"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд Дээд шүүхэд дахин ханджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд Дээд шүүхэд дахин ханджээ

"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд Дээд шүүхэд дахин ханджээ

“Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга, Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн Т.Ганболд Монголын Үндэсний Сэргэн Мандалтын Намыг үүсгэн байгуулж буй ажээ. Тэрбээр намаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр Дээд шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд гаргаж байсан боловч хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан удаатай.

Тэгвэл Т.Ганболд намаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахинд хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг 2020 оны нэгдүгээр сарын 09-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх ажээ.

Сонирхуулахад, өнөөдөр Монгол Улсын бүртгэлд  улс төрийн 35 нам бүртгэлтэй байдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж