Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.01.04/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өнгөрсөн жилийн 55кг-ын ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер /ОУХМ /Б.Болортуяа мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОУХМ ДАШТ-ий мөнгөн медөльт Э.Сумьяаг 14:7 гэсэн онооны харьцаагаар хожлоо.
Ийнхүү ОУХМ Б.Болортуяа Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа аваргын төлөө барилдахаар шалгараад байна. Түүний хувьд жиндээ аваргавал "Токио-2020" олимпийн наадамд барилдах эрхээ өвөртлөх юм. Маргааш /2019.01.05/ аваргын төлөөх барилдаанд Алдар спорт хорооны тамирчин Отгонжаргалтай барилдана.
А.АНИР
Холбоотой мэдээ