Иргэдийн татварын буцаан олголтын материалыг авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

Иргэдийн татварын буцаан олголтын материалыг авч эхэллээ

Иргэдийн татварын буцаан олголтын материалыг авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болон буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн билээ. Тодруулбал, анх удаа орон сууц худалдаж авсан иргэд болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагдах юм. 

2019 онд орон сууц худалдан авсан иргэд татварын буцаан олголт авахын тулд ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэх ёстой. Ингэхдээ дөрвөн төрлийн лавлагааг Хур системээс шууд гаргах юм. Үүнд оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт ч мөн хамаатай.

Харин 300 саяас 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд орлогоо тайлагнаад, татвараа 10 хувиар нь төлсний дараа төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ. 300 саяас доош төгрөгийн орлоготой татвар төлөгч шууд нэг хувийн татвар төлөх юм байна.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авах боломжтой хэмээн заасан. Гэхдээ зургаан сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм. Өөрөөр хэлбэл, 2020 онд 2019 оны буцаан олголтоо авч байгаа болохоор хуучнаараа гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. 

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж