Хүүхдийн мөнгө: Амьжиргааны түвшний босго оноо харгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө: Амьжиргааны түвшний босго оноо харгалзахгүй

Хүүхдийн мөнгө: Амьжиргааны түвшний босго оноо харгалзахгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн. Уг төсөлд, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тусгасан юм.

2019 оны байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж буй аж.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, хуучин өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй босго оноог хангасан хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан бол энэ оноос эхлэн өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхэд бүрт босго онооны болзол шаардлагагүйгээр нийт хүүхдэд олгох юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж