Г.Мандахнаран Чөлөөт бөхийн Улсын аварга болов | News.MN

Г.Мандахнаран Чөлөөт бөхийн Улсын аварга болов

Г.Мандахнаран Чөлөөт бөхийн Улсын аварга болов

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.01.04/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга,Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтай Г.Мандахнаран 2020 оны УАШТ-д түрүүллээ.

65 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн жилийн дараа хуучин жиндээ буюу 65 кг-ын жинд улсын аваргадаа зодоглосон юм. Тэрбээр манай эрэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын цорын ганц эрхийг авчираад буй ОУХМ Т.Тулгатай 1/4 шигшээд тааран барилдаж, 4:3-өөр туршлага заан илүүрхсэн юм.

Ингэснээр Г.Мандахнаран, Т.Тулга нарыг ирэх хавар олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд авч явж өндөр амжилт үзүүлсэн болсон хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан нэгийг нь сонгож Токиогийн олимпод авч явах юм.

Дөрвөн жилийн дараа 65 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд С.Билгүүнийг 13:4-өөр туршлага заан ялж Монгол Улсын аваргаас ес дэх түрүүгээ хүртэв.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-01-04 103.10.23.6

Мандахнаранг олимпод барилдаасай гэж зүрх сэтгэлээсээ хүсч байна. Ясны тамирчин.

Avatar

Зочин 2020-01-04 211.36.144.234

Amjilt xvsie
Mandaxnaramg olimpd xarmaar bna amjilt

Avatar

123 2020-01-04 192.82.78.96

бяртай хүнд буруу байхгүй шд амжилт хүсье авчихаад зүүж чадаагүй медалиа өнгий нь хувиргаад аваад ирэх болтугай

Avatar

Зочин 2020-01-04 64.119.18.180

Жаргахнаран ичиж амьдармаар, хуний олж ирсэн эрхээр олимпод явчих санаатай тэр ухэн хатан дайрч байгааг нь, уг нь бол туруучийн олимпийн дараа л хариуцлагаа хулээгээд тайчигчидтайгаа цуг нэг месен зайлах естой байсан гар ш дээ, тэгсэн одоо бас шулэнгтээд явж л байх юм

Avatar

Зочин 2020-01-04 192.82.68.141

Наад хүү чинь олимпын медальтан юм шүү.
Даанч бурхан буцаагаад авчихсан юм шүү дээ.
Сүүлчийн олимп амжилт хүсье!

Avatar

Зочин 2020-01-04 59.153.115.203

chadahgui baij erhee avchihsan huuhded gai bolov doo

Avatar

Haramsaltai 2020-01-04 203.91.115.54

Daljignaj baij medalia aldsan daa odoo yahavdee endee jalgandaa urviiguud barildsan bolool bhaas daa ug ni olimpiin medaltan bolchihood yavj bh hun shuu dee Tuvshinbayar avarga shig suulchiin much hurtel barildahiig olimp delhiin avargad hariutslagatai baihiig dasgaljuulagch nar ni sain zaadag bmaar yum bnle odoo yu bhavde zunii olimp ehellee

Avatar

Зочин 2020-01-04 79.219.55.108

Амныхаа салиаг арилгаж чадаагүй байж хуцдаг гаруудын нэг байна

Avatar

Хн 2020-01-04 103.26.195.74

Битгий онгироод байгаарай новшоо

Avatar

Тамирчин 2020-01-04 103.26.193.87

Гөлөг минь амаа тат.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж