүлэглэлийн байгууламжид цохилт өгсөн. Киркук хотын ойролцоох Иракийн баазад цохилт өгсний хариуд ийм ажиллагаа явуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. Үүний дараа шиитүүдийн бүлэглэлийн гишүүд Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн байна.

Трамп: Сулейман дэлхийн номер нэг террорист

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, өнгөрсөн Баасан гаригт алагдсан Ираны генерал Кассем Сулейманийг америкчуудад "гэнэт халдах”-аар төлөвлөж байсан, "дэлхийн номер нэг алан хядагч" гэж нэрлэжээ. Америкийн удирдагч Флорида дахь түүний Мар-а-Лагогийн харшдаа сэтгүүлчидтэй уулзахдаа ийн хэлснийг Америкийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна.

Трамп “Өнгөрсөн шөнө, миний тушаалаар Америкийн цэргийн хүчин өндөр нарийвчлалтай цохилтыг амжилттай гүйцэтгэсний үр дүнд "дэлхийн номер нэг алан хядагч" Касем Сулеймани алагджээ. Сулеймани АНУ-ын дипломат ажилтнууд болон цэргийн албан хаагчдад гэнэтийн, аймшигтай цохилт өгөхөөр бэлдэж байсан" гэж хэлжээ. Цагаан ордны тэргүүн “Бид түүнийг амжилттай барьж устгасан хэмээн нэмж хэлсэн байна.

Трамп хэлэхдээ “Вашингтон Иранд дэглэмийн өөрчлөлт хийхийг эрэлхийлэхгүй. Харин Тегераны ажиллагаа нь түрэмгийлэл бөгөөд бүс нутагт тогтворгүй байдал бий болгож байна гэж үзэж байна. Би Ираны ард түмнийг маш их хүндэлдэг, тэд бол гайхалтай өв уламжлалтай, мөн хязгааргүй чадамжтай хүмүүс юм. Бид бүс нутгийн, тэр дундаа хөрш орнуудын тогтвортой байдлыг хангахын тулд Ираныг дэмжиж буй хүчнийг ч  устгах ёстой” гэжээ.

“Ираны 52 байгууламжид маш богино хугацаанд, асар хүчтэй цохилт өгнө”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гариг (2020.01.05)-т твиттер хуудастаа “Генерал Кассем Сулеймани амиа алдсантай холбоотойгоор хийгдэж болзошгүй Исламын Бүгд Найрамдах Улсын аливаа халдлагын хариуд АНУ Ираны 52 байгууламжид “маш богино хугацаанд, асар хүчтэй" цохилт өгөх болно” хэмээн жиргэв.

Тэрбээр "Үүнийг анхааруулга болгоё. Хэрэв Иран Америк, эсвэл Америкийн байгууламжуудад цохилт өгвөл бид Ираны 52 байгууламж (олон жилийн өмнө Иранд Америкийн 52 төлөөлөгчийг олзлон барьцаалсан)-ыг устгах болно. Эдгээрийн зарим нь Иран, Ираны түүхтэй салшгүй холбоотой, соёлын маш чухал ач холбогдолтой газрууд юм. АНУ аюул заналхийллийг хүсэхгүй байна!" гэжээ.

Мөн тэрбээр "Иран Сулейманигийн амь нас хохирсон цохилтын хариу болгон АНУ-д цохилт өгнө хэмээн маш зоригтой ярьж байна. Сулеймани хэдийнэ манай ЭСЯ-нд, манай бусад барилга байгууламжуудад халдахаар зэхэж байсан. Ираны талаас олон жилийн турш “өдөөн хатгалга” хийсээр ирсэн" хэмээн жиргэсэн байна.

Мянга мянган ирак Багдадад генерал Сулейманитай салах ёс гүйцэтгэв

Мянган мянган шийт Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал (IRGC, Ираны зэвсэгт хүчний элит ангиуд) Кассем Сулейманитай салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцжээ. Аль Маяаден Бямба гариг (2020.01.04)-т Багдадад болсон гашуудлын ажиллагааг тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Адель Абдель Махди болон Иракийн бусад удирдагчид удирдан явуулсан байна.

Жагсагчид "Сулейманигийг төрүүлсэн газар түүн шиг олон мянган хүнийг авчрах болно!", "Бид Америкаас өшөө авах хүртлээ санаа амрахгүй!" гэсэн уриа лоозон барин жагсчээ.

"Аль-Хашд аль-Шааби” бүлэглэлийн командлагч Фалех аль-Файад суваг ярихдаа “Иракчууд генерал Сулейманитай салах ёс гүйцэтгэх ажиллагаанд үй олноороо оролцсон нь зөвхөн зэвсэг барьсан ахан дүүс төдийгүй жирийн хүмүүс түүнд хэр хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл" гэж дээр ярьсан байна.

Иракчууд АНУ-ын үйлдсэн гэмт хэргийн дараа хатуу байр суурь баримталж, Америкийн цэргийг татан гаргахыг эрэлхийлэх болно. Америкчууд 2003 оноос хойш Ирак дахь шашны хуваагдалд л хувь нэмэр орууллаа" гэж аль-Файяд хэлжээ.

Эх сурвалж: TASS, REUTERS, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-05 182.160.32.85

iimerhuu nuhtsuld magadgui 20r zuunii ehen uy tuunees umnuh uy bsn bol ali hediin daiinuu gal awalzchihsan bga ghdee ene 21r zuun hen turuulj towch darsan n nuguuhuu gazrii n hursnuus archina tiim blhr hen ch tsumiin dainiig husdeggui. neg bodliin tsumiin zewseg bidnii uyd tomoohon dain garhaas sergiildeg bh.

Avatar

Зочин 2020-01-05 73.70.96.211

USA h****** hiigeegui sh dee Buruu medeelel bna USA giin bairand Iran h****** hiisnii esreg hariu tsohilt ogson sh dee

Avatar

Нурбол 2020-01-05 94.25.170.208

Энэ нийтлэлийг бичсэн хүнд хандаж хэлмээр байна аа, Лал биш Исламын шашин гэдэг юм л даа! 🙂

Avatar

Зочин 2020-01-05 103.229.122.158

Hend hamaatain tegeed

Avatar

Anand 2020-01-05 202.126.89.46

Odoo ene teroristuudig unsen tovrog bolgoh tsag ni irjee!

Avatar

Зочин 2020-01-05 202.21.110.94

АНУ-н хувьд Терорист гэж байхгүй Нефьт гэж байгаа тэдэнд нефьт болон бусад геополитикийн сонирхол байгаа болхоос алан хядагчтай тэмцэж байгаа хэрэг огт биш

Avatar

иргэн 2020-01-05 192.82.71.23

Х.Баттулга тэнэг. Эх орноо алагч .

Avatar

Зочин 2020-01-05 202.131.231.46

hucaach

Avatar

Зочин 2020-01-05 203.91.115.48

Өнөөгийн томоохон улс төрчид номер 1 т*******т болох гэж их өрсөлдөж байна даа. Одоо хэн нь тэргүүлж эхлэв дээ

Avatar

Зочин 2020-01-05 150.129.143.207

Израилийн хатгалгаар Трамп муухай том алдаа хийлээ дээ.

Avatar

Зочин 2020-01-05 192.82.76.42

Исламын шашны голлох 2 урсгал шийт, суннитүүд олон зуун жил сөргөлдөөнтэй амьдарч буй. АНУ-гын холбоотон Саудын Араб, Кувейт, Арабын Эмират гэх мэт нь суннит, харин Иран, Ирак, Сирийн эрх барих /Башар Асадын отог омгынхон/ шийт шүтлэгтэй. Бас Израил гэж улс, еврей үндэстэн газрын хөрсөн дээр байх ёсгүй, гэж Иран муйхарлан зүтгэдэг. АНУ энэ бүс нутагт газрын тосны ашиг сонирхолтой, гээд л бөөн гурвалжин дөрвөлжин бужигнаан болдог байна.

Avatar

Зочин 2020-01-05 192.82.76.42

Энэ алагдсан генерал Путиныг хатгаж оросын цэрэг, агаарын хүчнийг Сирид ороход голлох нөлөө үзүүлсэн гэнэ. Цаашлан ч ойрхи дорнодод оросуудыг Израил, Америктай мөргөлдүүлэн, тэдний нөлөөг шахан гаргах, ингэснээр суннит шашинтай олон ард түмэн, ястан угсаатанг аймаглан устгах алсын хараатай нэгэн байсан гэнэ. Яваандаа Ираны ерөнхийлөгч ч болох магадлалтай гэсэн хардалт айдас АНУ-гын улс төрийнхөнд байсан шиг. Тэгвэл бүр дийлдэх ээ болино гэж тооцоолсон бололтойдог. Гадаад сайтуудын мэдээллээс…

Avatar

Ovgon 2020-01-05 59.153.112.132

Mulguu musulmanchuud yu hiij chadahav de. Aguu amerik mandtugai

Avatar

Муусайн янкууд 2020-01-05 64.119.22.10

ану халдлага хийх гэж байсан гээд хотуудад нь цохилт ѳгвѳл яах вэ. Яахаараа нэг улс нѳгѳѳгѳѳ зүгээр л бѳмбѳгдѳж байдаг юм. Серб бѳмбѳгдсѳн иракаас химийн з****г олдоогүй гэхдээ л бѳмбѳгдсѳн. Сирийг бѳмбѳгдсѳн одоо нефтийг авах цѳѳн хэдэн цэрэг сирид байгаа. Ветнам кампучи зүүн ѳмнѳд ази тэр чигээрээ ану дайн хийж олон зуун иргэдийг алсан. Хэн цѳмийн з****г хэрэглэсэн бэ.

Avatar

ИХ МОНГОЛ 2020-01-05 202.126.88.218

ЧИНГИС ХААН ЭЛЧИН БОЛГОН ЯВУУЛСАН ХҮМҮҮСЭЭ ДЭЭД ЗЭРГЭЭР ХАМГААЛДАГ БАЙСАН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ РУУ ДАЙРВАЛ ЯАХ ЁСТОЙГ АНУ ХАРУУЛЛАА ДАА.

Avatar

Зочин 2020-01-05 66.181.187.82

tegeel neg chingis -g yardag yum unendee bol chingis ta nariin uvug deedes bish shuudee ta nar shig sul doroi archagui amtadiig uvug deedes bol huja nar l baih

Avatar

Зочин 2020-01-05 202.179.27.150

Багдад хот бишээ. Ираны нийслэл Тегеран хотод аллага болсон байна. Иран, Ирак хоёрыг ялагдаггүй тэнэг "сурвалжлагч" ..

Avatar

Зочин 2020-01-05 117.111.1.187

Chi harin uuruu yuch oilgodoggui teneg hun bn . Bi bol bur Roiterd agentlagiin medeeg Angli hel deern unshaad gaihaad barshgui baij bn . AHY Irak ulsiin nutag devsgert Iran ulsiin said general huniig t*******t h****** hiigeedl honoochihoj bn . Ene odoo yu bolood bn . Buhel buten tusgaar togtnoson uls oronuudiig eleg barin deerelhej eree tseergui doromjlood bolj baigaa ymuudaa !

Avatar

Зочин 2020-01-05 66.181.185.156

Энэ Иран арабууд хий туг шатааж жагсаж энэ тэр сүрийг үзүүлэхийн угаасаа байлдахаар ямар ч утгагүй зохион байгуулалтгүй Акбар Аллах гээд л бүгд орилоостой

Avatar

Зочин 2020-01-05 139.5.217.46

arabuud yg tegej oriolood baildaj chaddagui ard tvmen l dee.harin pers garaliin iranuud bol ogt oor shuu ted bol daichid ard tvmen sh dee..chi afganuud kurduudiig haraa ted bol pers garaltai l hvmvvs ch dee..

Avatar

Зочин 2020-01-05 202.126.89.170

Одоо тэр эртний Перс чинь байхаа больсоон. Шашинд хэт ороод дууссан

Avatar

pers garaliin 3 uls bna.udahgui kurdiin uls bii bolonoo.. 2020-01-05 139.5.217.46

hel soel ard tvmen ni hebeerei bnaa..shashind ch iranuud oorsdiinhoo songoltiig hiij shiit ursgaliig absan ch dee.iimees arabuudtai vrgelj daisagnaj bgaa..

Avatar

Зочин 2020-01-05 202.126.89.56

Alaltsaad bai alt usnu haha

Avatar

Суннит 2020-01-05 213.143.46.174

дайтаасай гэж ханцуйндаа залбираад л сууж байна даа.

Avatar

зочин 2020-01-05 202.9.46.211

Пентагон аль 10 сард Касем ийг устгах зөвшөөрөл Трампаас хүсжээ … Трамп харин ч их удааж …
Пентагон хэнийгч ,хаанч, хүссэн цагтаа устгаж чаднаа гэдгээ харуулж байгаа юм аа … Одоо өнөө Ким пацаан унтаж чадахгүй баларж байгаа биз ..ха ха .

Avatar

Зочин 2020-01-05 117.111.1.124

Иран Ирак 2 чинь нэг улс болчихоо юу Би ойлгохгүй байна уу Багдад ход Иракийн нийслэл байсан биз дээ.Ираны нийслэл Тегеран гэдэг бишүү бүүр толгой эргэчихлээ

Avatar

Зочин 2020-01-05 202.9.46.211

Ираны генерал Иракд очоод халдлага зохион байгуулж яваад амиа алджээ ..

Avatar

Зочин 2020-01-05 146.115.163.21

Tarhi tolgoigoo ajillulaach. Chamaig iraq d bumbugdchij geel bodohgui yu. Enend chin uhaan hurch yadaad bh yu bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж