Г.Мандахнаран Чөлөөт бөхийн Улсын аварга болов

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран Чөлөөт бөхийн Улсын аварга болов

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.01.04/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга,Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтай Г.Мандахнаран 2020 оны УАШТ-д түрүүллээ.

65 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн жилийн дараа хуучин жиндээ буюу 65 кг-ын жинд улсын аваргадаа зодоглосон юм. Тэрбээр манай эрэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын цорын ганц эрхийг авчираад буй ОУХМ Т.Тулгатай 1/4 шигшээд тааран барилдаж, 4:3-өөр туршлага заан илүүрхсэн юм.

Ингэснээр Г.Мандахнаран, Т.Тулга нарыг ирэх хавар олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд авч явж өндөр амжилт үзүүлсэн болсон хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан нэгийг нь сонгож Токиогийн олимпод авч явах юм.

Дөрвөн жилийн дараа 65 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд С.Билгүүнийг 13:4-өөр туршлага заан ялж Монгол Улсын аваргаас ес дэх түрүүгээ хүртэв.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж