Австралид өнгөрсөн 2019 оны есдүгээр сараас дэгдсэн ойн түймэр өнөөдөр хоёр мужийн 19 хүний амь насыг аван оджээ. Үүнээс гадна, Амьтад хүртэл ойн түймэрт өртөж, гарах гарцгүй болоод байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Гал түймэр Австралийн зүүн өмнөд мужийн хэд хэдэн хотыг дайрч өнгөрөөд байгаа аж. Дээрх хотуудад Баасан гаригаас эхлэн онц байдал зарлаад байгаа төдийгүй Маллакута хот руу түймэр ойртож буйг анхааруулж байна. Агаарын температур өндөр байгаагаас гадна хүчтэй салхитай байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж онцгой байдлын албанаас нь мэдээлжээ.
Холбоотой мэдээ