Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов | News.MN

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов

Шинэ он эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн ярианы гол сэдэв нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан үг хэлэхдээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргасан тухай онцолсон бол Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2020.01.06/ тэтгэврийн зээлийг энэ сардаа багтаан тэглэх шийдвэр гаргасан. Эдгээр мэдэгдэл, шийдвэр нь олон хүнийг хоёр талд хуваагаад буй. Харин ахмад настан, тэр дундаа тэтгэврийн зээл аваагүй буурлууд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Монгол Улсад тэтгэвэр авч буй 410 мянган ахмад байгаагийн 231 мянга нь тэтгэврийн зээлтэй бол 170 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй юм. Тэтгэврийн зээлийг тэглэхэд төр 800 гаруй тэрбум төгрөг гаргах шаардлагатай болоод байгаа.

 ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨРӨӨ ДУРТАЙ АМТТАНАА АВЧ ИДЭЭД БАЙЖ БАЙ ГЭДЭГ

-Д.Магсаржав-

-Энэ жил 87 нас хүрч байна. Улсад 47 жил хүүхдийн сувилагчаар ажиллаад 1980 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн өрийг тэглэх гэж байгаа нь зээлтэй хүмүүстээ ашигтай зүйл болж байна. Миний хувьд тэтгэврийн зээл авч байсан удаагүй. Арван нэгэн хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань тусдаа гарч, охин болон хүргэнтэйгээ амьдарч байна. Цагаан сар, баяр ёслол болохоор хүүхдүүд маань хамжаад хэрэгтэй зүйлийг нь бэлдээд өгчихдөг юм. Хүүхдүүд маань тэтгэврийн мөнгөөрөө дуртай амттанаа авч идээд байж бай гэдэг юм. /инээв/ Эдийн засаг хүндрэлтэй үед бусдын зээлийг цайруулна гэдэг нь тохиромжгүй санагдаж байгаа.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХҮҮХДЭДЭЭ Л ЗАРЦУУЛЖ БАЙГАА ХАРАГДДАГ

-П.Цогбадрах-

-Улсад 40 гаруй жил ажиллаж, тэтгэвэрт гараад долоон жил болж байна. Тэтгэвэр маань үнэн зөв тогтоогдож, сар бүр боломжийн тэтгэвэр авч байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа нь зээл авсан хүмүүст ашигтай, аваагүй хүмүүсээ хохиролтой зүйл болоод байна. Ахмадууд тэтгэврийн зээлийг өөрсдийн үр хүүхдэдээ л зарцуулж байгаа харагддаг. Үр хүүхэд, ач, зээгийнхээ сургалтын төлбөр, машин, байрны мөнгөнд нь дэм болдог. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэхийн оронд тэтгэврийн хэмжээг тэнцүүлэх шаардлагатай. Эсвэл тэтгэврийн зээлд зарцуулж байгаа мөнгөөрөө үйлдвэр, цэцэрлэг, эмнэлэг байгуулж олон хүнийг ажилтай, орлоготой болгох хэрэгтэй.

ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨ ХЭРЭГЛЭЭНДЭЭ ХҮРГЭХ ГЭЖ ЗҮДЭРЧ БАЙНА

-Л.Сүрэнхорлоо-

-Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн зээлийг тэглэж байгаа нь тэгш биш байна. Хоёрт, тийм их хэмжээний зээлийг тэглэх нь улсын эдийн засагт асар хохиролтой.

Олон хүүхэдтэй, 20 жил улсад ажилласан гээд 1991 онд тэтгэвэрт гарсан. Одоо 70 нас гарч явна. Тэтгэврийн 346 мянган төгрөгөөр сарын хэрэглээ, эм тариандаа хүргэх гэж зүдэрдэг. 100 мянгыг нь байрны төлбөр, 100 мянга гаруйг нь даралтын болон бусад эм тарианд зарцуулаад цаана нь үлдсэн 100 мянга гаруйг нь хүнсэндээ зарцуулж байна. Бие өвдөж, дахиж эм хэрэг болбол хүүхдүүдээсээ мөнгө авдаг. Ингэхдээ 50 мянгаас хэтрүүлдэггүй. Тэд ч бас амьдрах гээд л зүтгэж яваа шүү дээ. Гэтэл зээл авсан нэгнийх нь зээлийг тэглэж болохгүй шүү дээ. Оны өмнө Ерөнхий сайд 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг 50 мянгаар нэмнэ гэсэн. Тэгэхээр нь баярлаад байгаа. Уг нь дээл хувцас оёод нэмэлт мөнгө олчихдог байсан бол одоо хараа муудаад, юм оёж чадахгүй болсон. Нэмэлт орлогогүй болсон. Цагаан сараар хүүхдүүд маань тусалж, бас насны хишиг, одонгийн мөнгөөрөө болгосоор ирлээ.

ЗЭЭЛЭЭ ДУУСГААД ТЭТГЭВЭР АВСАН ЧИНЬ ГОЁ БАЙНА

-Б.Мядагмаа-

-Тэтгэврээ зээлж хүргэндээ авч өгөөд хоёр жил тэтгэврийн бараа хараагүй. Зээл маань саяхан дуусч, арванхоёрдугаар сард тэтгэврийн мөнгөө авлаа. Гоё байна. Дахиж хэн нэгэнд зээл авч өгөхгүй. Зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэвэл над шиг олон настан тэтгэврийн мөнгөө өөрөө аваад баярлах байх. Би таван хүүхэд төрүүлж, 1992 онд 40 гаруйхан насандаа тэтгэвэрт гарсан. Энэ үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэнэ. Аштай юу даа. Цагаан сараар зээл авалгүй, шинэлнэ гэж бодож байгаа.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ НЬ, ТЭГЛЭЛЭЭ ГЭЖ БАРЬЦАХ НЬ Ч БУРУУ

-Д.Батжаргал-

-Тэтгэвэрт гараад 10 гаруй жил болж байна. Саяхан миний тэтгэврийн зээл дууссан. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг их буруу. Зээлийг тэглэлээ гэж барьцах нь ч буруу. Тэтгэврийн зээлийг тэглэвэл, тэтгэврийг нэмбэл ахмадуудад нэмэртэй л дээ. Гэхдээ улсын эдийн засгаа бодох хэрэгтэй. Зээлд зарцуулах мөнгөөр нийгэмд хэрэгтэй олон зүйл хийж болно. Цэцэрлэг, эмнэлэг байгуулж болно. Ажлын байр бий болгож болно.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
11
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

143 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Байгалмаа 2020-01-06 202.126.89.98

Тэтгэвэрийн зээлийг тэглэсэнд ,төр засагтаа маш их баярлаж байна Хэдэн хөгшинийхөө нуруун дээрхи хүнд ачааг салгаж өглөө Төр маань биднийгээ мартаагүй юм байна аа гээд хөгшчүүл маш их баярлаж байна шүү

Avatar

Зочин 2020-01-06 64.119.23.68

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА.НАСТАНГУУДАА ТӨР ХАРЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.УДАХГҮЙ МОНГОЛЫН ЦАГААН САР БОЛЛОО АХМАДУУД БАЯРЛАГ .ОЙРЫН ЖИЛ ИНГЭЖ БАЯРЛАСАНЫГ МЭДЭХГҮЙ.ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨРГҮЙ ҮХЭХ НЬ ГЭХЭЭС ӨНДӨР НАСТАН БИ БАЯРЛАЖ БАЙНА.МИНИЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 918000 БАЙГАА БАЙХ
ТӨР ЗАСАГТАА БА,ЯРЛАЛАА

Avatar

Зочин 2020-01-06 103.212.117.221

Ахмадын тэтгэврийг тэглэх нь зөв.Залуучууд бид эцэг эхийнхээ тэтгэврийг авахаас өөр аргагүй банкны зээл өндөр учраас .Миний аав ээж тэтгэвэр авдаг би 12 сард тэтгэврийнх нь зээлийг чөлөөлсөн.Гол нь өндөр настай учраас үхэхдээ тэтгэврийн зээлээ төлж чалахгүй нь гэж бодох вий гэж сэтгэл минь эмзэглэдэг байсан учраас.Ахмадууд өр авлагагүй сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Avatar

Зочин 2020-01-06 73.109.63.52

Энэ нь өөрөө үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох гээд байна! Ялгаварлаад байна! Тэтгэврийн зээл биш өөр замаар аргагүйн эрхэнд зээл авсан, өр ширэнд баригдсан хөгшчүүлийн хохь нь болоод хоцрох уу? Бүх тэтгэврийн насны хүмүүст жигдхэн нэг удаагийн тэтгэлэг өгчих л дөө! Тэгвэл шударга шдээ!

Avatar

Тэтгэврийн иргэн 2020-01-06 139.5.218.203

Ядарсандаа зээл авч бгаа шүү нөхдөө 310.0₮ авч бгаад н зорилтот бүлэгт зээл авсан аваагүй бүгдэд өг/ энэ бага тэтгэвэр авч бгаа иргэд чинь Насаараа үйлчлэгч асрагч хийж хамаг хүндийг хийсэн цалин ч тэтгэвр ч хамгийн доод авч бгаа хамгийн шударга улс Бид нар заавал мэргэжилгүйдээ биш инженер цэл залуудаа хийж бгаад хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй болоод ийм ажил хийж бсан мэргэжлээрээ ажиллая авахгүй аргагүй эрхэнд үйлчлэгч ийм доод хэмжээ авдаг иргэд рүүгээ чиглээд з сая эднүүст өг

Avatar

Зочин 2020-01-06 73.109.63.52

Тэтгэврийн зээл аваагүй нь тэгээд баян хангалуун, задарсан болох нь уу?! Үгээ олж хуцаарай

Avatar

zochin 2020-01-06 202.131.234.154

Өмнөх тэтгэврийн зээлийн зөрүү арилгаж чадаагүй байж 0-8,0 сая төгрөгийн тэтгэврийн зөрүү гаргаад хаячих юм. Зээлээ аваад ашигласан л биз дээ хаячихсан юм уу. Аваагүй нь яах юм. Санхүүгийн сахилга бат гэж хаана байна. Олдосны хэрээр зээлж зээлсний хэрээр төрөөр төлүүлдэг болох юм уу. Цалингийн зээлээ тултал авцгаая.

Avatar

zochin 2020-01-06 202.131.234.154

Tetgever nemex mungu alga geed bsan. Tetgevriin zeel teglen geed xuchaad. Uursdiin sonirxoloor garsan xumuusiin tetgever baga bna geed. Tulsunuuruu avdag zarchim xaachsan be. Teg xumuus garaad zaluugaaraa zugeer suugaagui um xiisen. Mungu olson. Tetgevriin zeel avaad zugeer baigaagui udsun uusan omsson zuusen xuuxeddee ugsun. Zeel avaagui xumuus yasan. Zeel tegleed ediin zasagt nuluuluxgui ch gex shig

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.26

776 тэрбумын зээлийн өрний 230 тэрбум буюу 30 хувийн зээлийг 15500 хүн авчээ. Гэтэл 180 мянган тэтгэвэр авагч зээлгүй гээд хоосон хоцорч байна. Тэгш бус байдал, бодлогогүй, болчимгүй үйл ажиллагаа ийм байдалд хүргэхээр байна. Зээлгүй ахмадууд өөр байгууллага, хувь хүнээс гэх мэтээр зээл аваад адилхан л ядаж яваа гэдгийг Женко мэт мэдэхгүй байгаа нь аргагүй. Ийм байдлаа эргэж харахгүй бол амьдрах хугацаа нь богиноссон бидний тэвчээр тун эвгүй байдалд хүргэж болохыг анхааруулмаар байна.

Avatar

Зочин 2020-01-06 103.26.195.71

шударга гэж байнауу??алагчлаад

Avatar

ИРГЭН САРАНТУЯА 2020-01-06 139.5.217.187

ОДОО БАНКУУД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОХГУЙ БОЛ АХМАДУУД БИД БОЛОН ХБИ ХАЛАМЖ АВДАГ ХҮМҮҮС ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ БОЛОХООР АМЬДРАЛ САЙЖРАХ БАЙХ ГЭХДЭЭ ТЭТГЭВРИЙН ДЭВТЭР АВЧ ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ХҮҮЛДЭГ ХҮМҮҮС МЭР СЭР БАЙДАГ ШҮҮ ТЭДЭНД БАС ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Avatar

ИРГЭН САНЧИР 2020-01-06 139.5.217.187

ЦЭРЭГ ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД ТЭТГЭВЭРТ ГАРСАН УЛСЫН ТЭТГЭВЭР ТЭГЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ ТЭД ЧИНЬ БИДНИЙ АМАР ТАЙВАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЗАЛУУ НАС ЦАГ ЗАВАА БИДНИЙ ТӨЛӨӨ ЗАРЦУУЛЖ БАЙСАН УЛС ШҮҮ ЭХ ОРОН НЬ ИЙМ ХҮНД НӨХЦӨЛД АМЬДАРЧ ИРСЭНИЙГ НЬ МЭДЭЭД ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРГАДАГ ОЛОН УЛСЫН ЖИШИГ БАЙНАА ТЭД ЗАРИМ ҮЕД ГЭР БҮЛДЭЭ Ч ЗАРЦУУЛЖ ЧАДААГҮЙ ЦАГ ХУГАЦААГ БИДЭНД ЗАРЦУУЛЖ ХАМГААЛЖ БАЙСНЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АХИН БҮҮ ОЛГООЧ ОДОО АХМАДУУД БОЛОН ХБИ Ч ГЭСЭН ЗЭЭЛ АВАХГҮЙ БАЙЯ

Avatar

Зочин 2020-01-06 66.181.160.18

Цэрэг цагдаагийнхан өндөр тэтгэвэр тогтоолгоод,өндөр тэтгэмж аваад дөнгөж 40 гараад сууж байгаа .Эдгээр хүмүүс өндөр настан мөн үү.Харин ч бизнес хийх мөнгөтэй боломжийн улсууд биш үү

Avatar

Зочин 2020-01-06 66.181.160.18

Тэтгэврийн зээл тэглэх асуудал их л маргаан талцал дагуулж байх шиг байна.Миний бодлоор ахмадууд гэдэг ойлголт нь өөрөө асуудал юм биш үү. Яг хэдэн насны хүнийг ахмад гэж ойлгох вэ? 65-аас дээш насны насны хишиг авдаг жинхэнэ өндөр настнуудаа дэмжих хэрэгтэй.Өндөр тэтгэвэр тогтоолгож ,өчнөөн саяын тэтгэмж авсан нэн залуу улсуудыг ахмад гэж үзэх үү.Жинхэнэ ахмад чинь тэтгэврийн доод хэмжээгээр авдаг 320 мянгын тэтгэвэртэй ямар ч тэтгэмж аваагүй ядарсан хөгшид шүү дээ

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.120

Намууд монголын ард түмнийг хэд хувааж байсан бол одоо ерөнхийлэгч ахмадуудыг хоёр хуваалаа. Монголчууд хэдий олон хуваана тэр хэмжээгээр улс орны аюулгүй байдал алдагдаж байна.

Avatar

xeremxen 2020-01-06 66.181.161.10

Eronxiiligch bolon zasgiin gazartaa bayarlalaa. Axmaduudaa ornoos gargax zob shiidel bolloo.

Avatar

Өндөр настан 2020-01-06 66.181.161.49

Би 21 настайгаасаа хойш 38 жил хүнд хортой уурхайн нөхцөлд ажиллаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр маань 820 мянган төгрөгөөр тогтсон. Оны өмнөхөн Солонгос улсад уушигны хагалгаанд орох зорилгоор тэтгэврээ зээлээд 16 сая төгрөг авсан. Амьтан ах дүү, үр хүүхдүүд маань бас нэмэгдээд хагалгаандаа амжилттай орсон. Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг маань тэглэж өгч буй төр засагтаа гүнээ талархал илэрхийлье.

Avatar

0202 2020-01-06 202.179.24.32

Я г тань шиг ийм байдлаар зээл авсан хүмүүсийн зээлийг төлөөд өргүй болгочихвол ёстой болж байна.

Avatar

Хэзээ ичгүүргүй амьтадаас салах бол. 2020-01-06 202.126.89.81

Сонгуулиар мөнгө тараадагийн нэг хэлбэр.Бүр хортой,шударга бус.

Avatar

зочин 2020-01-06 202.131.234.154

Тэтгэврийн зээл тэглэснээс тэтгэврийг нэмбэл асуудал үүсэх нь багав Авсан аваагүй Их бага зээл авах авахгүй гээд асуудал үүснэ. Зээл 0-ээл авмаар байна гэнэ

Avatar

Lkhagva 2020-01-06 64.119.16.231

Iim shiidver gagaj baihaar zugeer suusan deer darga naraas

Avatar

Зочин 2020-01-06 49.0.135.130

Хэрэв ахмадуудаа алагчлалгүй баярлуулъя гэвэл, 776 тэрбум төгрөгөө нийт тэтгэвэр авагчдынхаа тоонд тэнцүү хуваагаад оногдсон хэмжээгээр нь зээлтэйнүүдийх нь өрийг төлөөд зээлгүйчүүдэд нь бэлнээр олговол зохино. Тэгвэл 1 хүнд 1,8 сая төг оногдож бна. Бэлнээр олгодоггүй юмаа гэхэд дансанд нь бичээд сар бүр хүү бодож, урьдчилж авч идээгүйх нь төлөө урамшуулбал зохино. Ядахдаа үр хүүхдэд нь үлдэг. Цалингийн, ипотекийн гэх мэт зээлээсээ төлж нимгэлэг. Мөрөөрөө яваа зээлгүй 180 мянган ахмадыг бүү ялга

Avatar

Зочин 2020-01-06 49.0.135.130

Хэрэв ахмадуудаа алагчлалгүй баярлуулъя гэвэл, 776 тэрбум төгрөгөө нийт тэтгэвэр авагчдынхаа тоонд тэнцүү хуваагаад оногдсон хэмжээгээр нь зээлтэйнүүдийх нь өрийг төлөөд зээлгүйчүүдэд нь бэлнээр олговол зохино. Тэгвэл 1 хүнд 1,8 сая төг оногдож бна. Бэлнээр олгодоггүй юмаа гэхэд дансанд нь бичээд сар бүр хүү бодож, урьдчилж авч идээгүйх нь төлөө урамшуулбал зохино. Ядахдаа үр хүүхдэд нь үлдэг. Цалингийн, ипотекийн гэх мэт зээлээсээ төлж нимгэлэг. Мөрөөрөө яваа зээлгүй 180 мянган ахмадыг ялгаварл

Avatar

энхээ 2020-01-06 182.160.32.37

Салхитын мөнгөний орд тэнээд зээл авсан хүмүүсийн өмч болж байна уу????? Нөгөө баялгийн тэгш хуваарилалт гэдэг юу болов??

Avatar

батаа 2020-01-06 182.160.32.37

?????????

Avatar

Horchin 2020-01-06 202.126.88.236

YAMAR MUIHAI HORLONTOI HUVIA BODSON POP ERONHIILOGCH VE. ZEEL TEGLENE GEJ SOLIORCH GARCH IRSNIIGEE HELSENDEE HURSEN BOLOH GEJ IIM UTGAGUI ZAVAAN YUM HIIJ ULSORNII HORLOJ BN

Avatar

Зочин 2020-01-06 182.160.32.37

Салхитын мөнгөний орд тэгээд зээл авсан хүмүүсийн өмч болж байгаа юм уу??? Нөгөө баялгийн тэгш хуваарилалт гээд байсан яасан бэ???

Avatar

Зочин 2020-01-06 150.129.140.26

Зээл авсан нь завшааад, аваагүй нь хохироод үлдэж байна.
Уул нь АХМАДЫНХАА ТЭТГЭВРИЙГ НЭМСЭН БОЛ баярлах байсан .

Avatar

зочин 2020-01-06 202.179.24.123

Зээл тэглэх нь буруу . Харин тэр мөнгөөрөө тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Бага тэтгэвэртэй хүмүүст ахиухан нэмээд тэгшгэх, гайгүй тэтгэвэртэй хүмүүст тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй шударга ёс гэж бас зарчим байх хэрэгтэй шүү дээ. Нас барсан ханийнхаа зээлийг төлж байгаа хүмүүсийн зээлийг л тэглэвэл шударга ёсонд нийцнэ дээ. УИХ -ын гишүүдийг хэр зөв шийд гаргахыг харья даа энэ асуудал дээр л хэн хэн бэ гэдэг нь харагдана даа. Би 5 саяын зээлтэй өөр хүн 10 ба 20 саяын зээлтэй гээд барьцаж байна

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.30

Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн санал худалдан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.Нийт тэтгэвэр авагчийн 70% ийг эзэлдэг 300 мянган төгрөгний тэтгэвэртэй өвгөд хөгшидийн зээл энэ чөлөөлөлтөнд хэр хамрагдаж байгаа бол.Өндөр тэтгэвэртэй ажил хийж буй залуухан настангууд л зээл аваад бизнес.машин.аялал зугаалга.байр сууц.орон гэр.хашаа байшин.арилжаа наймаандаа л инэнх голдуу хэрэглэдэг.Арай ядан 300 мянгаа амьдралдаа сар бүр хүргэж байгаа

Avatar

Зочин 2020-01-06 192.82.71.70

Ерөнхмйлэгч нь энэ хэдэн хөгшүүдээсээ доор сэтгэж байна

Avatar

Зочин 2020-01-06 192.82.71.70

ээж ааваараа мөнгө зээлүүлчихээд сууж байгаа хүмүүсийг өөгшүүж байна, Өөрсдөөр нь ажил хийлгэх хэрэгтэй аав ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр биш ,,,,, Энэ мөнгөөр ахмадууд лав л өөртөө юм худлдаж аваагүй өөртөө зарцуулаагүй нь тодорхой шүү дээ

Avatar

Зочин 2020-01-06 192.82.71.70

Энэ мөнгөөрөө ахмадуудад үнэ төлбөргүй амрах, цагаа өнгөрөөх төв , эсвэл бие чийрэгжүүлэх төв, эмчлэх төв , эсвэл өөрсдөд нь таарч тохирсон(Нэхмэл оёдол ) ажлын байр зэргийг бий болгосон бол зээл авчихаад гарын мөнгөгүй болчихоод гадагшаа гарч чадахгүй гэртээ гуниглаад сууж байгаа хөгшчүүлд мөн ч их буян болох байлаа даа.Энэ дээгүүр байгаа хүмүүсийн толгой нь ингэж ажилладаггүй юм уу , эсвэл улс орныг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдаад байна уу

Avatar

Зочин 2020-01-06 192.82.71.70

Энэ бодлогын үр дүнд аа в ,ээж өвөө эмээгээрээ зээл авуулах хүүхдүүдийн тоо тэнгэрт хадаж , тэр хмжээгээр гарын мөнгөгүй хөгшчүүдийн тоо өсч улс орон чанаргүй зээлэнд баригдаад л дуусна л даа . Даанч дэндүү юм аа Ямар ч боловсролгүй маанаг юмнууд яадаж дуугүй сууж байхгүй , дэмий балай юм яариад амьтан хүн үймүүлээд улс орныг нураагаад байх юм даа

Avatar

Зочин 2020-01-06 192.82.71.70

Боломжтойдоо зээл аваагүй биш ээ ! Харин ч эсрэгээрээ гар даараа мөнгөгүй болчихно ., эмний мөнгөггүй болно , бас өр тавиад яах вэ , авч байгаа тэтгэврээ зүй зохистой зарцуулж, хүүхдүүдээсээ эмний мөнгө авчихгүй юм сан , гэсэн сэтгэлээр гамнаж хэмнэж явааг нь сайшаах ёстой юм биш үү ! Хүүхдүүдээ мөнгө зээл авч өгчихөөд өөрсдөө хоосон явж байгаа ахмадуудын хүүхдүүдийг өөгшүүлж, давраасан бодлого битгий явуулаач !

Avatar

хүннү 2020-01-06 192.82.64.168

Бидний сонгосон "төр" ийм л мулгуу юм санаачлах юм. Тэнэг, тэнэгээрээ дуусдаг гэж үнэн байна. Энэ шийдвэр маш буруу байлаа. Наад зээлийг чинь ахмадууд өөрөө аваагүй хүүхдүүд нь авчихсан, тэднээр нь төлүүл яахаараа улс төлдөг юм. Үүний оронд мөнгө нь багтаж ядаад байгаа бол 500 000-с доош тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 500 000 болго тэр болтол үүнээс дээш тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг нэмээд хэрэггүй.

Avatar

Зочин 2020-01-06 192.82.72.237

Яг үнэн санал нэг бна

Avatar

тэтгэвэр авагч 2020-01-06 139.5.218.34

Тэтгэвэр тэглэх асуудлаа оройтойгуй дээр нь НЭН ДАРУЙ ЗОГСОО!!!

Avatar

Зочин 2020-01-06 64.119.17.51

Яаж Монголыг устгах вэ гэсэн гаднын гар хөлүүдийн нэг үйлдэл.

Avatar

ЗОЧИН 2020-01-06 202.126.89.84

Ямар хүн зээл авах билээ гэдгээ хөгшүүл та нар ойлгох хэрэгтэй. Ядарсан нэгэн авч байгаа харин боломжтой нэгэн авахгүй шүү дээ. Тэгэж барьцах Монгол зан хэрэггүй л болов уу. Буруу хэмээн сэтгэгдэл бичиж байгаа та ч гэсэн зээл авсан байсан бол өнөөдөр баярлаад л сууж байсан байх. Зээл аваагүйдээ харамсахдаа ингээд байна шүү дээ. Ядарсан нэгэн нэг удаа ч болов баярлаг дээ хөөрхийс.

Avatar

0202 2020-01-06 202.179.24.32

Харин ч жинхэнэ ядарсан хүнд наад банкны зээлийг чинь өгдөггүй юм шдэ батлан даах хүнгүй барьцаа хөрөнгөгүй хүнд зээл өгдөг банк Монголд байхгүй

Avatar

Иргэн 2020-01-06 64.119.22.36

Тэтгэврийг зээлийг тэгтлээ гээд олон хүнд тус болж бна.төр засаг0таа баярлалаа.ингэж ард түмэндээ маш том тусламж бололцоотой нэг нь зээл аваагүй тиймдээ барьцаанд байх шаардлаггүй.орхичих хэрэгтэй барьцаанд байх

Avatar

Зочин 2020-01-06 66.181.185.169

Энэ Баттулгыг би л лав дахиж дэмжихгүээ!

Avatar

Төрөө 2020-01-06 202.55.191.130

х**

Avatar

Төрөө 2020-01-06 202.55.191.130

Солиор

Avatar

Зочин 2020-01-06 66.181.189.54

Бага Тэтгэвэртэй. Төрүүлсэн хүүхдийн тоогоор 1991 онд тэтгэвэр тогтоолгосон. Гэхдээ зээл авч байгаагүй. Амьдрал олон л янз байдаг биз дээ. Зээлгүй гээд хохирох нь юу ч вэ! Гэхдээ зээл авсан бол зээлээ төлөх л хэрэгтэй шүү дээ. Төр засаг зээл төлж байснаас улс орныхоо өр төлөөсийг төлж багасгаж байсан л дээр байсан юмсан даа. Зээл аваагүй хохирч байгаа нөхдүүд согуульд саналаа өгөхдөө л гомдолоо тайлдаа!!!

Avatar

Төрөө 2020-01-06 202.131.225.197

Та нар угаасаа цөөднө

Avatar

ЖУДОЧИН. 2020-01-06 202.21.108.197

Хуучны луйварчин 2 гар засаг, төр толгойлохоор гар нийлсэн бүлэг луйварчид болдог юм байна, одоо тэтгэврийн зээл 0 лэж луйвраа нуун дарах, хөгшчүүдийг дагуулж тонгорох мэх л харагдаад бна, гэвч энэ нь өөрөө өөртөө хийсэн боох мэх болноо 2 луйварчаан.

Avatar

Зочин 2020-01-06 182.160.37.87

Нэгэнт л баялгаасаа төлж байгаа юм бол бүх ахмадуудад тэгш хүртээ. Энэ бол Үндсэн хуулийн зарчим.

Avatar

Зочин 2020-01-06 103.26.195.167

Зээл аваагүй ахмадууд дотор эргээд төлөх ямар ч боломжгүй тул айгаад авч чадаагүй ахмад олон байна Эд нарыг боломжтой хэсэг гэж тохуурхаж болохгүй шүү МАН АН ын новшнуудаа

Avatar

Shudarga 2020-01-06 202.126.89.84

Hohi ni sh dee. Yadarsan hun aidaggui yumaa ataarhuu mal mini

Avatar

Zochin 2020-01-06 38.143.66.164

Zeel tegleh surgaar eej aavaara tus bvr 15 saya zeelvvleed, niit 30 sayaar mashin avaad unatsan buun bayar. Sariinhaa tetgeveriig chui ai hvrgedeg,vlmvn zelmen yavsanch zeeliin hvvg diilehgui deerees ni batlan daachih hvn baihgui uchraas zeel avch chaddaggui jinhene muu yadarsan hugshchuul hohino yum bhdaa.Tentsvv taraahgui geed gvriigeed baigaan, tsaaguuraa huviin bankaa mongol ulsiin hurunguur vr zeelnees ni tseverlechih sanaatai bas bond bosgoh geh met nuuts nariin uchirtai bodlogo bailgui de

Avatar

Зочин 2020-01-06 202.126.88.61

араггүйдээд л зээл аваа биз дээ. боломжтой нэг нь зээл аваагүй бол тэр л биз дээ

Avatar

Zochin 2020-01-06 202.126.89.84

Chi unen hellee.

Avatar

mgl 2020-01-06 64.119.23.61

Araggui ataarhuu ulsuud shu

Avatar

ХЭХЭ 2020-01-06 59.153.115.75

шаалтуурууд битгий ш*****а

Avatar

aagii 2020-01-06 66.181.160.2

erunhiilegch ni undesnii ev negdliin enee teree gesen ug baidag biluu.

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.126

Цагаан сар хийнэ гэж зээл аваад түүгээрээ хятадын үйлдвэрлэгчдийг дэмжин элдэв хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлт бэлдээд буянтай баян хүний дүрд тоглоно . Энэ бол жинхэнэ тэнэглэл зөнөглөл. Байгаа боломжит хэмжээндээ тэмдэглэлдээ

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.84

Хөөe чи эхээс төрөөгүй зөнөг тэнэгээр дууддаг мал юу. Чи аягүй бол чи зээл авахуулах гээд эх эцэг зөвшөөрөөгүйдээ хорсоод уурлаад 2 хөгшнөө зөнөгөөр нь дуудаад байна уу даа муу мал чинь

Avatar

Zochin 2020-01-06 38.143.66.164

Minii tanil zeel tegleh surgaar eej aavaaraa tus bvr 15 saya zeelvvleed, niit 30 sayaar mashin avaad unatsan, buun bayar, tetgeveriin zeel teglene gedgiig demjeel devhtseel. Sariinhaa tetgeveriig chui ai hvrgedeg ulsuj yadarsanch, vlmvn zelmen yavsanch zeeliin hvvg diilehgui deerees ni batlan daachih hvn baihgui uchraas zeel avch chaddaggui jinhene muu yadarsan hugshchuul hohino yum bhdaa. Tentsvv taraahgui geed gvriigeed baigaan, tsaaguuraa huviin bankaa mongol ulsiin hurunguur vr zeelnees ni t

Avatar

ХАХА 2020-01-06 59.153.115.75

хаха шаалтуур минь хэзээ ч өндөр настанд 15 саяын зээл өгөхгүй шаалтуур минь

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.84

Үнэн тийн ш дээ

Avatar

бт 2020-01-06 202.9.40.7

хэзээ ч 15 саяын зээл ѳгдѳггүй юмаа. 7Саяаас доош байгаа байхаа

Avatar

Hi 2020-01-06 103.26.193.153

Bn geed yariad bn

Avatar

zochin 2020-01-06 116.45.175.249

ahmmad buurluud maani hurtel iim setgehuitei baihin. och duchnuun l ahmaduud yahin argagui l awj baigaa shuu dee. mongotei iluu garsandaa zeel awj baigaa bish

Avatar

иргэн 2020-01-06 192.82.77.208

Зээл авсан нь аргагүйдээл аваа биз аваагүй нэгэн нь болоод байгаа болхоороо л тэр биз аргагүй нэгнээ бодооч муухай хүмүүсээ

Avatar

Unshigch 2020-01-06 66.181.161.80

tanai saitiin bodlogo uu haanaas iim olon sorog setgeltei owoo emee nariig oloo we

Avatar

Зочин 2020-01-06 202.21.108.19

сурвалжлагч: та тэтгэвэрийн зээлтэй юу?
ахмад 1: тийм (алгасав)
сурвалжлагч: та тэтгэвэрийн зээлтэй юу?
ахмад 2: тийм (алгасав)
сурвалжлагч: та тэтгэвэрийн зээлтэй юу?
ахмад 3: тийм (алгасав)
сурвалжлагч: та тэтгэвэрийн зээлтэй юу?
ахмад 4: үгүй
сурвалжлагч: зээлтэй нөхдүүдийг тэглэнэ гэд байна шд та юу гэж бодож байна?

Avatar

Зочин 2020-01-06 43.242.243.194

Зээл аваад амьдрахад хэцүү ахмадууд зээл аваагүй байгаа тул бас урамшуулал олгох хэрэгтэй. Энэ шийдвэр гарвал зээл авах нь зөв болж байгаа юм байна

Avatar

ХЭХЭ 2020-01-06 59.153.115.75

л***р минь хэрэгтэй бол зээл авах нь зөв шүү дээ хар л***р аа

Avatar

зочин 2020-01-06 150.129.143.228

Тэтгэврийн зээлийг авсан тохиолдолд тэр хөгшин хоолтой , ундтай амьдраад байх боломжтой хүн авдаг юм.Тэрнээс биш зээл авч бүгдийг идчихвэл тураад үхнэ биз дээ.Иймээс 5 саяаас дээш төг-ийг тэглэж болохгүй.

Avatar

Зочин 2020-01-06 103.212.118.93

Луйварчид толгойд нь гарсан төр л иймэрхүй хөгийн юм санаачилж ядарч туйлдсан ард иргэдээрээ тоглоно.

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.126

Ёстой зөв тэд зээл аваад юу хийх тийм нэг муу хуучин прус хүүхдэдээ авч өгөөд хотын бөглөө болгоо л байж байггаа

Avatar

Зочин 2020-01-06 150.129.141.152

Зарим ахмадууд өөрсдөө зээлээ аваад хэрэглэсэн байх. Гэхдээ миний мэдэх хэд хэдэн хүний хүүхдүүд нь ээж ааваараа зээл авахуулчихсан. Энэ нь харамсалтай санагдаж бгаа.

Avatar

зочин 2020-01-06 202.9.46.185

энэ бол тийм ч зөв шийдвэр биш. үүнийг нийт ард иргэд, мэргэжилтнүүдээсээ асууж байж шийдэх нь зөв байх.энэ шийдвэр нь хэдэн жилийн өмнөх 20 дугаар тогтоол аятай санагдаж байна

Avatar

Зочин 2020-01-06 66.181.185.169

Яасан зовлонтой ард түмэн бэ бид нэмж битгий зовоогоод байгаач ерөнхийлөгчөө ерөнхий сайдаа хурлын даргаа ингэж бах таваа хангах сайхан юм байхдаа зүгээр мөрөөрөө яавж байгаа ахмадуудыг ингэж талцуулж сэтгэлийг харлуулаад байх гэж

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.32

AHMADUUD GONSOISON ZUIL BAIHGUI6 HARIN BAYARLAJ BAIGAA SHUU

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.32

Ялгамжтай хандах нь хамгийн зөв шийдвэр. Хавтгайруулж болохгүй. Өртэй хүмүүсийг өрнөөс инь салгах явдал Засгийн газрын зорилго шүү дээ.Боломжтой хүнд зүгээр мөнгө өгнө гэж юу байхав дээ

Avatar

Сараа 2020-01-06 59.153.114.247

Боломжтойдоо зээл аваагүй биш зээлээс айдаг бас гар дээр ирэх мөнгө нь бага олон шалтгаануудаас болж зээл аваагүйнүүд нь хохироод үлдэх хорвоо юм байнадоо

Avatar

zochin 2020-01-06 116.45.175.249

zeel awhaas aidag hirnee awhaas oor songoltgui humuus bs bgaa shde. yah argagui awhaas oor songoltgui humuus zondoo shuu de

Avatar

зочин 2020-01-06 192.82.64.248

хөдөлмөрлөж, хэмнэж, зүтгэж байж зээл аваагүй, өр тавьсан л бол төлөх ёстой, засгийн газар хүний өр төлөх зорилгогүй

Avatar

зочин 2020-01-06 202.9.46.43

Шалихгүй эдийн засагтай байж их л давилуун байх юм аа , энэ Монголчууд .. Ядаж 100 тэрбум доллорын эдийн засагтай болчхооч ..
Сонирхуулхад , дэлхийн анхны тэрбумтан Джон Рокфеллерын хөрөнгийг одоо цагийн ханшаар хөрвүүлбэл 350 тэрбум доллор болох юм гэсэн шүү …. Нэг хүний хөрөнгө шүү дэ ! .

Avatar

Иргэн 2020-01-06 202.21.124.129

Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр бол тэр Салхитын ордын үр өгөөжийг нийт ард түмэнд тэгш шударга хуваарилна гэж ойлгосон!
Гэтэл энэ зээл тэглэнэ гэдэг чинь ард түмнээ ялгаварлачихлаа! Тэтгэвэрийн зээл авч чадахгүй байгаа хөгшчүүл яах вэ?!
Үндсэн Хуулийн Цэц дуугараачээ!

Avatar

zochin 2020-01-06 192.82.73.132

Songuuliin surtachilgaa hiij bilenchilsen amlaltaa uuchilt guigaad tsutslaa. Zeel tegelsnii daraa yumnii hansh osoj togrogiin hansh unaj bn .Ter zeel avsan hogshchuudiin ard huuhduud n ter zeeliig avhuulsan baidag ter bilenchilsen huuhduudees n bolj ediin zasagiin hyamrald ormoorgui bn .

Avatar

Баттулга зориуд хорлодог 2020-01-06 103.229.123.213

Баттулга зориуд эдийн засгийг хорлодог

Avatar

Зочин 2020-01-06 202.131.248.90

Үнэн

Avatar

Зочин 2020-01-06 202.131.248.90

Ерөнхийлөгчид улсын баялгийг үнэгүйдүүлж улс орноо ингэж их өрөнд оруулж хорлох эрх байхгүй. Энэ үйлдлийн төлөө шийтгэвэл зохино.

Avatar

Зочин 2020-01-06 202.131.248.90

Зээл тэглэх нь буруу . Урьдах өрөө яая гэж байхад улсаа бодсон бол хэнч энэ шийдвэрийг гаргахгүй. Гагцхүү эх орон ард түмнээ санаатай хорлогч л ийм юм сэтгэнэ.

Avatar

zochin 2020-01-06 192.82.73.132

Songuuliin surtachilgaa hiij , ediin zasgiig sohruulj mongonii hansh ungaj baigaa utaggui amlaltaa bolimoor yum. Ard tumniig 2 taltsuulj songuuliin surtachilgaa hiihee bol. Ter tetgeveriin zeeliig chin ihenhdee hoаshchuud chin avj heregleegui huuhduud n avhuulsan baidag yum bn leeshdee. Tegehleer ter huuhduudiih n omnoos zeeliin tolj bn gesen ug .

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.32

Зээл авъя гэвэл банк шууд л өгдөг байсан. Би хашаа байшин авахад мөнгө дутагдаад 2019 оны 8-р сард 7,0 сая төгрөг тэтгэвэрээ барьцаалж авсан. Нэг жил 6 сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгөөр амьдрана гэдэг хэцүү л байна. Хэрвээ тэтгэвэрийн зээл тэглэвэл өр зээлгүй цагаан сараа сайхан элбэг дэлбэг тэмдэглэх юм даа.

Avatar

zochin 2020-01-06 202.179.25.161

Монголчуудын тамын тогооны үлгэр жинхэнэ утгаараа л илэрч банйа даа. Зээл авах шаардлага хангаагүй нь аваагүй л байгааш дээ. Улсад 40 жил хөдөлмөрлөж НДШ-ээс төлсөн ахмад зээл аваад төрөөр төлүүлэхэд буруудах юм огтхон ч байхгүй ээ.

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.32

УИХ-д суугаа АН-ын гишүүд одоогийн УИХ болон Засгийн газраас явуулж байгаа зөв арга хэмжээг шууд үгүйгэж тарамдуулах бодлого явуулж байна. МАН-ынхан ард түмнээс оноо авчихна, ард түмэнд таалагдчихна гэж айсандаа тэр. Тийм ч учраас тэтгэвэрийн зээлийг тэглэх ажлыг унагаах санаатай байна. засаг төр нь дээгүүрээ янз бүрийн халхавчтайгаар авч иддэг мөнгийг зээлтэй хүмүүсдээ нэг удаа зарцуулъя гэхэд юундаа эсэргүүцээд байгаа юм бэ. Зарим хөгшчүүл тэтгэвэрийн зээлээ авч байхгүй яасан юм бэ

Avatar

Зочин 2020-01-06 202.9.47.18

go fuck yourself

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.62

Энэ цаагуураа их зээл авсан өндөр тэтгэвэртэй дарга байсан хүмүүсийнхээ, өөрсдийнхөө аав ээжийн тэтгэвэрийг тэглэж байгаа юм. Өндөр настанаар далимдуулж өөрсдийнхөө идсэн, идэх гэж байгаагаа нууж, сонгуульд гарч ирээд дахиж идэж уухаа бэлдэж байна.

Avatar

Зочин 2020-01-06 103.212.118.138

Хөөрхий би зээлээ урдчилж аваад (зээл гэдэг нэртэйгээр) хүүхдүүддээ 3 дахь байраа авж өгөөд байтал ерөнхийлөгч чөлөөллөө. Баярлалгүй яахав.

Avatar

Донгос 2020-01-06 202.126.89.84

Бүү донгос

Avatar

Зочин 2020-01-06 103.229.120.100

Бат – үүл "тримвриат" гэж ҮАБЗ онож нэрлэлээ.Иймд түүний зээл тэглэх зөвлөмжийг нь тэглэх хэрэгтэй .Тэнэгэр хүүхдүүд нь хөгшин эцэг эхээ дарамталж зээл авахуулаад машины сэг авч түгжээг даамжруулж агаар бохирдуулж байна шүү дэ Эсвэл цагаан сараар баярхаж үрдэг . Иймд зээлийн зарцуулалтыг маш нарийн шалгаж байж шийдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-06 103.229.121.191

Эцэг эхээрээ тэжээлгэдэг хөгийн новшнууд л Зээл тэглэхийг дэмжиж байгаа. Хүн гэж хэлэхэд ч хэцүү

Avatar

Зочин 2020-01-06 202.55.188.46

Ойн мод урттай богинотой. Манай ахмадуудад гэгээлэг, зөв ухамсартай хүмүүс байдаг л юм байна. Тэдний өмнөөс баяртай байна. Одоо үед иргэд биднээс ийм л санаачилга гарвал улс оронд маань хэрэгтэй. Авилгачид идээчин уугаачингууд яах вэ, нэг л мэдэхэд шангаа хүртэцгээнэ. Гол нь улс орон маань тогтвортой оршиж байх хэрэгтэй. Эдийн засаг маань өөдлөх хэрэгтэй байна. Үүний төлөө ахмадууд маань тэвчээр гаргах ёстой. Өөдгүй популистуудад битгий чөлөө олго. Ерөнхийлөгчөөс буугаад яахаа төлөвлөж ядаж байг

Avatar

Зочин 2020-01-06 202.55.188.46

ай Баттулга мэтийн эсвэл улс орныхоо өмч хөрөнгийг үрэн таран хийж, иргэдээ тонож, мөнгөөр нь казинодож асан Занданшатар мэтийн эрүүгийн элементүүдэд улс орны эрх ашигийн эсрэг ажиллахад нь хэрэгсэл нь бүү бол. Тэд мөрөөрөө тонилцгоох жамтай. Харин улс орон, бидний үр хойчисын эрх ашиг мөнхөд орших ёстой.

Avatar

Bolor 2020-01-06 202.9.46.109

Tetgeberiin zeeliin hvvg buulgabal arai bodit zvil bnoo

Avatar

Зочин 2020-01-06 202.21.108.197

ЧИНЭЭЛЭГ ХӨГШЧҮҮЛ Л ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛЭЭ ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВДАГ. ЯДАРСАН ХӨГШЧҮҮЛД ТЭГЖ АВАХ ЧАДАЛ ЗОРИГ БАЙХГҮЙ.

Avatar

зочин 2020-01-06 139.5.218.125

Тэр яг үнэн шүү.

Avatar

зочин 2020-01-06 46.165.225.54

Зээл цэглэх нь маш буруу. Монголыг дамдууралд хүргэнэ. ээ

Avatar

zochin 2020-01-06 202.179.27.36

tetgeriin zeel teglene gej uu yriaad bgaa um !!!, ta nar show zogsoo !!! ,ter baga tetgeveree nem .

Avatar

zochin 2020-01-06 103.57.92.61

zass eriin saindaa zeel avaagui gene bitgii tenegtetsgee baliar amitad ve yadarsan negend ni tur zasag ni neg udaa tus uzuulj baina duugui baigaad dotroo zalibartsgaaj bai dandaa busadtaigaa baritsaj baidag erguu malnuud ve yugaaraa hohirtsood baigaan hund huutei mungu tuluugui l baina yalzarsan yos surthuungui yumnuud

Avatar

Зочин 2020-01-06 66.181.160.94

ene heden hogshin togtsoguud bugd hurdan chad hiih bizee odoo ed nariig busad n bugd zuhej bgaa olnii hel am hetsuu dee koki n koki n oo erguu chavgats nar

Avatar

зочин 2020-01-06 203.91.115.48

баялгийн тэгш хувиарлалт чинь тэгээд энэ үү. өр тавиагүйнх нь хохь болж байгаа юм байна л даа. бусад шиг эцэст тулта зээл аваад бусдад хүүтэй зээлдэг байж л дээ. зээл аваагүй ахмадуудад ижил хэмжээний мөнгө олгоорой

Avatar

Зочин 2020-01-06 192.82.72.148

тэтгэвэрийн зээл гэдэг юмыг болиулах хэрэгтэй. Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг батлан мөрд элдэв хишиг мишиг гэсэн заваан юмаа болих хэрэгтэй Мангар хөгшчүүд Хамтын тэтгэвэрийг дэмжихгүй Хааяа өгөх Хишигийг дэмжсэн тэр хаяж өгдөг Хишигээ хүртээд дуугай бай

Avatar

Zochin 2020-01-06 202.126.89.84

Чи хэнээс төрөө вэ лалараа. Чам шиг юмыг л***р гэсэн багадан дах

Avatar

Иргэн 2020-01-06 66.181.183.250

Газрын баялаг ард иргэдийн өмч шүү. Тэгш хуваарилах зарчим байх ёстой. Орд газраа иргэдэд алтан хувьцаагаар хуваан хувьчлах ёстой шүү. Эдийн засгийн зарчмаар шийдэх асуудлыг улс төрийн зарчмаар шийдэх гээд байгаа нь буруу байгаа юм.

Avatar

GBP 2020-01-06 202.21.110.212

Уул уурхай баялаг болон татвар төлөгчдийн хуримтлуулсан хөрөнгө бол нийт ард түмний өмч. Түүнийг эрх мэдэлтнүүд өөрийн ах дүүс болох ард түмний нэг хэсэгт нь хувааж өгөх шудрага биш хэрэг. Өгмөөр байвал өөрсдийн мөнгөө өг. Ард түмний хөрөнгийг дураараа зарцуулдгаа зогсоо. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг шүү.

Avatar

Шодоргос 2020-01-06 103.80.211.37

Нөгөө Монгол ялна. Шударга байх гэсэн Женко, Хүүк нарыг огцруулъя.

Avatar

Зочин 2020-01-06 66.181.160.94

minii erhteniig h** za pohahaha

Avatar

Намсрайжав 2020-01-06 64.119.26.81

Хүүхдүүд нь өчнөөн саяар нь зээл авахуулж машин унаа авдаг, байрны зээлэнд нэмэрлэдэг асуудал түгээмэл байдаг. Ихэнхи нь хүүхдэдээ л зээл авч өгдөг юм билээ. Би манайх гэхэд зээлгүй мөртлөө ямарч машин унаа байдаггүй. Хүүхэд байрны зээлтэй, зарим нь байргүй бна. Ингээд бодохоор ядуж мөртлөө өрнөөс айсан нь харамсмаар л бна. Зээлийнх нь 50 хувийг тэглэж өгөөд зээлгүй ахмадуудад бас тэгш хандаж урамшуулсан бол их л баярлах байсан да

Avatar

Зочин 2020-01-06 202.21.108.197

ЭНЭ ЗАСГИЙН ЭСРЭГ КНОПЫГ ДАРЦГАА, ӨӨР АРГА БАЙХГҮЙ. ХҮҮКИЙГ БАЙРАНД НЬ ТАВЬЦГААЯ. ЖЕНКОГ ДАХИН ГАРГАХГҮЙ ХАЯЦГААЯ.

Avatar

Зочин 2020-01-06 182.160.38.158

Зээл тэглэх шийдвэрийг урьдчилан мэдсэн гарууд их хэмжээгээр зээл авсан баримт байгаа гэнэ. Ийм юм болсон бол ил тод зарлах ёстой. Шал тэнэг шийдвэр. Харин ч муу үр дагавартай.

Avatar

Зочин 2020-01-06 66.181.160.94

koki n chin za pohahaaha

Avatar

Зочин 2020-01-06 103.14.36.18

Би тэтгэврийн хөгшин байнаа. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэгт баяртай байгаа хэдий ч тэглэх эх үүсвэр нь эх орнхыоо баялгийг барьцаалж босгох бондоор төлнө гэж буйд сэтгэл эмзэглэж байна. Үүний оронд оффшор дахь мөнгийг оруулж ирэн зээл тэглэх нь зүйтэй. Хөгшчүүл бид эх орноо, газраа зарах хэмжээнд хүрээгүй байгаа шүү.

Avatar

Зочин 2020-01-06 103.229.121.191

Ерөөсөө тэглэх нь буруу

Avatar

Зочин 2020-01-06 182.160.38.158

Тэтгэвэрийн зээлийг харин ч боломжтой амьдралтай хүмүүс авдаг юм. Тэр мөнгөө эргэлдүүлэх гэж авдаг. Гэтэл зээл авах гэхээр хоолгүй болчих вий гэсэн хүмүүс авдаггүй юм, МАНгаруудаа. Хэнтйин 3 тэнэг гэгдэг шиг Төрийн 3 -н тэнэг мөнгө тарааж арай гэж өндийж буй эдийн засгаа унагах нь дээ. Ийм тэнэглэл сэтгэл зүйн маш муу үр дагавартай байдаг гэнэ.

Avatar

Зочин 2020-01-06 103.14.36.18

Ухаантай хөгшчүүл байна даа.

Avatar

Зочин 2020-01-06 202.21.108.239

Yer n shal buruu shiidver, zuuv zugeer yavj bgaa zuiliig taltsuulj bdag. Uhaand n uhna ishig uhsen yum shig uhar muchid shiid gargah yumaa…emnelegeer neg huuhduud, 4 eeljeer hicheellej bgaa surguuli, yadaj huchirhiileld urtuj bgaa huuhduudiin avah bairshuulah tuv za yer n zunduul asuudal bnadaa,

Avatar

Иргэн 2020-01-06 202.21.108.136

ЖЕНКОГ ОФШОРЫН МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ ЦАГТ АМЛАЛТЬАА БИЕЛҮҮЛСЭНД ТООЦОХГҮЙ ШҮҮ. ОГЦОРНО ГЭСЭН ТОМ АМЛАЛТАА ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУУРАХГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2020-01-06 202.131.245.34

endees haraha bolomjtoi n l zeel avaagui bga bizdee. yadag yum

Avatar

Зочин 2020-01-06 103.212.117.69

Зээл авахгүй гүрийснийх нь хохь болж байгаа нь тэнэглэл. Бусдаар бол ч яахав нэг л дарга хувьдаа завшдаг л хэмжээний мөнгийг олуулаа хувааж идэх нь дээр биз

Avatar

Зочин 2020-01-06 202.170.84.188

Утгагүй тэнэглэл! тэтгэврийн хөгшидөөр шоу хийж улс орны эдийн засгийн тогтворгүй байдал руу түлхэн унагаах хорлонтой шийдвэр!!!

Avatar

Зочин 2020-01-06 202.70.38.18

Тэтгэвэрийн зээлийг тэглээд дахин зээл авч эдийн засгийг хямруулахад нэмэр болно л гэсэн үг. Тэрний оронд хямралаа бууруулах арга хэмжээ авбал нэмэртэй болвуу

Avatar

уншигч 2020-01-06 202.180.218.37

Зээлийн хэмжээ олон янз байгаа, иймд тэглэх гээд байгаа бол бүх ахмадуудад ижил хэмжээгээр мөнгө олгох хэрэгтэй. Зээл аваагүй нь баялгаас хүртэхгүй гэсэн үг үү

Avatar

Зочин 2020-01-06 64.119.21.44

Энэ гурван этгээдах дүү нартаа тэтгэврийн бөөн зээл олгочихоод түүнийгээ тэглэх зорилгоор л хууль боловсруулаад байна уудаа

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.109

Хаан банкны өр зээлийг ийм маягаар тархи угааж дарлаа. Хөзрийн нууцыг тайлашгүй…

Avatar

Зочин 2020-01-06 203.91.114.244

ер нь аргаа ядсан ажил юм даа

Avatar

Зочин 2020-01-06 117.111.19.247

Зээл аваагүй нь яаж хохирох гэж тэтгэвэр нь хасагдахгүй биз дээ Тэгээд зээл авсан ахмадууд Зээлтэй ядарсан ахмадуудаа тэгээд л өр ширэндээ баригдаад явж л байг хохнь гэж байгаа юмуу Хөгшчүүл тэгж хэлэхгүй дээ цувраад явдаг хорвоод нэгэндээ буянтай сайхан сэтгэлээр хандах байх оо

Avatar

GBP 2020-01-06 202.21.110.212

Хаан банкны өр зээлийг ийм маягаар тархи угааж дарлаа гээд байна

Avatar

Зочин 2020-01-06 124.158.94.88

Чинийхээр бол зээл аваагүй нь хохироогүй байж. Минийхээр бол зээл авсан нь завших гээд бна. Тэгээд бүр их авсан байх тусмаа их завших юм уу хаашаа юм. Байгалийн баялагаа тэгш хуваарилах ёстой, өөрөөр хэлбэл ахмад бүрт тэгш хүртээх ёстой. Зээл авч байж байгалийн баялгаас хүртэх эрх үүснэ гэвэл дэндүү тэнэг шийдвэр бна.

Avatar

иргэн 2020-01-06 64.119.19.188

Тэтгэвэрийн зээлийг тэглэдэг буруу, шудрага бус шийдвэр. Нийт тэгэвэрийн хэмжээгээ нэмээчээ, ялангуяа хуучин журмаар тогтоосон тэтгэвэрүүдийг хувь тэнцүүлэх талаар бодоосой. Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглодог төрийнхний авир, бодлогыг өөрчилж бодит асуудалд тулгуурласан бодлого үгүйлэгдээд байна шүү. Түр аргацаасан амлалтуудыг хүмүүс ялгаж сураа байгаадаа?

Avatar

Oogii 2020-01-06 66.181.161.64

Neg moson erchuud ni huuhnuudteigee baritsaad tsalintai etseg gedeg bolvol taarna. Adilhan l hun shdee bas l uurgee guitsetgej huuhedtei bolj bgaa yum chini mongoo avah l heregtei. Ene humuus yag l neg iimerhuu yum yariad baritsaad bgaa yumdaa.

Avatar

Долоон дор 2020-01-06 66.181.168.8

Тэтгэвэрийн хөгшчүүдээсээ долоон дор сэтгэлтэй бодолтой бодлоготой төрийн түшээдтэй Монгол улс хөөрхий юм да. Зээлийг нэг удаа тэглэнэ тэрнээс хойш үнэ нь өссөн өргөн хэрэглээний бараагаа өдөр бүр авах болно. ЯАНА ДА

Avatar

Зочин 2020-01-06 202.131.243.190

Тэтгэврийн зээлийг цаашид зогсоож ахмадуудыг хамгаалах хэрэгтэй. Зээл аваад өөртөө биш үр хүүхдүүддээ өгөөд хэдэн сар мөнгөний бараа харахгүй зовдог. Энэ зээлийг зогсоохыг эсэргүйцэж байгаа хүмүүс бол ИЧИХГҮЙ эцэг эхээрээ тэжээлгэдэг ХОВШНУУД.

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.16

ОДОО НЭГЭНТ ШИЙДСЭН АСУУДАЛ ЯАЯ ГЭХЭВ ТЭГЛЭХ НЬ ЗӨВ ӨӨ. БИ Л ЗЭЭЛ АВЧ БАЙДАГ БАЙЖ

Avatar

Тэтгэврийн иргэн 2020-01-06 103.229.123.50

Сонгуульд ялахын тулд иргэн бүрдээ 1.5 сая өгөх гэж амлаад амлалтаа биелүүлэх гэж улсаа бөөн өрөнд оруулж үйлээ үзэж үсээ зулгааж байсан нь саяхны явдал биз дээ? Одоо бүр дахиж сэргээж болдоггүй газрын баялгаа ухаад д өгөөд байх юм байна л даа.Би тэтгэврийн зээл авч өрөнд орохоос айгаад авч байгаагүй. Сардаа амь зуучих боломжтой хүмүүс нь зээл авдаг юм шүү дээ

Avatar

Oogii 2020-01-06 66.181.161.64

Hun bolgonii amidral oor shuudee. Teglee geed tetgeveriin zeel avlaa gej busdiigaa buruutgaj bolohgui.

Avatar

зочин 2020-01-06 202.126.88.162

зээлтэй зээлгүй гэж ялгаварлалгүй тэтгэврийн бүх хүнд тэнцүү хувааж өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж