Диана гүнжийн бүл дүү хөгшин саятантай гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Диана гүнжийн бүл дүү хөгшин саятантай гэрлэнэ

Диана гүнжийн бүл дүү хөгшин саятантай гэрлэнэ

Диана гүнжийн бүл дүү Лэди Китти Спенсэр өөрөөсөө олон насаар ах хүнтэй гэрлэх гэж байгаа мэдээлэл олны анхаарлыг татаж байна. 29 настай Лэди Китти Спенсэр нь олон саяын хөрөнгөтэй загвар зохион бүтээгч Майкл Льюс гэгчтэй амрагийн харилцаа болсон аж.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ сард 61 нас хүрч буй Майкл Льюс нь сүйт бүсгүйнхээ эцгээс таван насаар ах аж. Тэдний харилцаа өнгөрсөн наймдугаар сард олон нийтэд ил болжээ.

Загварын ертөнцийн акул Майкл Льюсын хөрөнгө 80 сая фунт-стерлинг бөгөөд эхнэрээ салсан, гурван хүүхэдтэй аж. Харин Лэди Китти Спенсэр нь өмнө нь Италийн үл хөдлөхийн бизнесментэй дөрвөн сар үерхсэн байв.

Лэди Китти Спенсэр нь Англид төрж өссөн ба загвар өмсөгчөөр ажиллаж буй. Тэрбээр Диана гүнжийн эрэгтэй дүү Ирл Спенсэрийн охин аж.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж